Мэдээ, мэдээллийн NEWS.MN сайт аудитын газраас нийслэлд хэрэгжсэн авто зам, бродюрын шинэчлэлд хийсэн шалгалтын ДҮНГ танилцуулсан билээ. Шалгалтаар нийслэлийн авто замын бродюрыг хуугаар нь солихдоо санхүүгийн болоод тендер сонгон шалгаруулалтын ноцтой зөрчлүүд гаргасан гэдийг мэдээлсэн.
Энэ удаад нийслэлээс 2024 онд хэрэгжүүлсэн зам, талбайн шинэчлэлийн тендер худалдан авалт хэрхэн хууль зөрчсөн гэдгийг аудитын дүгнэлтээс өгүүлье.
Юун түрүүнд, нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс шаардлага хангаагүй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Замын хөгжил болон Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн гэдгийг дурдах хэрэгтэй.
Улаанбаатар хот 2024 оноос эхлэн олон зуун тэрбумын өр тавьж, авто замаа хашлага буюу бродюрын хамт шинэчлэл хийсэн. Тэр өрийг автомашины татвар, хураамжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн халааснаас төлж буй. Нийслэл 2024 онд арилжааны банкуудаас 500 тэрбум төгрөг зээлсэн. Бондын хөрөнгийн 150 тэрбумаар нь гудамж талбай, зам засварын ажил хийсэн гэдэг. Улмаар 2025 оноос дээрх өрийн эргэн төлөлтийг хийхийн тулд 1,500 см³ моторын багтаамжтай буюу "Приус" маркийн машины татвар 36,000 төгрөгөөс 108,000 төгрөг болгож, 3 дахин нэмсэн. Дээр нь хотын авто зам ашигласны төлбөр 5 дахин өсгөсөн юм.
Гэтэл ийм үнэ цэнээр хийгдэж замын шинэчлэл, бродюр солих ажил төлөвлөлтөөсөө эхлээд тендер сонгон шалгаруулалт, гүйцэтгэл хүртлээ хууль журам зөрчсөн байгаа юм. Жишээ дурдая.
- Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэл, хойд хэсэг)-ийн ажил 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Баткубик” ХХК ижил төстэй ажилд гүйцэтгэсэн талаарх шаардлагыг хангаагүй.
- Их нарангийн авто замын засвар, шинэчлэлт (Толгойтын авто замаас Улаан чулуутын хогийг цэг)-ийн ажил 2.56 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Эко эвсэг зам” ХХК ажил гүйцэтгэхэд ашиглагдах төхөөрөмж, техникийн шаардлага хангаагүй.
- Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хорооны далан дагасан авто замын засвар, шинэчлэлт (Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам)-ийн ажил 54 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Ди Вай Кэй Би” ХХК мөн л ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник шаардлага хангаагүй.
- Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам)-ийн ажил 1.68 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Неон гэгээ” ХХК ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник шаардлагa хангаагүй.
- Архивчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Нисэхийн тойргоос нисэхийн хурдны зам)-ийн ажил 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Мегатитан” ХХК тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу санхүүгийн чадавхын шаардлага хангаагүй.
- Галданбошготын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (32-ын уулзвараас Баянбүрдийн тойрог Чингэлтэй дүүрэг)-ийн ажил 3.57 тэрбумын өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Мосговь" ХХК тендер шалгаруурлалтын баримт бичигт заасны дагуу шаардлагад хангасан материал ирүүлээгүй. Мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан нийслэлийн Замын хөгжлийн газрын үнэлгээний хороо тендерт оролцогчийг үнэн зөв, шударгаар шалгаруулаагүй.
- Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар)-ийн ажил 9.45 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Баткубик” ХХК ажил гүйцэтгэхэд шаардлагатай ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагагүй. Сүүлийн 3 жилд 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ажил хийсэн байх шаардлага хангаагүй. Түүнчлэн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг бөглөн үнэлгээний хороонд ажиллахаас татгалзсан. Үнэлгээний хороо нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар хурлаа хийж, гүйцэтгэгчээр “Баткубик” ХХК-ийг сонгон шалгаруулсан.
- Чингүнжавын гудамжны авто зам засвар, шинэчлэлт (Өргөө кино театрын уулзвараас 25-р эмийн сангийн уулзвар)-ийн ажил 2.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Неон гэгээ” ХХК техникийн тодорхойлолт шаардлагад нийцээгүй. Техникийн чадавх болон туршлагын шаардлага хангаагүй.
- Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог)-ийн ажил 4.68 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тендер шалгаруулалт зарласнаас хойш хугацаанд цахим системээр татварын тодорхойлолтоо цахимаар хугацаанд нь ирүүлээгүй зэрэг зөрчлийг аудитын тайланд жишээ татан дурджээ.
Дээрх компаниуд авто замын засвар, шинэчлэлийн ажилдаа боржин бродюр суурилуулсан. Ажилдаа зөвхөн боржин бродюр ашиглахыг нийслэлээс шахсан. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдааны 10 дугаар тэмдэглэлд “Зургийн автор болон төсөвчинтэй зөвшилцөөд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй авто зам, замын байгууламжийн зурагт оруулсан өөрчлөлтөөрөө дутагдаж байгаа бродюр дээр чулуун болгож материалынх нь хийцлэлийг өөрчилж ажлыг дуусгахыг нийслэлийн Замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т үүрэг болгов” гэжээ.
Тухайн үед олон нийтийн зүгээс "Нэг бүр нь 120 мянган төгрөгийн өртөгтэй импортын бродюр шахлаа" гэдэг шүүмжлэл гарч байсан нь ч аудитын энэхүү дүгнэлттэй таарч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс 2024 Замын хөгжлийн газарт чиглэл өгч, ийнхүү авто зам дагасан төслүүдийн өртгийг олон дахин нэмэгдүүлсэн гэдгийг тогтоосон байна. Улмаар нийслэл дэх Төрийн аудитын газраас нийт 53.9 тэрбум төгрөгийн өртөгтэй авто зам, боржин чулуун хашлага буюу бордюрын шинэчлэлийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Тухайлбал, боржин чулуун хашлага ашиглахаар тооцож, төсөвлөсөн 43 төсөлд ашигласан бордюрын нийт өртгийг 21.1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Харин бетонон хашлага ашиглахаар тооцож үзвэл дээрх 43 төсөлд ашигласан бордюрын нийт дүн нь 4.8 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл, бордюрын өртгийг дунджаар 4 дахин нэмэгдүүлж, 16.3 тэрбум төгрөг хэмнэх боломж байсан талаар аудитын тайланд дурдсан байгаа. Үнэ өртөг нь ингэж үржигдсэн авто замын шинэчлэлийн ажил тооцоо судалгаагүй, норм, дүрэм, стандартад нийцээгүй гэдгийг аудитын шалгалтаар тогтоожээ.
Тэгвэл энэхүү ажлыг санаачилж хэрэгжүүлсэн хотын дарга асан Х.Нямбаатар үүнд хэрхэн тайлбар өгч байсныг эргэн сануулъя.

3,595.72

















































Нэргүй 2026-08-10 66.181.179.9
энгийн нүдээр харахад л тэнцэхгүй нь мэдэгдэж байгаа юм чинь аудитад бол 000 болох байлгүй
Зочин 2026-08-10 103.212.116.125
Цэвэр хулгай, хэн ч хариуцлага хүлээхгүй, идэж уусан гарууд нь энэ тэндэхийн наадамд хээв нэг хэхэрсэн шиг явна. МАН бол маш аюултай улс төрийн хүчин болжээ, маш аюултай!!!
NERGUI 2026-08-10 202.133.76.19
Shalgaad. shalgaad. ur. dun. baihgui.
Нэргүй 2026-08-10 202.126.90.116
Бродюрын энэ”гайхамшигтай операцийн” үр дүнд л МАН Улаанбаатарын хэмжээнд үнэмлахүй ялалт байгуулсаныг МАРТАЖ бгаа юм биш биз дээ, хөөе !
Тэхийм бол МАН ялаагаа а**х гээд бай шингаа шатаахын үлгэр болно ш дээ !!!
зочин 2026-08-10 103.57.94.137
Мэдээж хяналт шалгалтыг сайжруулах нь чухал, Гэвч нийслэлд хэрэгжүүлж буй бүх ажлыг харлуулах нь хортой, Хэн ч юу ч санаачлахаа хийж бүтээхээ болино, Бүх зүйлийг унтраана,Энэ нь ардчилагч гэх анархистүүдэд л ашигтай б**х, Бусдыг гүтгэж нэр төрийг хугалж, луйврын аргаар төрийн эрхэнд гарахад нь л хэрэгтэй б**х, Нямбаатар бол хотыг өөрчилж сайжруулах тохилог цэвэр ариун болгох,бөглөрөл бохирдолоос эхлээд бүхий л хүндрэлийг засахын төлөө бүх хүчээ дайчилсан хүн, Ийм хүн рүү л араатнууд дайрдаг
зочин 2026-08-10 103.57.94.137
Монголчууд бид бие биенээ үзэн ядсан ийм олон бүлэг болон хуваагдсан байдлаар хол явахгүй, Урагшилж хөгжиж чадахгүй, Олон толгойтын ,нэг толгой нь урагшаа нөгөө нь хойшоо чангаана, Урагшлах боломж өхгүй, Тэгээд бид итгэмтгий амархан хууртаж эндэнэ, Луйварч хулгайчдыг эх оронч сайн хүмүүс гэж эндүүрнэ, Жинхэнэ хулгайч луйварчдаа толгой дээрээ залах гэж оролдоно
зочин 2026-08-10 103.57.94.137
Хотын зам бродюр бол монголчууд хэн болохыг харуулах нэг гол үзүүлэлт, Гадаадын ихэнх орны зам,түүний ХАШЛАГА БРОДЮР огт эвдэрч гэмтээгүй ямар гоё сайхан байдаг билээ, Гэтэл манайд хаана л бол хаана хагарсан цоорсон зам ,эвдэрч хэмхэрсэн бродюр, Хотын дарга үүнд анхаарал тавихаас өөр яах юм, Гэтэл үүнийг сөрөг хүчин улс төрийн тэмцэлдээ хортой ашиглаж байна,Хөрөнгө зойр буруу ашиглалаа гэж гүтгэж байна,Ажил нураах з****г болгож байна
Зочин 2026-08-10 66.181.189.160
Ингэж сүржигнэж л байдаг, хариуцлага тооцож хохирлыг төлүүлэх нь чухал шүү дээ. Туулын хурдны замд ажил эхлэхээс өмнө олгосон мөнгийг буцааж авах хэрэгтэй. Энд тэндгүй ухаад орхисон дутуу ажлууд зөндөө байна. Хэн хийж байгаа юм, яагаад хугацаандаа хийж чадахгүй байгаа юм, чадахгүй бол чаддагт нь өгөөд хийлгэх хэрэгтэй. Мөнгийг нь ажил аваад хийж чадаагүй нөхөр болон чадахгүй хүнд ажил олгосон этгээдээс гаргуулдаг бол авилга авахын тулд хэнд ч хамаагүй ажил өгдөг нөхдүүд юм бодох байлгүй.
Бат 2026-08-10 202.126.90.104
Сүүлийн 30 гаруй жилд хлтын дарга байсан хүмүүсээс хамгийн сайн ажилласан дарга бол Нямбаатар мөнөөс мөн. Атаархуу ажил хийсэн хүнд хорсож явдаг харанхуй мундаг хүмүүс олширч байгаа нь харамсалтай. Мунхагын харанхуй бүхнээс аюултай.
Нэргүй 2026-08-10 103.57.94.64
Яалаа гэж дээ муугийн тоонд орно. МАН аас сайн ажилласан дарга байхгүй шүү. Хотыг үлгэр жишээ болгож эхлэсэн нь Үүл л байсан. Хөдөөний нүүдлийн шувууд үхсэн баасаараа хотыг схйжруулах вэ дээ.
зочин 2026-08-10 103.57.94.137
Монголын хамгийн бохир хүмүүсийн ихэнх нь АН дотор л бий, Украины нацистүүд монголын ардчилагч гэх анархичсүүд ,хулгайч луйварчид нэг нүхнээс гарсан өтүүд гэх үг гарсан нь бас л нэгийг өгүүлээд байна
Нэргүй 2026-08-10 202.9.40.160
амьдрлаараа харуулаад өгөарэй гж худллаа шаагаад хулгай шаагаад эзлээд хулгай шаагаад сууж бдг.
Нэргүй 2026-08-10 66.181.171.252
Misheel EXPO goos 120 мянгатын BSB хүртэл хийж буй боржин замаар нь явж үзлээ. Арай л байна лээ шүү. Хийж дуусаагүй байхад нь хагараад эвдрээд бутраад эхэлсэн байна лээ. Хийж буй байдал нь ямар технологийн горимгүй төлөвлөтгүй хэдэн би чаднануудыг хөлслөөд хэдэн сарын насгүй юм хийлгэж байна лээ. нэгэнт тэрбум тэрбумаар зарцуулж хийж байгаа бол нэгдсэн төлөвлөлт стандарттай хийх нь зүйтэй. Шонгийн мод, замын өргөн нарийн, доод суурь гэх бүх зүйлийг нарийн тооцож хийх. Ийм чанаргуй замыг хүлээ
Энэ улс.... 2026-08-10 202.126.88.207
Зах зээл нь эрүүл, Төр нь Төр шиг, Бизнис Хувийхан нь Бизнис шиг, Хувийхан шиг болохоос нааш Улс өөдлөхгүй ээ !!! Адгийн наад зах нь Нийгэм Байгаль Орчны Хариуцлагагүй Хувийхан Суррон Скүүтэрээ Явган зам дээр явуулж Иргэдийг Занилхийлж Хохироосоор…..
Нэргүй 2026-08-10 202.9.40.63
Д.Сумьяабазар хотын дарга байхдаа татвар төлөгчдийг торгож цуглуулсан 300 тэрбум төгрөгийг шинэ ногоон автобустай болно гэж Солонгосчуудад алдаад, эргүүлэн олж авч чадаагүй. Д.Сумьяабазарт ямар хариуцлага тооцох вэ? Дүү нь болох Д.Дагвадорж Циркийг өөрчлөхгүй гэж худал хэлэн хувьчилж аваад Монгол улсын циркийн салбарын амийг нь тасалсан. Түүнд ямар хариуцлага тооцох вэ?
Нэргүй 2026-08-10 202.9.40.63
Нямбаатар хулгайлсан мөнгөө аваад АНУ руу зугатчихлаа. Зугатаж чадаагүй баригдсан нь Даваадалай 5,3 тэрбумыг эхнэрийнхээ дансаар авч идсэн нь тогтоодов. Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэр гарын үсгээ 50 сая төгрөгөөр үнэлж, нөхөр нь уг ажлыг нь хийдэг байсан тул нөхрийг нь баривчилж хорив. Туулын хурдны зам барина гэсэн ажил нь эхлээгүй шинэхэн Хятад компанид 500 тэрбум төгрөг шилжүүлчихээд одоо хүртэл Монгол улс мөнгөө буцааж авч чадаагүй байна…
далай 2026-08-10 45.117.34.202
уг нь чулууун бордюур нь хэдэн үед ашиглах эд л дээ
Нэргүй 2026-08-10 66.181.189.53
Өр зээл тавьж олсон мөнгөөр зам засдаг улс дэлхийд манайхаас өөр олдохгүй. Мөнгө бүтээх зүйл хийж байшуулаад олсон мөнгөөрөө өр зээлээ буцааж төлдөг дэлхийн жишиг байна. Цаашдаа сангийн яам өрийн бичиг гаргах эрх орон нутагт олгохдоо зориулалтыг нь давхар зааж өгч байх учиртай болжээ.
Нэргүй 2026-08-10 202.21.108.134
Бордюрын бизнесийг хэн атгадаг вэ? ЗГ, ЕС хэн байхаас үл хамааран өндөр эрчимтэй шахдаг цус гарсан бизнес яг хэнийх вэ? Бордюрын шахаа оргилдоо хүрч байгаа энэ үед олон тооны аваар ослын шалтгаан болох нь тодорхой болоод бгаа бизнес аль компаний үүсэл гаралтай вэ?
Нэргүй 2026-08-10 103.57.92.172
АВИЛГАЧДЫГ ШАЛГААРАЙ…