БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан "Ногоон нуур" 1008 айлын орон сууц 2025 оны аравдугаар сард ашиглалтад орсон. Түүнээс хойш есөн сар гаруйн хугацаа өнгөрсөн боловч тус орон сууцанд нэг ч өрх албан ёсоор нүүж ороогүй хэвээр байна. Шинэ орон сууц эзнээ хүлээж, харин гэр хорооллын иргэд газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн шийдвэрээ хүлээсээр байгаа нь төслийн хэрэгжилт яагаад ийнхүү удаашрав гэсэн асуултыг дагуулж байна. Төсөл хэрэгжиж эхлэх үед олон нийт энэхүү орон сууцыг төрийн орон сууцны бодлогын хүрээнд иргэдэд худалдах, түрээслэх эсвэл түрээслээд өмчлөх хэлбэрээр ашиглана гэсэн хүлээлттэй байсан. Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам уг орон сууцыг худалдаалахгүй, түрээсийн зориулалтаар ашиглахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
Үүний оронд хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа орон сууцаар солих иргэдийг байрлуулахад ашиглахаар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, нийт 1008 айлын 756-г газраа орон сууцаар солих иргэдэд, үлдсэн 252-г дахин төлөвлөлтийн хугацаанд түр суурьшуулах зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, энгийн иргэдэд худалдах, түрээслэх, түрээслээд өмчлөх боломж энэ төсөлд байхгүй болсон гэсэн үг. Тиймээс гол асуудал нь хэнийг байрлуулах вэ гэдэгт бус, ашиглалтад орсон орон сууц олон сарын турш хоосон хэвээр байгаа явдал юм.
Улсын комисс барилгыг хүлээн авснаас хойш газрын үнэлгээ бүрэн дуусаагүй, хамрагдах өрхүүдийг эцэслэн тодорхойлоогүй, иргэд ч байрдаа нүүж эхлээгүй байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн мэдээлснээр "Ногоон нуур"-ын орон сууцыг инженерийн дэд бүтэц бүхий гэр хорооллын газар чөлөөлөлтөд ашиглах бөгөөд Дамбадаржаа, Шархад, Баянхошуу зэрэг байршилд газраа чөлөөлөх иргэдийг хамруулахаар судалж байгаа аж. Мөн газрын үнэлгээг зах зээлийн үнээс хямд үнэтэй төрийн орон сууцаар хийх бөгөөд нэг ам метрийн үнийг ойролцоогоор 4-4.2 сая төгрөгөөр тооцохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх зорилгоор уг орон сууцыг ашиглах нь бодлогын хувьд зөв алхам гэж үзэж болно. Гэвч газрын үнэлгээ хийх, хамрагдах өрхүүдийг тодорхойлох, шаардлагатай зохицуулалтыг бүрдүүлэх ажил удааширснаар ашиглалтад орсон барилга эзнээ хүлээсэн хэвээр байна. Анхнаасаа энэ орон сууцыг газар чөлөөлөлтийн бодлогын хүрээнд ашиглахаар төлөвлөсөн бол барилгын ажилтай зэрэгцүүлэн шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангах боломжтой байв. Харин шийдвэр, зохион байгуулалтын ажил хойшилсноор бэлэн болсон орон сууцыг эзэнтэй болгох хугацаа сунжирсаар байна. Энэ хэрээр ашиглалтын зардал ч гарсаар байгаа юм.
3,595.72





















































Нэргүй 2026-08-06 192.82.65.73
Газараа өгсөн айлуудаа оруулж мөн наад хавийн газар чөлөөлсөн айлуудыг оруулаач баянхошуу шархад дамбын айлуудыг тэр хавьд нь оруулж болохгүй юу,Улсаас газар чөлөөлсөн мөнгийг тарааж байхаар байранд нь оруулж байя
зочин 2026-08-06 103.229.121.206
Сонгууль хүлээж байгаа байх нь
Нэргүй 2026-08-06 202.9.46.76
МЭЛХИЙН ХУРДТАЙ МОНГОЛЫН САЙД НАР ……………
Зочин 2026-08-06 66.181.189.139
Зүгээр өөрсдөө танил тал, ах дүүгээ л шургуулна, шударга юм гэж алга
zochin 2026-08-06 103.26.195.1
барьсан барилгадаа ч хүн оруулчих чадамжгүй нээрээ яана даа таминь
Зочин 2026-08-06 202.126.88.197
Хун оруулахгуйм бол яах гэж барьдаг байнаа!!! Дампуу юм.
Нэргүй 2026-08-06 202.126.89.167
бариагүй ээ сайн наЗ МААН БАРИСАН
Нэргүй 2026-08-06 103.229.121.61
зөв бичгийн дүрэм мэдэхгүй байж яах гэж коммент бичдэг байна аа.
Нэргүй 2026-08-06 202.126.89.7
Наадхаа чинь х****л идэг!!
Нэргүй 2026-08-06 202.133.76.3
баасны хар ялгаанууд идэх гэж л байгаа биз
Нэргүй 2026-08-06 203.98.77.101
4-4.2 сая гэдэг бол гэр хорооллынхонд бол дэндүү ахадсан үнэ. Тэрний оронд өөрсдийнхөө газар дээр барилга бариад амьдарсан нь илүү хожоотой.
Нэргүй 2026-08-06 103.229.122.42
2
Нэргүй 2026-08-06 202.126.89.7
Даварцан зда вэ наадах зах зээлийн мөнгө!