Авто замын тухай хуулиар авто замуудыг улсын, олон улсын, орон нутгийн, нийслэлийн гэж ангилдаг. Энэ сарын 1-нээс эхлэн олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг нэмсэн. Тодруулбал, улсын зам ашигласны төлбөрт суудлын машин 1000 төгрөг төлдөг байсныг 5000 төгрөг, ачааны машин 10000 төгрөг төлдөг байсныг 20000 төгрөг болгоод байгаа юм. Төлбөрийг нэмэгдүүлснээр Авто замын санд жил бүр 104 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Улмаар олон улс болон улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварын ажлын зардлын 37 хувийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж буй.
Тэгвэл өнгөрсөн онд нийслэлийн зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр 2025 онд нийслэлийн төсөвт 80 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тухайн үед албаныхан мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилээс эхлэн 2000 хүртэлх хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн жолооч 20000 төгрөг төлдөг байсан бол одоо 100000 төгрөг, 2001-3000 хүртэлх хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн жолооч 30000 төгрөг төлдөг байсан бол одоо 150.000 төгрөг харин 4000-аас дээш хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн жолооч 50000 төгрөг төлдөг байсан бол одоо 250.000 төгрөг төлж байгаа.
Улсын төсвөөс тавьдаг мөнгө зам засварын урсгал зардалд хүрдэггүй учраас зам ашигласны төлбөрийг нэмэхээс өөр шийдэл байхгүй гэнэ. Жил бүр нийслэл болон орон нутагт зам засварын ажил хийж харагддаг. Гэтэл нөгөө зам нь ирэх жил нь ганц усан борооны ая даахгүй эвдрэл, гэмтэл үүсдэг. Зарим нь зассанаас нь хойш долоо ч хонохгүй эвдэрдэг. Энэ жил Хэнтий аймгийн чиглэлд хэсэг газар замыг нөхсөн харагдсан. Гэтэл нөгөө нөхөөс нь хар лавыг чулуутай хутгаад асгачихсан. Машинууд хатаагүй байхад нь авто зам дээгүүр нь явснаар хууларч, машин руу хар лав чулуу нь үсэрч байх жишээтэй. Тэр жил нийслэлд данханд нь хар лав хийчихсэн нөхөж харагдсан.
Нүүрс тээврийн жолооч Г.Баатархүү “Өмнөговь аймагт хүнд даацын замууд зорчиход үнэхээр хүндрэлтэй. Хагарч, эвдэрсэн байдаг. Жил болгон засаж л байдаг дараа жил нь дахиад эвдэрдэг. Эвдэрхий зам дээр жолооч нар машин, техникээ эвдэхээс гадна осол гарах шалтгаан болдог. Зам янзалж байгаа компаниуд нь чанаргүй юм хийдэг. Эргээд хариуцлага тооцдоггүй. Үнэхээр чанартай олон жилийн эдэлгээтэй зам хийдэг бол зам ашигласны төлбөрийг нэмж болж байна. Түүнээс жил бүр чанаргүй юм хийдэг байж зам ашигласны төлбөрийг нэмээд байж болохгүй” гэсэн юм.
Үнэхээр төсөв мөнгө нь хүрдэггүй юм уу гэхээр зөвхөн жилд зам ашигласны төлбөрөөс төвлөрүүлж байгаа мөнгө нь багагүй харагдах юм. Хийж гүйцэтгэж байгааг нь харахаар мэлхийн хурдаар хийхээс гадна нүглийн нүдийг гурилаар хуурсан юм хийдэг. Зам засварын ажлын гүйцэтгэл чанарт анхаарч, зам нь эвдэрч гэмтсэн тохиолдолд хариуцлага тооцдог байхгүй бол төлбөр хураамж татвар нэмлээ гээд энэ янзаараа байвал цоорхой шанаганд ус хийхтэй л адил. Тиймээс чанарын шаардлага тавих нь зам хэрэглэгч бидний эрх, бас үүрэг.
АВТО ЗАМЫН САНГ БҮРДҮҮЛДЭГ НАЙМАН ЭХ ҮҮСВЭР БИЙ

Авто замын санг бүрдүүлдэг найман эх үүсвэр байдаг аж. Тодруулбал, Авто замын хууль, түүнийг хэрэгжүүлэхээр, Засгийн газрын тогтоолуудаар Авто замын санг бүрдүүлэх эх үүсвэрүүд гэж зааж өгсөн байдаг байна. Нэгдүгээрт, импортын машины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь, импортолсон машины нийт хуримтлагдсан онцгой албан татвар, хоёрдугаарт, автобензин дизелийн түлшний албан татвар, гуравдугаарт авто зам ашигласны төлбөр, дөрөвдүгээрт, дамжин өнгөрөх тээврийн хураамж, тавдугаарт, зурвас газарт үйлчилгээ эрхэлсний хураамж, зургадугаарт, хууль тогтоомж зөрчсөн торгууль, долдугаарт, гадаадын зээл, тусламж, наймдугаарт, улсын төсвийн хуваарилалт гэсэн найман эх үүсвэрээс Авто замын санг бүрдүүлдэг байна. Гэтэл Авто зам ашигласны төлбөрөөс бусад долоон эх үүсвэрээс орж ирсэн орлогын зарцуулалтыг хаана хэрхэн, хэн хуваарилдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ.
420 МЯНГА ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ҮҮССЭН 20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА
Олон улсын болон улсын чанартай втозам ашигласны төлбөрийг иргэд цахимаар төлдөг болсон. Гэхдээ дийлэнх нь төлбөрөө төлдөггүй байна. Тодруулбал, олон улс, улсын чанартай авто зам буюу иргэдийн хэлдгээр хот хоорондын зам ашигласны төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулж 33 цэгээр төлбөрийг авч байгаа.
Гэтэл өнөөдрийн байдлаар 420 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үүссэн 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байгаа аж.
Үүнээс 500,000-1,000,000 төгрөгийн өр төлбөртэй 2183, нэг сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна. Авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцох зохицуулалт бий. Энэ мэт төлбөрийг төлүүлэх дорвитой арга хэмжээ авдаггүй, төлсөн нь хохирдог, төвлөрүүлсэн орлогоо яаж, хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байхад иргэд хэчнээн төлбөр төллөө гээд нөхцөл байдал өөрчлөгдөх үү!
3,595.72





















































Нэргүй 2026-08-06 202.126.89.167
Нянбаатар авта машиний татварыг 5 дахин буюу 500% хувь нэмсэн Учрал авто зам ашигласан төлбөрийг 10 дахин нэмээд халтар төгрөгний ханшыг 1000% унасаныг албан ёсоор баталгаажууллаа.
Ялгааа...... 2026-08-06 202.126.91.231
Японд газар хөдөлж хот балгад нь сүйрэхэд Япончууд юу ч гонгинохгүйгээр зүгээр л босоцгоож хотоо янзлаад амьдрана. Харин Монголд Хүн Толгойтой бүхэн Ухаантай ухаантай юмс ярьс зуу зуун жил хогон хот суурингууддаа амьдрана.