Төсвийн ерөнхийлөн захирагч бүр салбартаа 20 хувийн хэмнэлт гаргана

Төсвийн ерөнхийлөн захирагч бүр салбартаа 20 хувийн хэмнэлт гаргана

Төсвийн ерөнхийлөн захирагч бүр салбартаа 20 хувийн хэмнэлт гаргана

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийлээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан 8 дугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирлоо. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсад ирэх сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Шатахуунаа хэрхэн нөөцөлж, түгээж байгаагаа иргэдэд ил тод мэдээл. Мэдээлэлтэй иргэд ажил, амьдралаа төлөвлөнө” хэмээлээ. 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд болон Засгийн газарт тогтмол мэдээлэл өгөхийг мөн үүрэг болголоо.  “Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор, 

-Газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах

-Бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2027 оны 02 дугаар сарын 01 хүртэл /0/ тэг хувиар тогтоох

-Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх

-Хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг хурдан, шуурхай шийдвэрлэж, зөвшөөрөл олгох

-Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн жагсаалтад тулгарч буй саадыг арилгах

-Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг тус, тус холбогдох сайдуудад үүрэг болгов.

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй 

“Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв.

Харин, 

-Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээ /хувийн болон хандиваар зохион байгуулахыг хориглохгүй/

-Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардал

-Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин

-Батлан хамгаалах, хуульзүйгээс бусад сургалт, дадлагын бэлтгэл

-Зайлшгүй мэдээлэх хууль тогтоомжоос бусад кино, контентын хэвлэлийн зардал

-Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшууллыг тус, тус хориглолоо.

Хэмнэлт 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов.

Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээнээс татгалзах, төрийн албанд шинэ албан тушаал үүсгэхгүй байх, тог цахилгаан, дулаанаа хэмнэх, хурал, сургалтаа цахимд шилжүүлэхээс гадна төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах хэмнэлтээ үргэлжүүлэхийг үүрэг болголоо. Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна.

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно 

“Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэл бүх шатанд хяналтын тогтолцоо сул явжээ. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр ААН-үүдтэй гэрээ хийж, зээлийн хүүгийн хөнгөлөлт өгсөн. Гэсэн ч хаврын улиралд зах зээлд гаргахаар төлөвлөсөн 720 тонн махны нийлүүлэлт хийгдээгүй, 3203 тонн мах цахим төлбөрийн баримттай, үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ. Тиймээс бүртгэлийг цахимжуулах Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Бүртгэл, хяналтын тогтолцооны нэгдсэн системийг наймдугаар сардаа багтаан Сангийн яамнаас бэлэн болгож, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэн бүртгэлжүүлж, ил тод болгох юм. 2026 оны намар бэлтгэгдэж, 2027 оны хавар тараагдах нөөцийн махны нөөц бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарал хандуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдлыг арилгахаас гадна хүртээмж нэмэгдэх, өрсөлдөөн бий болох давуу талтай. Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулахаас гадна төр нөөцийн мах бэлтгэж зах зээлд тодорхой бус байдал үүсгэх бус тогтолцоог ил болгож, олон оролцогч бүхий, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоно гэлээ.

Түүнчлэн, стратегийн бусад бараа, бүтээгдэхүүн буюу түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих ААН-д хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь,

-Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

-Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга

-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрджээ. Нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм.

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа. Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийжээ.

Нэгдсэн худалдан авалт нь олон улсад өргөн хэрэглэгддэг загвар бөгөөд БНСУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд улс гэхэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эмээ худалдан авдаг аж. Нэг эх үүсвэрийн худалдан авалтын гол давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдэлж, улсын төсвийг хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс боломжийн үнээр авах, зах зээлд ховорддог эмийн хангамж тасрахгүй байх давуу талтай. Хамгийн чухал нь чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлээс бүрэн хамгаалж, эмийн үнийн өсөлтийг бууруулснаар иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломжийг бий болголоо.

ЗГ: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурлуудыг цуцаллаа

НЭМЭЛТ:

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар олон улсын болон Засгийн газар шийдвэр гаргаснаас бусад бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалжээ. Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй. Хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна гэж мэдэгджээ.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2026.08.05/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар,

  • “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”
  • “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”
  • “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай”
  • “Хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай”
  • “Төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай”
  • “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг
  • Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт тогтворжуулах
  • "Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.91.231

Хүн Толгойтой бүхэн ухаантай ухаантай юмс ярьж, Буруутанг хайн Жийлцсээр байвал энэ улс Хэзэээ ч Хөгжихгүй ээээ….

Avatar

Нэргүй 2026-08-05 66.181.177.201

126 гишүүн байхыг болиулчих хууль санаачилсан гэгдэх урамшуулал тэтгэмж энэ тэрээ больчих маш их мөнгө хэмнэгдэнэ дээ ач холбогдолгүй оронтоо сандал суудал үр ашиггүй зардал маш их хэвээр л байгаа даа тэр болгоноо зогсоовол маш их хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ дээ хэмнэлт цомхтгол хий гэсэн чинь дөрга орлогч энэ тэр нь үлдээд чухал заавал байх ёстойгоо цомхтгоод наачихдаг сонин шүү

Avatar

Зочин 2026-08-05 202.126.88.197

Терийг эрс цомхотгох, яамдын нийлуулэх, чадваржуулах хэрэгтэй! Энэ байдалд хургэсэн этгээдуудэд хатуу хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах естой юм.

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.123.25

Үнэрээр хэмнэх гээд байгаа санаатай юм бол 126 хулгайч төсвөөс цалинжих ямар хэрэг байна. Эх орноо гэж бодох юм бол үлдсэн хугацаагаа эх орон ард иргэдийнхээ төлөө зориулаад бүх цалин хангамжаасаа татгалзаад ажиллаач. Тэдний чинь цалин хангамж хангалттай том төсөв явж байгаа

Avatar

Нэргүй 2026-08-05 59.153.114.221

төсөв хүндэрч дээ

Avatar

Монголд,.. 2026-08-05 202.126.91.232

Монгол улс Иргэд нь Орон сууцтай, Хот Суурингууд нь Дэд бүтэцэд бүрэн холбогдсон, Нийслэл , Аймаг Сумд нь Хатуу хучилттай Замтай, Улс даяар Чанартай Хүртээмжтэй Эрүүл мэнд, Боловсролтой болохын тулд Төсвийн Мөнгөөр 14 мега төсөл хийхээ болимоор. Мөн Татварын Мөнгөөр Бүтээмжгүй 18 аймгаа тэжээхдээ ямар нэг хөшүүргээр тэжээдэг болох, үүнд, ХАА-н чанартай бүтээглэхүүн үйлдвэрлэж улсаа хангах ….гм

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.123.25

Үнэхээр амаргүй цаг үе

Avatar

T1т 2026-08-05 202.9.46.80

Баахан наадам хийж хийчээд одоо л хориглож байна. Cop17-оо боль! Энэ жилдээ цуцаллаа, тарцгаа гэр гэртээ харьцгаа!

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.123.25

Эхлээд ямартай ч шагналаа өгнө+ нэмээд наадамдана, үогэжлүүлээд үнээ нэмнэ, дугаарлуулна, залгуулаад хүйтэн болно…

Avatar

Больчикээчээээ Одооо 2026-08-05 202.126.91.232

Цаашдаа ТӨР ӨӨРӨӨ Алив Баяр Наадмыг улам өөгшүүлж 5+2, 3+2 гэх мэт Амрах Наадах Өдөр нэмж батлахааа БОЛЬЧИКЭЭЭЧЭЭ ОДОО

Avatar

Аймаг Сумд.... 2026-08-05 202.126.91.232

Төсвийн тэжээвэр Аймаг Сумд чинь Наадаж л байг уу ?

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.123.25

Опоо наадаад архидуулаад л байж дээ

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.123.25

Сайндаа цуцлаагүй биз дээ, төсөвгүй болчихсон, тэгээд ч найр наазам хээлтүүлгийн цаг нь дуусаагүй байхад нөгөөдүүд нь талаар нэг тараад алга болохоос сэргийлээ биз

Avatar

Нэргүй 2026-08-05 202.9.40.76

Зөвшөөрөл гэх монополийг цуцалж, хүссэн компани нь бензин шатахуун оруулж ирж болох нээлттэй зах зээлийг бий болго. Монгол улс хямралаас нүд ирмэхийн зуур гарч, чөлөөт үнэ зах зээл дээр тогтон, асуудлыг 1 сарын дотор л шийднэ.

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.123.25

Харин шатах тослох материалын импортыг ингэж хэдхээн хулгайчуудад өвлүүлмээргүй л байна

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.123.25

Хэлээд юу гэхэв- гэхдээ нэгэнт сонгоод сонгоод бид өөрсдөө өвлүүлчихлээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж