Дэлхийн хамгийн залуу профессор нас чацуу оюутнуудад хичээл зааж байна

Дэлхийн хамгийн залуу профессор нас чацуу оюутнуудад хичээл зааж байна

Дэлхийн хамгийн залуу профессор нас чацуу оюутнуудад хичээл зааж байна

АНУ-ын Флорида мужийн 21 настай Натан Томас дэлхийн хамгийн залуу эрэгтэй профессороор тодорч, Гиннесийн номд бичигджээ. Тэрбээр 18 нас 346 хоногтойдоо Майами Дэйд коллежид инженерийн чиглэлээр багшилж эхэлснээр энэхүү амжилтыг тогтоосон байна.

Ингэснээр 1717 онд 19 настайдаа профессор болсон Шотландын математикч Колин Маклорины 300 гаруй жилийн турш хадгалагдсан дээд амжилтыг эвджээ.

Натан Томас мөн 2008 онд дэлхийн хамгийн залуу эмэгтэй профессор болсон Алиа Сабураас ердөө 16 хоногоор залуу юм. Томас 2023 оны наймдугаар сараас эхлэн инженерийн ангийн оюутнуудад программчлалын хичээл зааж байна. Тэрбээр анги танхимд нас биш, суралцах хүсэл хамгийн чухал гэж хэлжээ. Мөн багшлахын хамгийн сайхан зүйл нь оюутнууд хэцүү ойлголтыг ойлгож эхлэх тэр мөчийг харах байдаг гэж ярьсан байна.

Томас 10 настайдаа Майами Дэйд коллежид элсэж, коллежийн хичээл үзэж эхэлжээ.

Харин 14 настайдаа Флоридагийн Олон улсын их сургуульд шилжин суралцсан байна. Тэрбээр 18 нас хүрэхдээ цахилгааны инженерийн бакалавр болон магистрын зэрэг хамгаалж, хоёулыг нь онц дүнтэй төгсжээ. Түүний хэлснээр "STEM" буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарыг сонирхох болсон нь инженер мэргэжилтэй эцэг, эхийнх нь нөлөө байжээ.

Одоогоор Натан Томас коллежийн цахим хичээл заахын зэрэгцээ Майамигийн их сургуулийн Хуулийн сургуульд суралцаж байна. Тэрбээр 2028 онд хуульчийн мэргэжлээр төгсөж, шинжлэх ухаан, технологийн салбарын оюуны өмчийн эрхийн чиглэлээр ажиллахыг зорьж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж