Богдхан уулын өвөрт орших Манзуширын хийд нь Монголын шашин, түүх, соёлын үнэт өвийг хадгалсан дурсгалт газрын нэг юм. Эрт цагт бурхны шашны томоохон төвүүдийн нэг байсан тус хийд өнөөдөр өнгөрсөн үеийн түүхийг өгүүлэх чулуун хэрэм, байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө олон нийтийн анхаарлыг татсаар байна. Манзуширын хийдийн өнөөгийн дүр төрх, түүхэн дурсгалын ул мөр, байгальтайгаа зохицон орших өвөрмөц өнгө төрхийг “NEWS” агентлаг энэ долоо хоногийн фото сурвалжлагаараа онцолж байна.




































3,595.38
















































Нэргүй 2026-08-07 203.98.77.51
Төв аймгийн төвийн төрийн бүх байгууллагууд дэндүү хариуцлагагүй, санаачлагагүй шүү. Иргэд, хувийн хэвшлээс хандив санаачлаад эсвэл ажил гүйцэтгүүлээд өөр хэлбэрээр гэрээ байгуулаад ашигтай ажиллаж болно.
Гандөл 2026-08-07 66.181.190.122
хүний гар хүрч засаж сэлбэхгүй мөртлөө, нэг л их ухааруулсан гоё юм бичээд л, бишрээд л, хүндлээд л, хүсээд л. Аймгийн удирдлага,, орон нутгийнхан хөрөнгө гаргаад засчихаж болдоггүй л шүтээн юм байх даа хөрхий. Үлдсэн жаахан модон хийц нь нурлаа нурлаа. Музей нь нь гэж бас гоёо, амьтны чихмэлүүд нь бүүр тоос тортогтой, мартчихсан аятай… хэлээд ч яахав.
Нэргүй 2026-08-07 124.158.126.132
Төв аймаг болон аймаг сумын удирдлага, тэндээс сонгогдож ирсэн үе үеийн их хурлын гишүүд үнэхээр сэтгэлгүй, арчаагүй, ажиллагаагүй гарууд байсны тод жишээ. Арай сэтгэлтэй байсан бол энэ сайхан байгальтай газар баригдсан хийдийн туурийг өөд нь татаад явж болхоор л байсан. Дээр нэг очиход зэрлэг, халгайндаа дарагдсан, горхиных нь эргээр, хог, хүний баас болсон аймаар газар болгосон байсандаа. Жуулчдаас ичиж үхмээр.
иргэн 2026-08-07 59.153.114.94
ичмээр юм, сэргээн засварлаад амьд байлгах хэрэгтэй байх, бөмбөгдчихсөн юм болов уу гэмээр юм байна, юун хийд?
Нэргүй 2026-08-07 202.131.225.242
Коммунистууд 90-ээд жилийн тэртээ Манзушир хутагтын хийдэд шавилан сууж байсан лам нарыг нь буудан хороож цусыг горхи мэт урсгаж, хийдийг галдан шатааж газартай тэгшилж байсныг сануулах мэт, гунигт түүхийг бүү мартаарай гэсэн шиг хэдэн балгас, туурь л үлдэждээ. Сэргээн засварлах хэрэгтэй шдээ.
Нэргүй 2026-08-07 43.242.242.59
Жаахан ч гэсэн хийдийг сэргээх юм бол гадаадын ялангуяа энэхтхэг, төвдийн лам нар мөн мөргөлчид ирж шашны зан үйл хийх бүрэн боломжтой юм шиг харагдсан. Хоёр жилийн өмнө очиход гадаадын хэд хэдэн лам дээлтэй хүмүүс хадан дээр суугаад ном уншиж харагдсан. Улаанбаатар хотод ойрхон том хийд байсан байна. Монголын шашны түүхийн нэг томоохон хэсэг мөн
Irgen 2026-08-07 202.21.96.212
Энд тэнд Суварга бариад буян хийх гэж яваа нөхдүүд байвал Энэ хийдийг сэргээж Буян номын уншлагатай болговол Их буян болох юм байгаам даа!!!