ОХУ-ын газрын тос боловсруулах салбар урьд өмнө байгаагүй дарамттай нүүр тулж байна. Стратегийн ач холбогдолтой боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад дараалан өртөж, дотоодын шатахууны нийлүүлэлтэд үзүүлэх эрсдэл улам нэмэгдэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Сүүлийн халдлагаар ОХУ-ын хамгийн том боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Омскийн газрын тос боловсруулах үйлдвэр онилогдсон байна. Украины талын мэдээлснээр уг байгууламжид хүрэхийн тулд дронууд Оросын нутаг дээгүүр 2,500 орчим километр ниссэн бөгөөд мөн өдөр Ярославль муж дахь өөр нэг боловсруулах үйлдвэр ч халдлагад өртжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар ийм халдлагууд нь зөвхөн дэд бүтцэд хохирол учруулахаас гадна ОХУ-ын дотоодын шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдалд улам хүчтэй дарамт учруулж эхэлжээ.
CNN-ийн дүн шинжилгээнд дурдсанаар ОХУ-ын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 83 бүс нутгийн 50-д бензин, дизель түлшний хангамжийн асуудал үүсээд байна. Энэ нь шатахууны нийлүүлэлт улам хумигдаж, ложистик, үйлдвэрлэл, тээврийн салбаруудад дарамт нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгааг шинжээчид анхааруулжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын "Коммерсант" сонин чанар муутай шатахуунаас үүдэлтэй автомашины эвдрэл нэмэгдэж, засварын төвүүдэд хандах иргэдийн тоо өссөөр байгааг мэдээлжээ. Засгийн газар түлшний нийлүүлэлтийг хадгалахын тулд хүхрийн агууламж өндөртэй Евро-3 стандартаар бензин, дизель үйлдвэрлэхийг дахин зөвшөөрсөн нь түлшний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол дагуулж байна.
Нөгөө талаас Кремль барууны орнуудыг Украинд тагнуулын мэдээлэл өгч байна хэмээн буруутгаж, мөргөлдөөн улам өргөжин тэлснийг онцолжээ.
Мөн Financial Times сонины Москва дахь эх сурвалжийн мэдээлснээр ОХУ 2027 оны хоёрдугаар сараас өмнө дайныг дуусгах талаар бодитой хэлэлцээ хийх төлөвгүй байгаа аж. Эх сурвалжийн үзэж буйгаар Москва цэргийн зорилтоо биелүүлэх хүртлээ дайны ажиллагаагаа үргэлжлүүлэх байр суурь баримталж болзошгүй байна.
3,595.72





















































Нэргүй 2026-08-06 43.242.242.59
Монголчууд Оросын бензинийг худалдаж авахаа больчихвол таарна. Дайнч улсын бензинийг хэрэглэхийг хүсэхгүй байна. Ямар улсаас ирсэн бензин хэрэглээд байгаагаа би сайн мэдэхгүй л байна л даа. Түгээгч нар болохоор ОРосоос ирсэнгэж худлаа шаагаад байх шиг байнаа. Би хувьдаа бол Хятад болон Барууны орнуудаас ирсэн бензинийг хэрэглэдэг
Өвгөн 2026-08-06 202.133.76.4
хахахахаха путины фашист дэглэм үнэн хог дээр үсэрч байна аа. фашист путлер зөвлөлтийн эзэнт улсыг сэргээн мандуулах юм болоод эхний ээлжинд украйныг 3 хоногт эзлэх юм болоод сагсалзаад дайраад дайн дэгдээсэн чинь жижигхэн ядарсан украйныг барахгүй өөрөө балбуулаад байдгаа бараад хог дээр үсэрлээ шүү хахахаха. агуу баатарлаг украйнчууд оросын фашист империализмын хоншоорыг тас цохилоо. Оросын империализм дахиж ойрын 20 жилд өндийхгүй нь тодорхой.
Нэргүй 2026-08-06 202.126.88.193
Ийм сэгнүүдийг буудчих хэрэгтэй
Үнэн 2026-08-06 103.57.95.157
Орос дэлбэлүүлсэн үйлдвэрүүдээ лав л ойрын 8-10 жилдээ засаж дуусахгүй, дээр нь Украйны дайралт жилээс жилд ихсэж байгаа.
ogt hudalaa shuu 2026-08-06 66.181.191.205
orosuud neg-hoer sard l zasaad bnaa vildveree hoo. dron bol puujin bishee. vildveriig bvren ustgaj chadahgui zuvhun neg hesegiig uebderch dor zasaad bnaa. orosd odoo binzen dizeliin homsdol arilij bnaa
Нэргүй 2026-08-06 43.242.242.59
Муугийн уршиг Монголд хүртэл нөлөөлж байна. Манай улсын АН-ынхан бол дроны халдлагыг дэмжиж их баярлаж байх шиг байна. Монгол муугаар нөлөөлж болох аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй буруутгадаг байх ёстой шүү дээ. Эд нарт Монголын эрх ашиг хамаагүй бололтой. Бензини хомсдолыг төр засагтай бас эрх барьж байгаа МАН-тай холбон тайлбарлацгааж байна. Орос-Украйны дайн зогсох нь Монголд ашигтай.
zochin 2026-08-06 103.212.116.80
28-29 ond magadgui