Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

2026 оны наймдугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны, аюулаас анхаарна уу.

Хур тунадас: 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 09-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говь аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10,11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 08-нд ихэнх нутгаар, 09-нд нутгийн зүүн хагаст халах боловч 10-наас ихэнх нутгаар сэрүүсэж  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +26…+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: Энэ сарын 09, 10-нд бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 08, 09-нд шөнөдөө +13…+18 градус, өдөртөө халж +26…+31 градус, 10-наас сэрүүсэж шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-09 202.9.40.160

төргэснхужааманжууд хурааж авх хужааманжуудчөлөөлх хужааманжууд өгчшаах ёсгүй бмтгмй худлаа мэджибайж зориуд худлаа хужаманж ажл хйигээд шаагаад бгаарай.наадхужааманжууд чин сайн мэджтбгаа шүү худлаа битгий хужааманж төргэсн дүрд тоглоод бгааарай.

Avatar

Нэргүй 2026-08-09 202.9.40.160

нүүдэлчд өөрсдөө хужааманжууд-с газр юмаа хурааж авах болхоос нүүдэлчд газр юм өгч авхаа хийх болхоос төр гэсн хужааианжууд газр авх ёсгүй шүү хужаманжууд битгийхудлаа шаагаад хужааманж ажллагаа битгийи шаагаад байгаарай.

Avatar

Нэргүй 2026-08-09 202.9.40.160

нүүдчдыннвинутг халхгжбхгүйхвхалхгжхуэаөманжуудмонголгэсн хужааманжуудыг зохиож нэрлсн хитадын нэрлснмонголшэснхитадманжжуудын зохиол нэрнийхалхгэснхужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-09 202.9.40.160

нүүдэлчдчын нутагт халхгж үндэсбхгүйхалхгжнүүдэлчдын нутаг эзлж үүрлсн монголгэснхужааманжуудынихужааманжийнизохиол үндс нүүлдчынинутагхалхгжиүндсбхгүйхалхгж хужааманжиүлгр зохиол халхгжхужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-09 202.9.40.160

би нүүдлдэлч за чи монгол хитадманжмонгол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж