Чойр–Мандалговь–Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн хэрэгжилтийн талаар Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Баярбатаас тодрууллаа.
Тэрбээр "Чойр–Мандалговь–Арвайхээр чиглэлийн 504.29 км урт хэвтээ тэнхлэгийн авто замыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төсөл Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн 12 сумын нутгийг дайран өнгөрөх бөгөөд ашиглалтад орсноор Замын-Үүд боомтоос баруун бүс рүү чиглэх ачаа тээвэр Улаанбаатар хотыг дамжихгүй болж, тээврийн зай 200–400 км-ээр богиносох ач холбогдолтой. Улсын төсвийн 2024–2025 оны хөрөнгө оруулалтаар төслийн эхний шатны ажлыг Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймагт нийт гурван байршилд эхлүүлсэн.
Нийт 24.6 км авто замыг 53.9 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр барьж байгаа бөгөөд Өвөрхангай аймаг дахь хэсгийг байнгын ашиглалтад оруулсан. Харин Чойр, Мандалговь чиглэлийн ажлууд 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын комисст хүлээлгэн өгөөд үлдсэн ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Мөн төслийн II багц болох 100.21 км авто замын барилгын ажлыг 2026 оны улсын төсөвт тусгаж, гүйцэтгэгчээр HKB ХХК шалгарсан. Уг ажлыг 2026–2028 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт 230.98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 20.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажлыг эхлүүлнэ" гэв.

3,595.72















































ЗАМЧИН 2026-08-10 66.181.180.221
Дотоодын ААН-үүдээ дэмжихгүй энэ хятадын HKB гэх компанийг ажлаар дарж алчих гээд л байх юм аа. Мэдээж цаана нь өөр ашиг сонирхол бгаа л байх даа зайлуул гэж.
Нэргүй 2026-08-10 202.21.103.139
Энэ хятадын HKB яагаад дандаа шалгараад бдг бна аа. Маш олон удаа хэл аманд орсондоо.
Нэргүй 2026-08-10 43.242.242.59
Хэрэгтай зам байна. Хэвтээ тэнхлэгт эдгээр аймгийг холбосон ямар ч засмал зам байхгүй нь үнэн.
Нэргүй 2026-08-10 202.126.93.21
ЯМАР УЧИРТАЙ ЗАМ БЭ МАНДАЛГОВЬ АРВАЙХЭЭР РУУ ЭРЭЭНЭЭС БАРАА ТАТДАГ ЗАМ ЮМ УУ
Нэргүй 2026-08-10 202.126.88.207
Ардын намын "Мега" нэрт Дарга нарын "Хуурга "Төслүүд…….
Нэргүй 2026-08-10 66.181.183.170
Хүний ярьсныг зөв буулгаж ядаж сурмаар…
Нэргүй 2026-08-10 122.201.23.83
Чаалдаа Бадмаа гэе даа. 24км замыг 5-6 жил барих гэж бойтоглоно комисс ч ажиллаагүй байж 500км замыг 2 жилийн дотор уу