Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантулгатай замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Зуны улиралд орон нутгийн замд гарах зам тээврийн осол нэмэгддэг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?
-Баяр наадмын урт амралт дууссан ч аймаг, сумын ой, ургийн баяр гээд орон нутгийг чиглэх авто замын хөдөлгөөний эрчим буурахгүй, үргэлжилсээр байна. Ингэхдээ зарим жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргахаас гадна хурд хэтрүүлж байгаа нь осол гарах бас нэг шалтгаан болж байна. Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл огт жолоодохгүй байхыг ухамсарлах ёстой. Түүнчлэн заагдсан дээд хурдыг хэтрүүлэлгүй, замын нөхцөл байдалд тохируулан зорчих нь чухал.
Бид аян замд яваа нэгнээсээ "Сайн яваад ирэв үү" гэж асуудаг болохоос "Ямар хурдан яваад ирэв" гэж хэзээ ч асуудаггүй шүү дээ.
Тиймээс хөдөө орон нутгийг зорихдоо яаралгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримталж зорчих хэрэгтэй. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал өгсүүр, уруу, огцом эргэлт болон гүүр, төмөр замын гарам зэрэг аюултай бүсүүдэд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж байна. Ингэснээр баяр наадмын амралтын өдрүүдэд ноцтой ослууд гарсан. Дээрээс нь зарим орон нутгийн замууд эвдэрсэн, засвартай байгаа учраас замын нөхцөлд хурдаа тааруулж явах нь хамгийн чухал. Хол замд гарахаас өмнө тээврийн хэрэгслийн гэрэл, дугуйн хийг шалгахаас гадна запас дугуй авч явах хэрэгтэй.
Мөн тос тосолгоо, тоормоз, аюулгүй байдлын дагалдах хэрэгслийг сайтар шалгах шаардлагатай бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох нь өөрт төдийгүй бусдад аюул учруулах хамгийн том эрсдэл болдог.
Үүнээс гадна урт замд жолооч ядарч нойрмоглох нь согтуугаар жолоо барьсантай ижил хэмжээний аюул дагуулдаг тул хоёр цаг тутамд түр зогсож амарч байх, бага насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалтай зорчуулах нь нэн чухал. Эцэст нь, жолооч төдийгүй бүх зорчигчид хамгаалах бүсээ бүрэн зүүж хэвших хэрэгтэй. Жолооч нар маань хажуудаа хамгийн хайртай хүмүүсээ суулгаж явдаг учраас тэднийхээ аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, санамсар болгоомжгүй ганцхан хоромд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, аюулгүй аялахыг уриалж байна.
-Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохоос гадна зорчигчдынхоо аюулгүй байдлын төлөө ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
-Манай зарим жолооч нар зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж хэвшихгүй байна. Үүнээс үүдэж осол гарахад зорчигч илүү хүнд бэртэх цаашлаад амь насаа алдаж байна. Тодруулбал, зорчигчдод хамгаалах бүс зүүлгэдэггүй, бага насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалгүй, буруу тээвэрлэдэг зөрчлүүд маш их гарч байна.
Осол аваар гарахад хамгаалах бүс зүүгээгүй зорчигч хамгаалалтгүй үлддэг тул хүндээр гэмтэх, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдол удаа дараа бүртгэгдсээр байна.
Жолооч тээврийн хэрэгслийн хүрдний ард суусан л бол зөвхөн замын хөдөлгөөнд анхааралтай оролцоод зогсохгүй, цуг яваа хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцаж байгаагаа ухамсарлах ёстой. Иймд дүрэм журмыг чанд баримтлан, тээврийн хэрэгсэлд суумагц бүх зорчигчдын хамгаалах бүсийг тохируулан зүүлгэж, хүүхдийг заавал зориулалтын суудалд нь аюулгүй суурилуулан зорчуулах нь болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал дадал.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд Улаанбаатар хот эсвэл орон нутгийн зам гэсэн орон зайн ялгаа үйлчлэхгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль, дүрмийн дагуу нэгэн ижил хатуу хариуцлага тооцдог. Тухайлбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон анхны тохиолдолд жолоодох эрхийг бүтэн жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг.
Энэхүү эрсдэлтэй үйлдлийг дахин давтсан эсвэл эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан тохиолдолд Эрүүгийн тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасахын зэрэгцээ 2.7-гоос 14 сая төгрөгийн торгууль нөхөн төлүүлж, цаашлаад зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хуулийн хариуцлага маш өндөр болсон. Уг хууль 2024 онд өөрчлөгдсөн. Түүнээс хойш иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь харьцангуй багассан байсан. Харин энэ жилийн тухайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан тохиолдол нэлээд бүртгэгдлээ. Тиймээс жолооч нар хаана яваагаасаа үл хамааран хууль тогтоомж огт хөнгөрөхгүйг ухамсарлаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө согтуурсан үедээ хэзээ ч жолооны ард суухгүй байх нь таны болон бусдын амь насыг хамгаалах иргэний чухал хариуцлага юм.
-Орон нутгийн замын аюултай бүсүүдэд гүйцэд түрүүлэх үйлдэл хийх нь ямар эрсдэл дагуулдаг вэ, жолоочид замын тэмдэг, тэмдэглэгээг хэрхэн мөрдөх ёстой вэ?
-Аюулгүй зорчиход хамгийн чухал зүйл бол зам, орчны нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах явдал юм. Жолооч нар зөвшөөрөгдсөн дээд хурдыг хэтрүүлэхгүй байх нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх гол үндэс болно. Түүнчлэн зам дагуух тэмдэг, тэмдэглэгээний заалтыг чанд мөрдөх шаардлагатай.
Тухайлбал, өгсүүр болон уруу, огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт, мөн гүүр, төмөр замын гарам зэрэг аюултай бүсэд гүйцэд түрүүлэх үйлдлийг хатуу хориглодог.
Иймд хориглосон тэмдэг бүхий хэсэгт гүйцэд түрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Мөн жолооч нарын бие биедээ үзүүлэх туслалцаа, соёл маш чухал. Эндээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч таны урд эсвэл ард яваа тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байвал боломжоор хангах, хурдаа нэмэхгүй байх нь аюулгүй байдалд тустай. Хөдөө орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар сөрөг урсгал чөлөөтэй байвал ард яваа жолоочид гэрлээрээ дохио өгч бодит нөхцөл байдлыг мэдээлэх нь зам тээврийн ослоос сэргийлэх бас нэг чухал үйлдэл.
-Жолооч нар шөнийн цагт холын гэрлээ ойрынх руу шилжүүлдэггүй нь маш том эрсдэл дагуулж байна?
–Жолооч нар цаг хожих зорилгоор өдөр, шөнөгүй тасралтгүй замын хөдөлгөөнд оролцож, ядарсан үедээ жолоо барих тохиолдол буурахгүй байна. Шөнө аян замд явахдаа холын гэрлээ ойрынх руу шилжүүлдэггүй, ядарснаас үүдэн анхаарал сарнидаг зэрэг шалтгаанууд нь зам тээврийн осол гарах гол эрсдэлийг дагуулдаг. Энэхүү байдлыг бууруулах, жолооч нарт зохистой амралтын чухлыг ойлгуулах зорилгоор энэ жил "Амраад аюулгүй аялъя"аяныг зохион байгууллаа. Мөн жолооч нар хол замд гарахаасаа өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй нь дахин нэг том асуудал юм. Ялангуяа илүү дугуйн хий болон бүрэн байдлыг хайхрахгүй орхих, эсвэл зуны халуунд өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох нь өндөр хурдтай явах үед дугуй хагарах буюу буудах, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох ослын гол шалтгаан болж байна.
3,595.72






















































Нэргүй 2026-08-05 66.181.177.201
хөдөө замд явахыг өөрийнхөөрөө гэж андуурсанаас их асуудал үүсч байгаа жолоочоос гадна зам бас асуудалтай
Зочин 2026-08-05 103.212.117.213
Орон нутгийн замд хамгийн их эрсдэл гүйцэж түрүүлэх болон хурд хэтрүүлснээс үүсдэг, явж өгдөггүй 20-30тай гэлдрүүлээд байдаг нөхөд, явж чадахгүй болтлоо жин, овор хэтрүүлээд аччихсан замын түгжээнүүдээс их юм болно оо
Нэргүй 2026-08-05 66.181.189.118
муухай оркууд олон хүнд гай болж бнаа
Зочин 2026-08-05 66.181.177.248
хүн шоолж шоглож байж элсэж ордог тийм элэг хатаасан тусгай алба гэж хаа ч бхгүү шүү
Нэргүй 2026-08-05 202.9.41.3
бүгдиыг урвуулж шааж монгол хүний эсрг хужааманжуудыг болмж болмж болгж урвуулж ашглдг зэвүүн пздагууд.хужааманжууд хужааманж зальиар л шаагаад бгаад шдэ. тэрн нь хужааманжуудын хужааманжууд дотрхудла яриа гаргж бгаа мэь болгж ярьдг хужааманж худлаа жүжг яриа. худлах хужааманж яриа гаргж хужааманжууд хаа сайгүй толглйд түрүйрүү шааж эзлх гэсн хужааманж худлах яриа.
Нэргүй 2026-08-05 202.9.41.3
удам муутай хулгайчуудын удирдлгд битгий ойртуул гэдг үгийн намтөргэгчээр толгойд шааж эзлцн хужааманжууд урвуулаад ашнлцн монголхүнийг удм муутай гэхгж худлаа шааж монголхүнийг эх орныг удирдлаас холдуулж хужөөманжууд худла шааж удм сайтаймт худлаа урвуулж худлаа шааж хужааманжууд худлаа хужааманж яриа шааж урвуулж худлаа шааснхужааманж урвуулж заль гарнж шааснхужаөманжууд удм муугуж хужаөманжтай хулгай шаасн хужааманж хулгай шаасн хужаамаэж хулгай шаасн хужааманжуудыг хэлн хужааманжууд бүгди
Ха 2026-08-05 124.158.104.175
Хедее орон нутагт гарч байгаа ослын гол шалтгаан бол эвдрэл ихтэй зам шуу дээ. Хурдтай яваа машин нух тойрох зэргээс болж замын хажуу орох, онхолдох асуудал гарч байна. Замын цагдаа анр жолоочид буруу егехеес еер тархи нь ажиллах чадваргуй, бусдад л буруу чихдэг. Дээрээс нь замын тэмдэлгээ нь осолтой газартаа л байдаг. Урьдчилсан 50-100м-т хийгээгуй. Тэгэхээр ТЦА-ныханд ажлаа хийж чаддагуй нь алдаа шуу!!!
Гүйцэд биш Гүйцэж 2026-08-05 112.72.3.177
"Гүйцэд түрүүлэх" биш "Гүйцэж түрүүлэх" гэнэ. Өөрөөр хэлбэл гүйцэж очоод, урд нь гарах тухай юм. Түүнээс биш бүрэн гүйцэд түрүүлэх эсхүл дутуу түрүүлэх гэсэн ойлголт, заалт биш юм.
Нэргүй 2026-08-05 66.181.190.138
Буруу руль гол шалтгаан даа
Зочин 2026-08-05 203.98.77.101
УБ Хот дотор цөмөрсөн тогоо шиг нүхнүүдээ бөглөхгүй бол бороотой бол юу ч харагдахгүй эвгүй эвдэрч дээ зам засвар хийгдэхгүй л байх юм даа