"NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
"ЗҮҮН АЗИЙН БҮХ УЛС ШАТАХУУНЫ ХЯМРАЛЫГ ТУУЛЖ БАЙНА"

Шинэ долоо хоногийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялаг/АҮЭБ/-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар /2026.08.03/ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана. Саванд өгөхгүй. Энэ зохицуулалт нь байгаа нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн ард иргэддээ боломж олгох, нийт иргэдээ зам дээр цагийг нь үрэхгүй байх, бусдадаа тэгш боломж олгох зохицуулалт хийж байна. Дэлхийн бусад орнууд яг л ийм зохицуулалттай байгаа.
Наймдугаар сарын 15-н хүртэл энэ зохицуулалтыг хийнэ. Энэ ажилд ЦЕГ, хууль хүчний байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч дэмжлэг үзүүлнэ.
“Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, иргэд олон нийтийг мэдээллээр тогтмол хангах, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх үүрэг бүхий шуурхай штабыг АҮЭБ-ийн сайдаар ахлуулж, Гадаад харилцааны яам, ХЯ, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан байгуулсан.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 95-97 хувийг ОХУ-аас импортоор авч хэрэглэдэг. Үлдсэнийг нь бусад эх үүсвэрээс буюу БНХАУ-аас авдаг.
Сүүлийн хэдэн жил ОХУ, Украин улстай дайны нөхцөл байдалтай байгаа. Бидэнд засгийн газар хоорондын байгуулсан гэрээ хэлцлийнхээ хүрээнд болон найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахууныг өгөөд явсан. Гэвч он гарснаас хойш дэлхийн нефтийн 25 хувийг дангаараа хангадаг Ормузын хоолой орчимд АНУ, Ираны хооронд том зөрчил үүссэн. Дэлхийн түүхэнд байгаагүй эрчим хүчний газрын тосны хямрал болж байна. Энийг бүх улс орон туулж байгаа" гэсэн юм. Мөн тэрбээр "Боломжтой бол иргэд өөрсдөө ч газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломжтой. Аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан тохиолдолд хил, гаалийн байгууллагаас хүндрэл учруулахгүй. Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн. Мөн 50 мянган төгрөгийн дүнгээр олгож буй шатахууны хязгаарыг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн" талаар мэдээлсэн юм.
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу 2026 оны наймдугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.
Тахилгын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирсэн байна.
ЗГ: ӨР ТӨЛБӨР НЭМЭГДСЭН ТУЛ ХЭМНЭЛТИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Засгийн газрын Лхагва гаригийн /2026.08.05/ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар танилцуулав.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Бүх шатны төсвийн захирагчдын батлагдсан төсвөөс юуны өмнө цалин, тэтгэвэр, онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол зэрэг зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бүрэн олгоно. Харин Засгийн газрын тогтоолоор гуравдугаар эрэмбэд хамаарах, хэмнэж болох бүх зардлыг хэмнэнэ. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, шатахуун, түлшний гол нийлүүлэгч оронд үүссэн нөхцөл байдлын улмаас шатах тослох материалын нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтэд хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргалаа.
2026 оны эхний хагас жилийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зарлага 16.7 их наяд төгрөгт хүрч, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна.
Улмаар оны эцэст цалин, тэтгэвэр болон төрийн үйл ажиллагааны санхүүжилтэд доголдол үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар бүх шатанд хэмнэлтийн горим хэрэгжүүлэхээр болсон. Төсвийн тэнцлийн алдагдал үүсэхэд 2025 оны өр төлбөрийг төсвөөс санхүүжүүлсэн, мөн багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор цалингийн зардал өссөн нь нөлөөлсөн.
Эдгээр асуудлыг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Төсвийн тухай хуультай уялдуулан улсын төсвийн тодотгол хийнэ.
Засгийн газар эдийн засгийг төсвийн хямралд оруулахгүй байх бодлого баримталж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд санхүүгийн дарамт учруулж байгаа. Дэлхий нийтэд газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, манай гол нийлүүлэгч ОХУ дайны нөхцөл байдалтай байна. Тиймээс хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлээр тогтоол гаргасан. Ялангуяа 2027 оны хавар төв суурин газрын хүнсний хангамжийг сайжруулж, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр ажиллана. Энэ жилийн махны нөөцийг цахим биржээр бүрдүүлэх ажлыг Хөдөө аж ахуйн цахим системтэй уялдуулсан бүртгэлийн системээр хэрэгжүүлнэ.
Мөн агуулах, савны санхүүжилтийг улсын төсвийн тодотголоор шийдвэрлэнэ.
Махны үнэ өсөхөөр бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ дагаж өсөх хандлагатай байдаг. Тиймээс махны нөөц бүрдүүлэхээс гадна гурилын үйлдвэрлэлд зориулсан улаанбуудайн нөөц бэлтгэж, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлэн импортын хамаарлыг бууруулна гэв.
АН: ЭРХ БАРИГЧДЫН БОДЛОГЫН АЛДАА ШАТАХУУНЫ ХОМСДОЛООР ИЛЭРЧ БАЙНА

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар Пүрэв гаригт /2026.08.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж "20 сайдтай Засгийн газар цомохтгол хийж, данхгар бүтцээ багасгахыг Ардчилсан намаас шаардаж байна, уриалав. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ "Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг бид шатахууны хомсдол гэж үзэхгүй байна. Энэ бол төрийн хомсдол. Өөрөөр хэлбэл, нэг нам урт хугацаанд үнэмлэхүй олонх байснаар зөвхөн шатахууны салбарт бус, зах зээлд баримталж ирсэн бодлогын алдаа өнөөдөр шатахууны асуудлаар илэрч байна гэж үзэж байгаа юм. Төр шатахууны үнийг тогтооход шууд нөлөөлөх байдлаар оролцож байна. Тухайлбал, хувийн хэвшилтэй хамтран Үнийн бодлогын зөвлөлөөр дамжуулан шатахууны үнэд нөлөөлж эхэлсэн. АИ-92 автобензиний үнийг харьцангуй хямд түвшинд барьж, үүний зөрүүг дизель түлшний үнэд шингээж байна. Ингэснээр уул уурхай зэрэг баялаг бүтээдэг салбаруудад өргөн хэрэглэгддэг дизель түлшний үнэ өсөж, улмаар энэ нь бараа, бүтээгдэхүүний өртөгт шингэн, эцэстээ иргэдийн өдөр тутмын хэрэглээний үнэ, тэр дундаа талхны үнэд хүртэл нөлөөлж байгаа гаж тогтолцоо бий болсон. Хоёрдугаарт, стандартын асуудал бий. Төр стандартаа тогтоож, түүнд хяналт тавихаас бусад харилцааг зах зээлийн зарчмаар ажиллуулах ёстой. Харин өнөөдрийн төрийн хяналт, зохицуулалтын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж байна.
Стандартын бодлогын хувьд ч Монгол Улс дэлхийн нийтлэг чиг хандлагаас зөрж байгаа нөхцөл байдал үүссэнийг судалгаа харуулж байна.
Төрийн буруу бодлогоос үүдэлтэйгээр улс орныг хүнд нөхцөл байдал руу оруулсан байна гэсэн дүгнэлтийг бид хийж байна. Мөн шатахууны нөөцийн талаар зөв мэдээлэл түгээх шаардлага үүссэн. Өнөөдөр Засгийн газар, салбар яамнаас шатахууны нөөц гэж мэдээлээд байгаа зүйл нь цэвэр, сонгодог утгаараа төрийн нөөц биш.
Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогч, тээвэрлэгч, бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг компаниудын агуулах дахь шатахууны үлдэгдлийг нөөц мэтээр иргэдэд мэдээлж байна.
Энэ буруу ойлголтыг бид залруулах ёстой. Олон улсад дайн, зэвсэгт мөргөлдөөн, хил хаагдах, халдварт өвчин дэгдэх, шатахууны импорт, үйлдвэрлэл хомсдох зэрэг онцгой нөхцөлд ашиглах төрийн аюулгүй байдал, бэлэн байдлын стратегийн нөөц байдаг. Гэтэл Монгол Улсад албан ёсны төрийн стратегийн нөөц байхгүйтэй адил буюу тодорхойгүй байна гэлээ. Мөн "Үүнд санаа зовох ёстой эрх баригчид өнөөдөр гоё гоё рийлс хийж, ботуудаар түүнийгээ түгээж байна. Үүнийгээ болиод үндсэн ажилдаа ормоор байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй нэг нам засаглаж байна. Энэ хугацаанд болсон бүхий л зүйлд эрх барьж байгаа нам хамааралтай. Энэ бол парламентын засаглалтай улсын хэн бүхэн ойлгодог зүйл мөн" гэх байр суурийг илэрхийлэв.
3,595.38





















































Нэргүй 2026-08-09 43.242.242.59
Дэлхий нийтээрэ бензиний хомдол орчихсон байхад Монголчууд нэг нэгнээ буруутгаад яана вэ. Орос-Украйны дайнаас гадна УНУ-Ираны дайн нөлөөлж байна. Ормузын хоолой хаагдсанаас болж дэлхий бензины хомдолд орсон бол Украйн-оросын дайнаас болж Орос болон Могол бусад орнууд бензиний хомдолдорж байгаа нь хөдөлбөргүй үнэн. Улс төржүүлэх хэрэггүй.
Нэргүй 2026-08-09 202.9.40.63
Ажлаа хийж чаддаггүй хүмүүсийн гайгаар бид шатахууны хомсдолд орлоо. Найрлаад, наадамлаад л гүйгээд байсан. Ханган нийлүүлэлт цагтаа хийгдэх үү? гэж ядаж ганц удаа ч болов баталгаажуулж болдоггүй юм уу? Хэрэв цагтаа нийлүүлэх боломжгүй бол 30 хоногийн өмнө мэдэгдээрэй, тэгвэл бид Солонгос, Хятадаас гуйнаа гэж төлөвлөж болдоггүй юм уу? Энгийн худалдан авагч хүртэл миний захиалсан бараа хаана явна гэж шалгадаг шүү дээ. Ажил хийж үзээгүй, нам дагаж, суга долоосон хүмүүст бүү найд
Сөнөтүгэй! 2026-08-09 202.9.47.8
Монголыг MAH 12 жилийн хугацаанд амаар нь шороо үмхүүлсэн өмхий хулгайчдын нам нь батлагдаж дуусаваа хулгайчууд, өмхий авилгалчид!!!
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
монгол гэж хитадаас нэрлэсн хитад нэр монгол гэж хитад манжуудын үррлж эзлгнж эзлё5 хитадманж нэр монголгэснхитадманжнэрний халхгэсн нь хииадманжуудхитадманжууд зохиож нэрлсн хитадманж нэр нүүдлчдийн нутг халхгж бхгүй халхгжхитадманжууд монголхитадманжууд нэрлсн нэрний халхгэсн ньитадманжуудын нэрлсн хитадманжуудынхитадманжхалхгэснхитадманжуудхалхгжхитадманжууднүүдэлчдыннутгт орж ирж үүрлж тархж эзлснхитадманжууд халхгжхашиграгчлынцаанаахитадманжуудбдгийн.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
монгол гэж хитадаас нэрлэсн хитад нэр монгол гэж хитад манжуудын үррлж рргнж эзлё5 хитадманж нэр монгол халхгжхитадманжууд зохиож нэрлсн хитадманж нэр нүүдлчдийн нутг халхгж бхгүй халхгжхитадманжууд монголгэснхитадманжуудын нэрлсн хитадманжуудынхитадманжхалхгэснхитадманжуудхалхгжхитадманжууднүүдэлчдыннутгт орж ирж үүрлж тархж эзлснхитадманжууд халхгжхашиграгчлынцаанаахитадманжуудбдгийн.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
хужааманжууд монгол гэсн хужааманж нэр шааснн хужааманж унүүдэлчдын нутг ороны толгойд шааж өнгтэй өөдтэй хулгай толгойд шааж эзлж хулгайлж өнгтэы өөдтэй хулгайж цуслж бх гэж шаажосблг ларвцн хужааманж пздагууд шүү.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
хужааманжууд монгол гэсн хужааманж нэрээр нүүдэлчдын нутг ороны толгойд шааж өнгтэй өөдтэй хулгай толгойд шааж эзлж хулгайлж өнгтэы өөдтэй хулгайж цуслж бх гэж шаажосблг ларвцн хужааманж пздагууд шүү.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
хужааманжууд монголыг толгойд шааж өнгтэй өөдтэй хулгай толгойд шааж эзлж хулгайлж өнгтэы өөдтэй хулгайж цуслж бх гэж шаажосблг ларвцн хужааманж пздагууд шүү.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
хужааманжууд ба өрөвлтэй өвчтэй гажиг пздагууд шүү.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
аср хэмжээгээр их хулгай шаажбгаахужааманжууд кампнигжшааснхужааианжууд чин нааднаадм гж юмыг чин хужааманж хулгайг мнгөар хиыж гайхуулж бгаа хужааманж ажллгаа хужаианж ажллгагаа хужааманж хулгайн мөнгөар мөнгтэй болж харгдх гж сүрдүлж гажигт хужааманж бодлгоор гажигт сүрдүлжхаргдх гж хужааманж бодлгоорхужааманж ажллгааа шаажбгаабхгүй юу хужааманж өчүүхэн ажллагааг мэдлгүй яаахв дээ.
Нэргүй 2026-08-09 202.9.40.177
АН-ын өчүүхэн улстөр юм биздээ. Ашгүй сайхан шалтаг гарч ирсэн байна. Тэдний ярьж байгаагаар бол дэлхий дахинд бензины хомсдол үүсээгүй харин одоогийн төр засгийн алдаатай бодлгоос болж бензин тасалдаж байгаа юм байна. Оросын шүүмжлээд АНу болон НАТО бас Украйныг дэмжээд өгвөл бензины олдоц нэмэгдэх юм байхдаа. Эд нарыг засгийн эрхэнд гаргавал бензины хомсдол үгүй болж цэнгэлийн манлайд хүрэх бололтой. Ичих хэрэгтэй
Нэргүй 2026-08-09 103.140.11.131
МОНГОЛЫН УДИРДАГЧ ДОТОР ГАНЦ Л ХҮН САНАА АМАР, ЮУНД Ч СЭТГЭЛ НЬ ЗОВОХГҮЙ, ЭНД ТЭНД ХЭСЭЭД Л АМРААД Л, ӨӨРТӨӨ ДЭЭД ЗЭРГИЙН ТАНСАГЛАЛ БИЙ БОЛГООД Л , МӨНГӨ ҮРЭЭД Л ЖАРГАЛЫН ДЭЭД ГЭГЧИЙГ ЭДЭЛЖ ЯВНА ДАА. ТЭР БОЛ МАНАЙ НЭГДҮГЭЭР ХҮН. БЕНЗИН ӨСНӨ ҮҮ, ЭДИЙН ЗАСАГ СҮЙРНЭ ҮҮ, АРД ИРГЭД НЬ ӨЛБӨРЧ ҮХНЭ ҮҮ, ТҮҮНД ОГТ ПАДГҮЙ. ТЭР ОДОО ХАА НЭГТЭЭ ХӨВСГӨЛД Ч ЮМ УУ, ГАДААДАД КАНАРЫН АРАЛД Ч ЮМ УУ НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТ САЙХАН ХҮҮХНҮҮД ХҮРЭЭЛҮҮЛЭЭД Л ХЭВТЭЖ БАЙГАА.
Нэргүй 2026-08-09 103.57.95.102
Ардчилагч гэх анархист,хулгайч луйварчдын хувьд монголд хүндрэл үүсч, иргэд ямар нэг зүйлээргачигдаж байх нь л ашигтай, Бусдыг гүтгэх нэр төрийг нь харлуулах боломж гарна, Луйврын аргаар төрийн эрхэнд гарах алхам нэмэгдэнэ
Нэргүй 2026-08-09 103.229.121.244
хэ наадуулд чинь алдаа энэ тэр падгүй ойлгох ч үгүй биз сандал суудалдаа элдвийн заль гаргаж удаан сууж эрх ямба хувь амьжиргаа чухал байлгүй дээ
Нэргүй 2026-08-09 103.57.93.121
Махны үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, ард түмний амьдралын уналт энэ хүнд түй ч хамаагүй болтой