Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэ тарифыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Шинэ тарифаар суудлын автомашины төлбөр 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашиных 10 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг болж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран төлбөр өмнөхөөсөө 2-5 дахин өсөөд байна.
Энэхүү шинэ тарифыг Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор баталсан бөгөөд Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замд мөрдөж эхэлжээ. Үүнд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдаж байна.
Төлбөрийг ийнхүү нэмэгдүүлэх болсон шалтгааны талаар Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын Зам засварын төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Н.Сугаржаваас тодрууллаа. Тэрбээр, "Өмнө нь 1000 төгрөгийн тарифтай байх үед жилд 25-30 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг байсан. Судалгаагаар шинэ тарифаар энэ хэмжээ дөрөв дахин өсөж, 100 гаруй тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарсан.
1000 төгрөгөөс 5000 төгрөг болж огцом нэмэгдсэн мэт харагдаж байгаа ч олон жилийн турш тариф шинэчлэгдээгүй учраас ийм хэмжээнд хүрсэн.
Гэсэн ч нэмэгдсэн орлого нь авто замын засвар, арчлалтад шаардлагатай нийт хөрөнгийн ердөө 30-40 хувийг л бүрдүүлнэ. Энэ онд улсын хэмжээнд авто замын засвар, арчлалтад 215 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд шинэчлэгдсэн тарифаас төвлөрөх орлого үүний зөвхөн 30 орчим хувийг хангах юм" гэв.
Замын төлбөр үйлчилгээний газрын сүүлийн таван жилийн орлогын гүйцэтгэлээс харахад авто зам ашигласны төлбөрөөс төвлөрөх орлого тогтмол өсжээ. Тухайлбал, 2021 онд 10 тэрбум төгрөг байсан орлого 2025 онд 34.1 тэрбум төгрөгт хүрсэн бол 2027 оны улсын төсөвт энэ төрлийн орлогоос 100 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Гэсэн ч авто зам ашигласны төлбөрийн төвлөрөл хангалтгүй хэвээр байгааг салбарынхан онцолж байна. Автозамын санд 2022 оны аравдугаар сараас 2026 оны зургадугаар сар хүртэл нийт 77.6 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулснаас 49.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 27.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл үүсээд байна. Төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2022 онд 392.9 сая төгрөг байсан үлдэгдэл 2023 онд 2.08 тэрбум, 2024 онд 3.11 тэрбум, 2025 онд 8.29 тэрбум төгрөг болж өссөн бол 2026 оны эхний зургаан сарын байдлаар 13.9 тэрбум төгрөгт хүрчээ.
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС 30 ХҮРТЭЛХ ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ
Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-ын 2.10 -Тухайн авто замаар байнга зорчиж, тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигчидтэй гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилсан төлсөн тохиолдолд 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэсэн зохицуулалттай.
Мөн нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд E-Mongolia системээр “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гарган “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломжтой. Жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгийн систем автоматаар таньж, хаалтыг шууд нээх юм.
Харин орон нутгийн авто замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд төлбөрийн мэдээллийг цахимаар хүргэх бөгөөд тухайн ондоо багтаан өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн төлөх боломжтой.
Салбар яамнаас мэдээлснээр, авто зам ашигласны төлбөрийн шинэчлэлээс төвлөрөх нэмэлт орлогыг өөр зориулалтаар бус, зөвхөн олон улс, улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалт, ашиглалтын ажилд зарцуулж, орлогын төвлөрөлт болон зарцуулалтын мэдээллийг олон нийтэд тогтмол ил тод мэдээлэхээр ажиллаж байгаа аж.
С.УЧРАЛ
3,595.72





















































Нэргүй 2026-08-07 202.179.24.79
Төсөв болон бусад дундын сангуудын хөрөнгийн зарцуулалт, ашиглалтыг ИЛҮҮ ил тод болгох, ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТЫГ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ямар ч ажлын цаана байгаа шунал, хулгайг цэгцлэхэд тун хэцүү. Ийм үед ямар их хөрөнгө хуримтлагдсан ч хүрэлцэхгүй биз. Хамгийн наад тал нь СӨХ-ны хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг харахад аймаар
Нэргүй 2026-08-07 202.133.76.18
яаж ч нэмсэн өлөн болхоор хаана ч хүрэхгүй л гэх нь ойлгомжтой
Зочин 2026-08-07 103.212.116.172
хулгайч нарт очдог
Нэргүй 2026-08-07 202.131.227.82
Сарын настай зам мэдээж яаж нөхөгдөх вэ дээ
Нэргүй 2026-08-07 122.201.22.3
Хумслахаа боливол хангалттай хүрэлцэнэ!!!
Тэмүүл 2026-08-07 122.201.31.223
ухаандаа замын хураамжийг 13 дахин нэм гэх гээд байгааму
иргэн 2026-08-07 66.181.171.252
Энэ нэг АЗЗА гэж сайхан мөнгө иддэг, чадваргүй, дарга нар нь баяждаг хачин газар байна аа, Хэсэг, хэсгээр нь Хувийн хэвшилд гэрээгээр өгөөч өө
Нэргүй 2026-08-07 66.181.184.99
Жил бүр бага багаар хөдөлгөөд нэмээд явах учиртай. Нэг дор 4-5 дахин нэмдэг ийм тэнэг жишиг дэлхийд байхгүй шүү