Орон сууцны залиланг шуурхай шалгаснаар хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой

Орон сууцны залиланг шуурхай шалгаснаар хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой

Орон сууцны залиланг шуурхай шалгаснаар хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Орон сууцны захиалга авч иргэдийг залилсан нэр бүхий 14 компанийн 21 хуулийн этгээдэд холбогдох 2693 хохирогчтой 35.3 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байгаа ажээ.


ЦЕГ-ын мөрдөн шалгах албаны дарга, хурандаа П.Очбадрах:

-Тодруулбал, энэ он гарсаар эхний хагас жилд 419 орон сууцтай холбоотой залиах гэмт хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс 31 хэргийг шүүхэд шилжүүлсэн бол  дөрвөн хэргийг хэрэгсэхгүй болгож,109 хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. 275 хэргийг нэгтгэж, шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллага орон сууцтай холбоотой залилах  282 гэмт хэргийг шалгаж байна. Үүнээс 2918 иргэнд 53.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, захиалгын гэрээг халхавчлаад залилласан 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

6 блок, 60-70 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн блок орон сууц, 35 үл хөдлөх хөрөнгө, 178 захиалгын гэрээтэй орон сууцны байрыг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлалт тогтоосон. Хамгийн өндөр хохиролтой, олон оролцогчтой хэргийг шийдэх ажлыг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Андын зам, Эко даймонд, Цобо хаус, Сэд дэвжих, Номтой бүрд, Цамхаг, Мөнгөн саран хас, Ногоон хөгжил үндэсний нэгдэл, Брилант партнер гэх мэт эдгээр нэр бүхий 14 компани 2693 иргэнд 35,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тус хэрэгт 21 хуулийн этгээд холбогдож байгаа. Уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан.
Улмаар хуулийн хугацаанд шуурхай шалгаснаар хохирлын 60 гаруй хувийг нөхөн төлүүлэх боломжтой болно.
Цаашид орон сууцны залиланг бууруулахын тулд холбогдох байгууллагууд хамтарч ажиллах нь чухал. Мөн хохирсон иргэдийн эрхийг сэргээхийн тулд хэрэгт холбогдсон этгээдийн нуусан хөрөнгийг олж тогтоох, мөрдөн шалгах нууц ажиллагааг хууль, журмын дагуу явуулах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг тогтоож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаар тогтоож, битүүмжлэх шаардлагатай байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан таслан шийдвэрлэх арга хэмжээг оновчтой авах нь чухал байна. Улсын бүртгэл, Барилгын тухай хууль зэрэгт хяналт тавьж, хуулиа дүрэм журмын дагуу мөрдөх нь зүйтэй" гэдгийг хэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-08-07 103.212.116.172

төр нь хамжаад иргэдээ луйвардсан

Avatar

Зочин 2026-08-07 202.126.90.143

Андын замын Цэвэгмид, Лхагвасүрэн тэдний гэр бүл хорт хавдар тусаж үхээсэй. Олон хүний нус нулимс зовлонгоор зоож байгаа үхдэлүүддээ.

Avatar

Нэргүй 2026-08-07 202.126.93.206

Андын замын Сандагаа чинь аймар баян. АТГ, цагдаагийнхан бүгдээрээ найз юм байх чүвлээ

Avatar

Зочин 2026-08-07 103.212.117.111

Хохирсон иргэдээ даруй хохиролгүй болгоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж