ЗГ: Өр төлбөр нэмэгдсэн тул хэмнэлтийн горим хэрэгжүүлнэ

ЗГ: Өр төлбөр нэмэгдсэн тул хэмнэлтийн горим хэрэгжүүлнэ

ЗГ: Өр төлбөр нэмэгдсэн тул хэмнэлтийн горим хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2026.08.05/ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг  Сангийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар танилцуулав.


Сангийн сайд З.Мэндсайхан:

-Бүх шатны төсвийн захирагчдын батлагдсан төсвөөс юуны өмнө цалин, тэтгэвэр, онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол зэрэг зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бүрэн олгоно. Харин Засгийн газрын тогтоолоор гуравдугаар эрэмбэд хамаарах, хэмнэж болох бүх зардлыг хэмнэнэ. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, шатахуун, түлшний гол нийлүүлэгч оронд үүссэн нөхцөл байдлын улмаас шатах тослох материалын нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтэд хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргалаа.

2026 оны эхний хагас жилийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 14.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зарлага 16.7 их наяд төгрөгт хүрч, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна.

Улмаар оны эцэст цалин, тэтгэвэр болон төрийн үйл ажиллагааны санхүүжилтэд доголдол үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар бүх шатанд хэмнэлтийн горим хэрэгжүүлэхээр болсон. Төсвийн тэнцлийн алдагдал үүсэхэд 2025 оны өр төлбөрийг төсвөөс санхүүжүүлсэн, мөн багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор цалингийн зардал өссөн нь нөлөөлсөн.

Эдгээр асуудлыг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Төсвийн тухай хуультай уялдуулан улсын төсвийн тодотгол хийнэ.

Засгийн газар эдийн засгийг төсвийн хямралд оруулахгүй байх бодлого баримталж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд санхүүгийн дарамт учруулж байгаа. Дэлхий нийтэд газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, манай гол нийлүүлэгч ОХУ дайны нөхцөл байдалтай байна. Тиймээс хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлээр тогтоол гаргасан. Ялангуяа 2027 оны хавар төв суурин газрын хүнсний хангамжийг сайжруулж, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр ажиллана. Энэ жилийн махны нөөцийг цахим биржээр бүрдүүлэх ажлыг Хөдөө аж ахуйн цахим системтэй уялдуулсан бүртгэлийн системээр хэрэгжүүлнэ.

Мөн агуулах, савны санхүүжилтийг улсын төсвийн тодотголоор шийдвэрлэнэ.

Махны үнэ өсөхөөр бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ дагаж өсөх хандлагатай байдаг. Тиймээс махны нөөц бүрдүүлэхээс гадна гурилын үйлдвэрлэлд зориулсан улаанбуудайн нөөц бэлтгэж, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлэн импортын хамаарлыг бууруулна.

БҮХ ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭСЭН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Орж ирж буй шатахууны хэмжээг аль болох олон иргэнд хүртээмжтэй хүргэж, бухимдлыг бууруулах зорилгоор хязгаарлагдмал нөөцийг зөв зохистой түгээх шийдвэр гаргасан. Үүний хүрээнд Улаанбаатар хотод энэ сарын 15-ныг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар шатахуун түгээнэ. Мөн саванд шатахуун олгохгүй, нэг автомашинд 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгож байна.

Эхний өдрийн байдлаар шатахууны хүртээмж 202.6 хувиар өссөн. Шийдвэр гарахаас өмнө өдөрт 38 мянган автомашинд шатахуун түгээдэг байсан бол өчигдрийн байдлаар 115 мянган автомашинд шатахуун түгээсэн байна.

Шатахуун түгээх станцын 5 тонн багтаамжтай сав өмнө нь 167 автомашинд хүрэлцдэг байсан бол одоо 400 автомашинд хүрэлцэж байгаа нь хүртээмжийг дөрөв дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Мөн дараалал багассанаар замын түгжрэл ч буурсан. Бүх ШТС-ын дарааллыг харуулах аппликейшнийг яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээг авч байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байна. Газрын тосны бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөлтэй 200 орчим аж ахуйн нэгж байдаг ч тэдгээрийн 20 орчим хувь нь л импорт хийж байна. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүнийг шуурхай импортлох чиглэлээр нээлттэй гаалийн бодлогыг Гаалийн ерөнхий газарт хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Боломжтой бол иргэд өөрсдөө ч газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломжтой. Аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан тохиолдолд хил, гаалийн байгууллагаас хүндрэл учруулахгүй.

Мөн бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн.

БНХАУ-аас нийлүүлэх шатахууны үнэ ОХУ-аас авч буй үнээс хоёр дахин өндөр байгаа бөгөөд АИ-95 автобензиний өөрийн өртөг литр тутамд 5600 төгрөгт хүрч байна. Одоогийн байдлаар Засгийн газрын гол зорилго нь шатахууны хангамжийг тогтворжуулах бөгөөд үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн БНСУ-тай хийсэн хэлэлцээний үр дүнд улсын нийт шатахууны хэрэгцээний 20 орчим хувийг нөөцлөх боломж бүрдсэн гэлээ.

НЭН ШААРДЛАГАТАЙ БОЛОН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭМИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

-Эмтэй холбоотой олон шүүмжлэл ирдэг. Нэгдүгээрт, эмийн чанарын асуудал байна. Зарим иргэд "Монголд байгаа антибиотик уугаад эдгэрэхгүй, харин Солонгосын антибиотик хэрэглээд эдгэрсэн" гэж ярьдаг. Хоёрдугаарт, эмийн үнийн асуудал бий. Энэхүү журам батлагдсанаар хэд хэдэн бүлгийн эмийг нэг эх үүсвэрээс төвлөрсөн байдлаар худалдан авах боломж бүрдэнэ. Тухайлбал, түгээмэл хэрэглээний эм болох даралтын эм, антибиотик зэрэг багтана. Мөн нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн болох адреналин тарилга, дархлаа дэмжих эмүүд, түүнчлэн өндөр өртөгтэй эм болох хавдрын бай эмчилгээний эм, чихрийн шижингийн инсулин зэрэг багтана.

Үүнээс гадна тасалдах эрсдэлтэй эмүүд, тухайлбал уналт, таталтын эсрэг эмийг бөөнөөр нь худалдан авах боломжтой болно.

Нэг эх үүсвэрээс худалдан авалт хийхийн үр дүнд улсын төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт гарна. Мөн эмийн чанарын баталгааг хангах боломж бүрдэнэ. Уг журамд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) хатуу зохицуулалттай улсын бүртгэлтэй үйлдвэрлэгчдээс эм худалдан авахаар тусгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2026-08-05 103.212.117.11

МАН авилга, хулгайгаа зогсоо,,,,,Өр төлбөрийн асуудалд Иргэд буруугүй , хэдэн их Наядаар нь хулгай хийдэг МАН-ынхан буруутай Төсөвийн мөнгө Хулгайлсан этгээдүүдийнхээ Хөрөнгийг хурааж Өр төлбөрөө өг

Avatar

Зочин 2026-08-05 103.57.95.246

Ард түмэн өр төлбөр нэмсэн юм байна л даа тээ.Сангийн сайданцараа.

Avatar

Зочин(үргэлжлэл) 2026-08-05 66.181.178.151

Алсын хараа нь ч ширээн дээрхи архины шошго шиг болчихож. Энэ намын үед батлагдсан. Одоо тэрийгээ тайлбарлах үлдлээ. Бодлогыг эрсдэлээс үнэлж боловсруулдаг. 5 алхахгүй хэрэгжихгүй бодлого, 5 хонохгүй хурлын шийдвэрийг бол гаргаж бичдэг л Засаг болж. Өмнөхөө мартдаг програмтай Засаг байхад иргэд мартахгүй болсон шүү. Улсын эрх ашиг хаана нь байна. Ноёдын ахархан бодлын тоглоом дуусахгүй юм даа. Үр дүн нь иргэдийн нуруун дээр байх нь л гутамшиг…

Avatar

Зочин 2026-08-05 66.181.178.151

Энэ олон жил ЗГ төсвөө хэрхэн оновчтой зарцуулахаа одоо болтол мэдээгүй хэрэг үү. 2005 оноос хойшхи Засгийн шийдвэрийг мартаагүй. Дэлхийн дайн манай махны асуудалд ямар хамаа байна. Атрын аянаа унагачихсан юм уу. Намчирхаж өмнөхөө үгүйсгэсэн 2 намын хооронд иргэд үйлээ үзэх нь. Эмийг нэг газраас авч хэмнэх биш, харин чанар яримаар юм. Бурхад галзуурсан нь гэх африк кино шиг байна. Үзээгүй бол балчир ноёдыг үзээрэй гэе..

Avatar

Нэргүй 2026-08-05 103.145.234.76

Чааваас даа.Ямар өрөвдөлтэй юм бэ Монголчууд.Баахан цус ойртсон маанагууд

Avatar

зочин 2026-08-05 66.181.180.234

Чи өөрөө хэн вэ ,Архи гудрахаас өөр юу ч хийж чадахгүй, хүн төрхтэй адгийн шаар ч байж болзошгүй, Ийм хулгайчуудыг тэжээсээр байгаад улс орон хүндэрч байна

Avatar

Нэргүй 2026-08-05 66.181.177.201

126 гишүүн байхыг болиулчих хууль санаачилсан гэгдэх урамшуулал тэтгэмж энэ тэрээ больчих маш их мөнгө хэмнэгдэнэ дээ ач холбогдолгүй оронтоо сандал суудал үр ашиггүй зардал маш их хэвээр л байгаа даа тэр болгоноо зогсоовол маш их хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ дээ

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.88.161

хэн бх нь нээх сонин биш. хужаамаэж эзллтийн жүжг.

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.88.161

тухаын цхгүеийг хужааманжууд жзлхн д голн бхгүй юу хужааманжуудын.

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.88.161

бүгд анхнаас худлаа байсн бүх барилдахн нь тэртээ тэргүй давж болхгүй гэсн яритай бгаа юм чин барилдж бгаан юууч хийсн болн давж бгаа юм шиг жүжглж вмаа хийн шдэ гяяяяххгяяяяххгяяяяхх.

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.88.161

бүхюмхитадманж зохилын дагуу явсн 5 жилиын зхйтаы тэгш ойгүйнаадм 1024 барилдуулсн хитадманж гарлтайдаянавргацолтнтойболгхгж тэр 1024болхёсгүйнаадм болгсн болгсн хэнийш тавилттай жүжглүүлхүү гж жүжг тавилттай жүжгг тавиэ хитадманжуудраа баярлх гж тэр.бөөнхудлаа жүжг.

Avatar

Нэргүй 2026-08-05 66.181.178.95

Дальжигнуур далдаак дамбийямбий бол бүтэхгүй хулгайч шдээ яамныхаа төрийн нарийн аар өөрийнхөө сумын хүн тавиад тойрон хүрээлэгч тэрүүхэндээ үүсгээд муу салхи ямбий чинь

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: БҮХ ХҮЧЭЭ ГАЛ УНТРААХ АЖИЛД ЗАРЦУУЛААД БАЙВАЛ ЗГ-ЫН АЖЛЫН ҮР ДҮН БҮДГЭРДЭГ ТАЛТАЙ 2026-08-05 103.229.120.254

ЗГ ХЭТИЙН БОЛОН ОЙРЫН ЗОРИЛТУУДАА АДИЛХАН АНХААРЧ АЖИЛЛАХ НЬ ЗӨВ ЮМ. ОЭ-ИЙН АЛДАА БОЛ ХЭТИЙН ЗОРИЛТУУДАД ХЭТ АНХААРААД ОЙРЫН ЗОРИТУУДАА БАГА АНХААРААД БАЙСАН. УЧРАЛ ОЙРЫН ЗОРИЛТУУДДАА ХЭТ АНХААРААД БАЙХ ШИГ. ОЭ-ИЙН ЭХҮҮЛСЭН 14 МЕГА ТӨСЛҮҮДИЙГ АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛЭЭД ЦӨӨН ЧУХАЛ ТӨСЛҮҮДДЭЭ ХҮЧЭЭ ТӨВЛӨРҮҮЛМЭЭР БАЙНА. ХИЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТ, ЭБ-ИЙН УСАН ЦАХ. СТАНЦ, ЭНЭ ТӨМӨР ЗАМ Г.М.

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.91.232

"Танай улсад хийж чадах юм ердөөн байхгүй" гэж юнэээн

Avatar

Нэргүй 2026-08-05 202.133.76.3

өмхий хасагуудын тэтгэмж халамжийг шуурхай шалга тэндээс овоо мөнгө хасагдана Улаанбаатараас очиж шалгалт хийх хэрэгтэй бүрэлдэхүүнд нэг ч хасаг оруулж болохгүй

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.91.232

Тайван2, бараг бүх шахуу 18 аймаг чинь Төсвийн мөнгөөр тэжээгдэгсэд

Avatar

Нэргүй 2026-08-05 202.133.76.53

Өмнөговь дорнод дархан Эрдэнэт Сэлэнгэ Дорноговь татаас авдаггүй татаас өгдөг аймгууд шүү

Avatar

Нэргүй 2026-08-05 202.133.76.3

эд нар өөрсдийнхөө аж ахуйг яасан сайн тооцоотой ашиг орлоготой авч явдаг бол доо

Avatar

Зочин 2026-08-05 66.181.176.14

Та нарын идэж шамшигдуулсан өр төлбөр л байгаа шүү

Avatar

Сайд нэр нь гоё байдаг байх 2026-08-05 202.126.88.82

Хоолойгоо шахсан уяач хүүхдүүд хүн зовооно доо

Avatar

Нэргүй 2026-08-05 202.133.76.53

малчдаас татвар ав тэтгэвэр халамж өгөхөө боль тэгээд төсөв алдагдалгүй болно

Avatar

Нэргүй 2026-08-05 202.133.76.3

тэглээ гээд төсөвт юу ч нэмэгдэхгүй дор нь тансаглаад хуралдаад гадаад руу нисцгээгээд эд бад хийчихнэ

Avatar

Z 2026-08-05 202.126.88.125

юун хэмнэлт МИАТ өмнө нь 3-4дэд захиралтай болж бсан одоо 7-8захиралтай бүгд унаа ,жолоочтой бүгд дээрээс томилогдсон тавиулууд ийм бж болох уу

Avatar

Нэргүй 2026-08-05 202.21.126.106

риотойгоо ярихгүй юм уу өдөрт 14 тэрбумыг төлөөл байх юм уу нэг их сагсалзсан улс өр төлбөрч гах шиг

Avatar

Нэргүй 2026-08-05 122.201.22.3

Манай иал хэрээ мэдэхгүй 34% эзэмшсэн юм чинь аргагүй шдээ???

Avatar

Zochin 2026-08-05 202.133.76.15

ard tumen or tolbor hiigeed bgaa yum shig l yarih yum

Avatar

Нэргүй 2026-08-05 66.181.186.214

аль хэдийн хэмнэлт хийх байсан. арай л удаан байна. дэлхийн улс төрийн байдал аль эрт муудсан шүү. мэдрэмжтэй байцгаая

Avatar

Нэргүй 2026-08-05 112.72.8.90

Унаа тэрэгнийхээ хэрэглээг хязгаарлъя удахгүй үр тариа, хадлан хураах малчид нүүдэл суудал өвлийн бэлтгэл гээд аминд тулсан ажлууд байгаа шүү. Төр засаг хязгаарлалт хийхэд юунд нь болгоомжлоод байгаа юм …. ухамсартай иргэд ойлгоно.

Avatar

Дампуурсан төрийн засаглал 2026-08-05 103.10.22.202

Тэгш, сондгой дугаараар шатахуун олгоход Эхний өдрийн байдлаар шатахууны хүртээмж 202.6 хувиар өссөн. Шийдвэр гарахаас өмнө өдөрт 38 мянган автомашинд шатахуун түгээдэг байсан бол өчигдрийн байдлаар 115 мянган автомашинд шатахуун түгээсэн байна гэнэ ээ. Нэг удаад 50,0К-д өгсөн болоод нөгөө машин нь 2-3 колонк дамжиж цэнэглэхээр 38000*3=114000 машин болно ш дээ мэдрэл салхи ДамбиЙ МЭДРЭЛЭЭ. Хөдөөнөөс ирж ирсэн юм уу том бактай нөхдүүд л ээлж дараалан хонон өнжин оочерлож байна. Дампуу засаг

Avatar

Нэргүй 2026-08-05 202.72.243.182

Г.Дадинням: Энэ хүний нэрийг зөв бичиж болдоггүй юм уу Өөөр мэдээлэлд Дамжинням гэсэн байсан

Avatar

Нэргүй 2026-08-05 66.181.164.23

28 онд МАН аа сонгоноо яадын…хэдэн дарга нар маань л сайн сайхан амьдарч байвал мань мэт нь яахвээ…

Avatar

зочин 2026-08-05 66.181.180.234

Ардчилагч гэх хуурамч нэртэй анархист хулгайч луйварчдыг л төрд ойртуулж болохгүй, Луйвар хулгайгаас өөр юу ч бодохгүй цагаандаа гарсан толгой нь хоосон хулгайчууд эдний дунд маш их бий

Avatar

FU 2026-08-05 66.181.184.24

Хар тэнэг МАН хулгайчууд хэдэн их наядаар шаачаад битгий гуцаарай муу оркуудаа, 14 мега хулгайлсан мөнгөө буцааж олж ирээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж