Улсын заан Д.Алтанцоожид “Заан Жимни” автомашиныг ирэх сарын 17-нд гардуулна

Улсын заан Д.Алтанцоожид “Заан Жимни” автомашиныг ирэх сарын 17-нд гардуулна

Улсын заан Д.Алтанцоожид “Заан Жимни” автомашиныг ирэх сарын 17-нд гардуулна

Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунаж, улсын заан цол хүртсэн бөхөд “Заан Жимни” автомашин гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмын долоогийн даваанд тунаж барилдан, улсын заан цол хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Даваажавын Алтанцоожид уг автомашиныг гардуулахаар болжээ. Тодруулбал, “Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашиныг ирэх наймдугаар сарын 17-нд улсын заан Д.Алтанцоожид гардуулах юм байна. Д.Алтанцоож нь энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд долоогийн даваанд тунаж барилдан, улсын заан цол хүртсэн билээ.

Өмнөх жилүүдэд:
2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч
2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл
2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон
2024 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр
2025 онд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нар тус тус бяр чадал, уран мэхээ уралдуулан “Заан Жимни”-гийн эзэд болж байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-07-31 103.212.117.213

Jimny юм уу G class юм уу, зураг дээр бол G class л харагдаад байх шиг

Avatar

Нэргүй 2026-07-31 103.57.93.61

Тунаж заан болсон бөхчүүд цолоо ахиулдаг уламжлалыг битгий эвдээрэй. Сайн барилдаж ард олноо баярлуулж яваарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж