Нефтийн хомсдолоос үүдэж Монгол Улс тун хатуухан өдрүүдтэй нүүр тулах нь нэгэнтээ тодорхой боллоо. Засгийн газраас шатахууны импортыг нэмэгдүүлэхийн тулд бүхий л арга хэмжээгээ шавхан ажиллаж байна.
Эцэст нь бүх төрлийн шатахууны Гаалийн албан татварыг тэглэж, чадах нь хилээр 10, 50, 100 литрээр ч хамаагүй бензинээ оруулж ирэх боломжийг олгож байна гэж мэдэгдсэн нь нэг ёсондоо “Одоо бидний асуудал биш болсон, та бүхэн учраа олоорой” гэсэн “мессеж” болов.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “БНХАУ-аас нийлүүлэх шатахууны үнэ ОХУ-аас авч буй үнээс хоёр дахин өндөр байгаа бөгөөд АИ-95 автобензиний өөрийн өртөг литр тутамд 5600 төгрөгт хүрч байна. Одоогийн байдлаар Засгийн газрын гол зорилго нь шатахууны хангамжийг тогтворжуулах, үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх нь цаг хугацааны л асуудал боллоо.
Учир нь, БНХАУ-аас Монгол Улсад нийлүүлэх АИ-95 автобензиний үнийн санал 5600 орчим төгрөг бол ОХУ, БНСУ 4100 орчим төгрөгөөр нийлүүлэх саналтай байгаа юм.
Иймээс иргэн, аж ахуй нэгж бүр амь амиа л бодохоос аргагүй болж байна гэж хэлж болно.
Хэдийгээр автобензиний үнийн өсөлт дизель түлшний үнийн өсөлттэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нөлөөлөл бага ч хичээл сургууль эхлэхэд хувийн машинаараа хүүхдээ зөөхөөс эхлээд ажил амжуулах шаардлага гардаг. Иймээс айл бүр шахам нэг автомашинтай байгаа нөхцөлд АИ-95 автобензиний үнийн өсөлт өрхийнх нь төсөвт дарамт учруулах нь нэгэнтээ тодорхой болж буй.
Дээр нь төр энэ төрлийн бүтээгдэхүүнээс авах Гаалийн албан татвараа тэглэснээр өөр ямар эх үүсвэрээр орлогыг бүрдүүлэх вэ гэдэг асуудал үүснэ. Татварын байцаагч нар нь хувийн хэвшлийнхнийхээ үсийг хусах шахам байж, гаалийн байцаагч нар нь хилээр орж ирсэн иргэн бүрийн өмд, гутлыг ч шалгах шахам хэдэн төгрөгийн орлого цугуулж байгаа үед төлөвлөсөн орлого нь орж ирэхгүй болсноор "шарх" нөхөх шаардлага төрд тулгарч эхлэв.
Төр эхний удаад хэмнэлтийн горимд шилжиж байгаагаа зарласан.
Энэ хүрээнд олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардал
- Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин
- Батлан хамгаалах, хуульзүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл
- Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо.
Хэмнэлт 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Үндсэндээ төр бүсээ чангаллаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн тул оны эцэст цалин, тэтгэврээ ч тавих боломжгүйд хүрэх эрсдэлтэй тулсныг Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн. Иймээс 2026 оны төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэх болж байна.
Монголбанкнаас мэдээлснээр өнгөрсөн долдугаар сард мах, шатахуун болон төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан нь инфляци өмнөх төсөөллөөс нь өндөр гарах нь тодорхой болж, иргэдийн цаг наргүй хөдөлмөрлөж олсон цалинг ч цаас болгон хувиргаж эхлэв.
Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн зургадугаар сард цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сараас эхлэн айл өрхийн цахилгааны үнийг 5, аж ахуй нэгжийг 10, уул уурхайн компанид 15 хувиар нэмэгдүүлсэн юм. Цахилгааны үнэ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ бүхий л төрөл дээр нэмэгдсэн. Хамгийн багадаа 150 орчим төгрөгөөр өсгөөд байгаа.
Дулааны улирал үргэлжилж, иргэд хөдөө орон нутагт амарч зугаалж байгаа тул цахилгааны хэрэглээ нь өвлийнхөөс эрс багассан. Иймээс үнийн нэмэгдэл одоогоор шок үүсгэх хэмжээнд хүрээгүй байна. Харин удахгүй хүйтний улирал ирэхэд илүү мэдрэгдэнэ. Ер нь Монголд үнэ нь нэмэгдээгүй үйлчилгээ гэж байхгүй болсон.
"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг ачаа тээврийн үнээ нэмэгдүүлсэн бол авто замын төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, 5000-20000 төгрөгт хүргэсэн. Энэ бүх үнийн нэмэгдлийн дарамт тодорхой хугацааны дараа иргэдэд илүүтэй мэдрэгдэж эхэлнэ.
Нэг ёсондоо оны төгсгөл рүү инфляци улам л өсч, иргэн бүрийн амьжиргаанд дарамт учруулах нь тодорхой болж буй. Иймээс иргэн, аж ахуй нэгж бүр хэрэглээгээ танаж хэмнэлтийн горимд шилжихээс аргагүйд хүрээд байна. Төр арга хэмжээ авах болов уу гэж иргэн, аж ахуй нэгж бүр харах шаардлагагүй. Амь амиа бодож, алсаас бодолтой хандаж гэмээнэ энэ их хямралыг давцгаана шүү.
Г.ХОРОЛ
3,595.72






















































Нэргүй 2026-08-06 202.126.93.206
Боржуур явган зам тэргүүтэй Нямбаатар ба түүний нохдын хэдэн их наядын хулгай луйвар инфляцийг 200 хувь өсгөж, эдийн засгийг сөхрүүлэн,, ард бидний амьдралд асар муу гай боллоо. Хэзээ арга хэмжээ авах вэ?
Зочин 2026-08-06 202.55.191.194
Та нар төрийн мөнгө хулгайлахаа л больчих тэгвэл улс орон минь дэвжин дээшлэх болно. Хулгайчдаа
Нэргүй 2026-08-06 43.242.242.59
Уул нь Оюун-Эрдэнэ болн Занданшатарын засгийн газар сайн ажиллаж байсан гэж иргэн би дүгнэдэг. Даанч улс төрчдийн гайгаар ийм засгийн газартай болсон үүнд иргэд ч өөрсдөө нөлөөлж засгийн газраа огцрохыг шаардаж байсан. Монголчууд өөрдөө хэт их улстөрждөг нь хөгжилд нь саад болж амьдралыш нь доройтуулж байна. Үүнийгээ тэд огт ойлгодоггүй
Зочин 2026-08-06 66.181.179.167
Хямарлаас гарах хэдхэн арга л байна нэгт Алтангэрэлийн санаачилсан авилгалчдийн хөрөнгийг хураах хуулийг батлах, авилгалчидад ноогдуулах ялыг маш хатуу чанга болгох, Засаг төр зоригтой шийдвэр гаргах, төрийн орон тоог эрс багасгах….гэх мэт олон юм байнаа
Нэргүй 2026-08-06 103.212.118.53
анх бүрэлдэж байхдаа л чадваргүй худлаа сүр зг болж байгаа нь харагдаж байсан ш дээ улс орноо улам л доройтуулсаар тартагтаа хүрч байх шиг амь амиа бодоорой гэж байгаа бол баг зүүсэн хүмүүс гэдгээ л харуулж буй жишээ
зочин 2026-08-06 66.181.190.95
Автобусаар яагаад явж ажил амьдралаа зохицуулж болохгүй гэж. хэдэн жилийн өмнө бүх хүмүүс автобусаар л зорчиж ажил амьдарлаа зохицуулж амьдарч болоод л байсан. Өнөөгийн хүмүүсийн ямба нь дэндэж байна. Жаахан жаахан охид хөвгүүд залуус бүгд машин хөлөглөсөн том том ярьсан хүмүүс
Нэргүй 2026-08-06 103.212.118.53
сүүлийн 10-д жил жирийн ард иргэдийн аж амьдрал эрчимтэй уруудсаар ирсэн одоо тартагтаа болж эхэлж байх шиг бeнзээн цаашаа махаа ч авч чадахгүй гэрэл дулаантай ч байж чадахгүй удахгүй усаар нь Боож эхлэх биз эрх баригч нар өөрсдөө л сайжирсан байх Онгоцоор Боорцог тараасан шигээ улс ард иргэд нь уруудаж доройтож сүүлдээ жинхэнэ утгаараа ядуурал руу оруулж байгаа харагдах тэр нь эд нарт улам ашигтай болоод тэр байх
сдө 2026-08-06 122.201.21.95
Монголд занараас шатахуун гаргаж болно. Занарын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг.
Монголд нүүрснээс бензин гаргаж болно. Нүүрсээр дэлхийд тэргүүлдэг.
Монголд өөрийн гэсэн газрын тостой. 33 сая тонны нөөцтэй.
Монголд 1-2 занарын, газрын тосны, нүүрс боловруулах үйлдвэр барихад л асуудал бүрэн шийдэгдэнэ.
Гэвч Монголд женко, нара, бусад бүтэхгүй юмнууд зориуд улсыг сүйтгэж байна. Засгийн газарт нь толгой ухаан, зориг дутаж байна.
Өөр дутсан юм юу ч байхгүй.
Зочин 2026-08-06 202.133.76.10
Хятадуудыг хөөж гаргаагүй цагт үйлдвэр бариад байвал хужаагаар дүүрч МУ-ын тусгаар тогтнол алдагдана. Ю.Цэдэнбал дарга "… Бид Хятадуудыг нутгаасаа гаргаж маш том цэвэрлэгээ хийлээ. Хэрвээ энэ цэвэрлэгээ жаахан оройтвол Монголчууд Монгол хүн биш болох тал руугаа хандах байсан юм…" гэж 1966 онд хэлж байжээ. Үнэхээр ч 60-аад оноос 90 он хүртэл МУ үсрэнгүй хөгжсөн шүү.
Нэргүй 2026-08-06 202.126.88.205
Хүн бүр нийтийн тээвэр дугуйгаар алхаж яв монголчуудын ямба нь дэндэж жорлон орох зайны газар машинаар явж хий түгжрэл үүсгээд бна одоо машинаас татгалзах сайхан боломж олдлоо машинаа тавьцгаа хүүхдүүдээ гэр ойрхон сургуульдаа өг өөрсдөө автобусаар ажил төрлөө амжуул түгжрэл байхгүй бол нийтийн тээвэр ч хурдан явна эрүүл мэндээ бод монголчуудаа
Нэргүй 2026-08-06 202.21.108.92
Өөрсдийхөн махны үнэ нь тэнгэрт хадсан, аль дээрээс л хойш Орос шатахууны хомсдолд орно л гээд байхад түй ч хийгээгүй засаг төртэй, МАН АН хоёр хоёулаа зайлаарай, улс орны та хоёр л дампууруулж, авилгалжуулж байгаа шүү. Кувэйтээс баян улс байж байж байгаа нь ийм новшийн гуйлгачин улс болгосон хоёр нам хоёулаа зайлаарай.
Найр наадам хэсэж, худлаа бүлт шааж, овоо тахилга хийж, төмөр одон тараахын оронд ажил хийж сур амьсгаануудаа. Эх орон чинь тун удахгүй та нараас болж амьсгал хураалаа
zochin 2026-08-06 202.70.44.46
Гэр бүлийнхээ авгай хүүхдүүдээс аймаар юмаа харамладаг хэрнээ шоу цэнгээнд бол гар татдаггүй. Эхнэр нь бас нөхөртэйгөө таарцан салан. Тэрийгээ өөрсдөө ч сайн мэддэггүй. Айл хөршөөсөө санаа зовдоггүй. Гэр нь тоггүй, тулга нь галгүй. Уул нь аргал хөрзөн нь бэлэн байдаг. Зун нь зугаалж хэссээр байгаад аргал хөрзөнгөө татаж авалгүй өвөл гал алдаж даардаг.
Зочин 2026-08-06 202.70.44.46
Өнөөдрийн манай Монгол улсыг нэг айл өрхтэй зүйрлэвэл хийвэл бүх юм нь бэлэн байгаа, хийх ажил ихтэй ундуй сундуй, юмаа юм болгож чаддаггүй, арчаа муутай, аймаар залхуу, заваан айлтай л зүйрлэе дээ. Аав нь мангар толгой муутай байгаа юмаа ашиглаж чаддаггүй, хөршүүдээсээ гуйлга гуйдаг тэгсэн хэрнээ том том яриад яваад байдаг нэг тийм ах хүү. Боловсрол нимгэн толгой муутайг нь ашиглаад хөрш айлууд нь жижигхэн юмаар боож хааж байгаад хамаг өнгөтэй өөдтөйг нь авчихлаг.
Түүхэн газар 2026-08-06 202.126.88.82
90оноос хийгдэж эхэлсэн шилжилт буюу эх газартаа нэгдэх процесс одоо дуусах шатандаа орж байна.
Нэргүй 2026-08-06 202.126.91.26
Энэ улсыг ийм болгоод хаячих гэж дээ
Нэргүй 2026-08-06 103.229.121.62
Өөрсдөө л сонгосон
Тэмүүл 2026-08-06 66.181.189.207
MАН-д шалтаг мундахгүй дээ, заавал ямар нэг шалтгаан олдож л таарна, олдог. ялангуяа дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал гэдэг шалтгаан үргэлж байсан, байсаар ирсэн, байх нь маш тодорхой юм. Монгол улс 3.5 сая иргэнтэй байна уу, 35 сая байна уу, 350 сая байсан ч бүр 350 мянган хүн амтай арлын улс байсан ч үргэлж дэлхийн э/з, улс төрийн нөхцөл гэж ярих болно, цаашид ч ярьсаар байх болно. дэлхийн нөхцөл байдал Монголд нэн таатай байвал л ардын намыг сонгож байя хэдүүлээ.
Нэргүй 2026-08-06 103.229.121.62
Бүр уйлалдаж орилолдож дуулалдан сонгодог доо
Нэргүй 2026-08-06 202.126.88.205
Монголчуудаа машинаас татгалз нийтийн тээврээр явж сур сүүлийн үед ямба нь дэндлээ хүүхдүүдээ гэр ойр сургуульд өг ажилдаа автобусаар яв машинаас татгалз
Нэргүй 2026-08-06 103.242.47.254
МАНгарууд ганц сарын нүүдэл харах ухаан алга. Хүрэлсүх баахан мотоциклтой хүмүүс дагуулж давхиж нэг нь үхэхээс эхлээд отгонтэнгэр уулын тахилга гэх мэтээр хэдэн арван мянган хүн хөдөлгөөнд оруулсан шоу эхэлсэн, наадам 3 хоног байсан бол хүмүүс харьцангуй бага хөдөлгөөнтэй байх байсан ч өөрсдөө 10 хоног болгоод ухаан жолоогүй архидаж давхилдах нөхцөл өдөөсөн. 10000 морьтон гэж солиороод аймаг бүрээс хүн машин морь дайчилж цуглуулсан. одоо COP 17 гэх мэтээр МАНгаруудын шоунд шатахуун дууссан
Нэргүй 2026-08-06 202.126.88.175
Araichdee uursduu bvren uildwerlh hvchn chadltai baij. Ta nar ajlaa hiij chadhgui bol chaddg hvmst uguuch 76 bolgj tsool. ogtsor
Нэргүй 2026-08-06 103.229.123.118
монголын баялгийг маш хямдаар авдаг Хятад эргээд монголд өх бензинээ үнэрхэж байгаа нь хятдыг түшсэн МАН ын бодлогыг илтгэж бн. Ийм амьдралд хүргэж байгаа МАН ыг буулгах цаг болжээ
Нэргүй 2026-08-06 103.229.121.62
Ерөөсөө л наймааны арга ухаан
Нэргүй 2026-08-06 122.201.22.3
Төсөв дутагдах эрсдэлтэй нөхцөлд төрийн захиргааны албан тушаалын орон тоо, цалингийн санг 50% хүртэл цомхотгох хэрэгтэй. Тээр жил Грек улс эдийн засгийн хямралд ороод төрийн сайд нар нь хүртэл цалингүй ажиллаж байсан!!! Гэтэл манай түнтгэрүүд төрийн зардлыг хасах тухай бодохоос ч, дуугарахаас ч айдаг!!!!
Нэргүй 2026-08-06 103.229.121.62
УИХулгайчууд опоо цалингүй ажиллаж дээ
иргэн 2026-08-06 103.212.117.11
МАН-ыг Татан буулгах хэрэгтэй,,,,МАН-ын авилга хулгай Улс орныг ийм байдалд хүргэлээ, өдий олон жил Засаглахдаа ганц Нефтийн үйлдвэр барьж чадаагүй арчаагүй Нам,
Нэргүй 2026-08-06 103.229.121.62
Ганц МАН гэхгүй ээ, МАН ын яг хажуу бөөрөнд хавдар ш г нь байсан АН ч үүнд оролцоотой
Нэргүй 2026-08-06 202.126.89.167
МАНай сайд дарга нар минь л төсөвийн мөнгөнөөс бага идээрэй. тэгвэл л болно шүү дээ бид яахав бүсээ чангалахаас өөр арга байх биш.
Zochin 2026-08-06 202.126.89.159
Бүгдээрээ дор дороо хэмнэлт хийе Зайлшгүй ажилдаа машинаа хэрэглэе
Нэргүй 2026-08-06 202.133.76.3
хэдэн сарын өмнөөс харах чадваргүй ийм хүмүүсийг төрдөө залдаг Монголын эмгэнэл юм даа.Асуудлын урьдчилан харах чадваргүй
zochin 2026-08-06 103.26.195.1
heleed yugheb Maniasaa dor tolgoitoi baij yaj tur udirdana gej olgoi tolgoid ni bagtdag bnaa… Ichij uhmeer yumaa neeree
Нэргүй 2026-08-06 122.201.22.3
Төсвийн орлого тасрах болзошгүй нөхцөлд татварын байцаагё нараа дээрээс шахаж, тэд нь дийлдэгээрээ муу хувийн компаниудаа дарамтлан авах ёсгүй орлогоос ч татвар авна гэж дайлайлгадаг зуршил бий шүү!!! Жишээ нь: НӨАТ ногдох ёсгүй орлогод НӨАТ ногдуулна гэж дарамтлан шахдаг байсан!!! Урагшгүй төр засгийн хар гайг эцэст нь муусайн иргэд л үүрдэг юм даа???