Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг "ONE Championship"-ийн ээлжит өдөрлөг өнөөдөр/2026.07.31/ болно. Энэ өдөрлөгийн оргил тулааны эзэд нь бантам жингийн аварга Б.Энх-Оргил болон түүний бүсэнд шунасан Эльбек Алышов нар билээ.
Тулааны өмнө өгсөн ярилцлагадаа Б.Энх-Оргил аварга "Өрсөлдөгч маань өмнө нь Пакатив болон Бумина-ан зэрэг миний өрсөлдөгч нартай тулалдсан. Би тэдэнтэй гурван үе тулалдсан бол тэр ялимгүй эрт дуусгасан байна лээ. Тэгэхээр тэр хүчтэй гэсэн үг. Өмнөх тулаануудын үр дүнг харвал надаас ч хүчтэй юм шиг" гэв.
Өдгөө 37 настай Б.Энх-Оргил өмнө нь Фабрисио Андрадег ялж, аваргын бүсийг хүртсэн билээ.
Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд "Тэр том босс биш ээ. Би ирээдүйд түүнээс ч хүчтэй өрсөлдөгчидтэй тулалдана. Би үүнийг өдөр бүр л хийдэг. Нэг л зүйлийг баттай хэлэхэд өрсөлдөгч бүр маань л надад учрыг нь олох шинэ хэв маягийг харуулдаг. Би түүн шиг ур чадвартай өрсөлдөгчтэй өмнө нь тулалдаж байгаагүй" гэв.
Б.Энх-Оргил өрсөлдөгчийнхөө сул талыг хэдийнэ олсон бөгөөд үүн дээр нь илүүрхэнэ гэжээ. Түүний хувьд сүүлийн дөрвөн тулаандаа ялж, замналаа 14-3 гэсэн амжилттай үргэлжлүүлж байна.
Харин орос-азербайжан гаралтай Эльбек Алышовын хувьд энэ тулаанд ялж, гэр бүлдээ санхүү, мөнгөөр туслах зорилготой байгаа аж. Тэрбээр ярихдаа "Надад мөрөөдөл бий. Манай гэр бүлд байшин байхгүй. Би гэр бүлдээ, надад ойр хүмүүстээ тусалмаар байна. Зөвхөн гэр бүлдээ ч биш хүмүүст тусалмаар байна" гэв.
Эльбек Алышов одоогоор нэг ч ялагдалгүй замналаа үргэлжлүүлж байна.
Өдгөө 27 настай тулаанч үргэлжлүүлэн "Үнэндээ аваргын бүсний төлөө тулалдана гэж төсөөлөөгүй. ONE Championship үнэхээр миний болон гэр бүлийн минь амьдралыг өөрчлөх үнэ цэнтэй, гайхалтай боломжийг надад олгосон. Би энэ мөчийн төлөө л олон жил зүтгэсэн" гэлээ.
Хоёр тамирчны тулаан өнөөдөр 21:30 цагаас эхэлнэ.
3,600.44
























































Нэргүй 2026-07-31 66.181.160.44
энэ муухай спорт шүү, эртхэн больсон нь дээр дээ. дасгалжуулагч хийгээд явбал илүү
С 2026-07-31 66.181.161.154
байшин манайх бно
Монгол иргэн 2026-07-31 66.181.184.65
Энх-Оргил маань өрсөлдөгчөө ялах болтугай! 37 насанд ийм спортоор ийм өндөр амжилтад хүрнэ гэдэг ховорхон тохиолдол болов уу!!! 27 настай 10-0 амжилттай гэдэг нь мундаг! Гэхдээ Энх-Оргилтой учирч үзээгүй нь тийм амжилтад хүргэсэн болов уу?! Энх-Оргилын өрсөлдөгч тамирчин 11-1 гэж анхны ялагдлаа амсах болтугай! Энх-Оргилд амжилт, амжилт хүсье!
Нэргүй 2026-07-31 103.168.34.153
ЭНЭ АЗЕРБАЖЕН Ч МАНАЙМУУ САХАЛТ ХАРЫГ Ч а**х БАЙХАА ХАРААЖИЙН ӨНДӨР ИЛҮҮ ЮМ БАЙНА ДАА БӨХӨӨР САЙН БАРИЛДДАГ НАМ ӨЧИХ БАЙХАА ДЭЭР ҮЕД НАРАНТУНГАЛАГ ЧИНГИСЫН ЧАВЧИЛТ ГЭЭД ТОМОРЧ БАЙГААД ДАГИСТАНД АЛУУЛАХ ШАХСАН ДАА..
Нэргүй 2026-07-31 43.242.242.59
Тулааныг урьдчилж тааварлашгүй. нэг оновчтой цохилт эсвэл нэг амжилттай боолт тэмцээний хувь заяаг шийднэ. Энх-Оргил маань тийм боломжийг л өөртөө гаргах хэрэгтэй дээ. Монгол хүний тулаанч чанарыг харуулах цаг нь болсон байна.
Зочин 2026-07-31 187.15.148.14
Энх-Оргилдоо амжилт хүсэн ерөөе. Ялаарай
uupuigoo yu gej bodoov, CJN xylgaich chin. 2026-07-31 202.126.89.18
SHAAJ ynagax ni baina shyy, dapyi damjyy, aimshigtai;
Зочин 2026-07-31 66.181.179.244
компютерийн програмаар монгол хүмүүсийн сексийг өөрсдөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн г********н баячуудад зардаг
zubxun 2026-07-31 202.126.89.18
-##,
#_#;
gertn ; 2026-07-31 202.126.89.18
– mu
- *a$ , cameraa punde i ; 2026-07-31 202.126.89.18
Xar UTUN boovtoi amaa Tolgoigoo, bolcoon. CJNXyZL
Нэргүй 2026-07-31 202.9.46.44
Тулааны спортод 10 нас бол том зөрүү л дээ гэхдээ манай хүн ч бас чанга эр шүү. Энх оргил маань одоо үeд ховор болсон монгол эр хүний уужуу талбиун сандарч тэвддэггүй юмны учир ухааныг хурдан олдог хариуг нь ч барьж чаддаг тэр чанараараа ялчих байхаа амжилт хүсьe.
Нэргүй 2026-07-31 103.168.34.190
Хүсэхэд хясах гэж байдаг даа
зочин 2026-07-31 202.9.46.56
ялаад байшин аваасай.
Нэргүй 2026-07-31 202.9.46.219
Өрсөлдөгч 1 ч ялагдаж үзээгүй гэхээр тун эвгүй учраа байна. Манай хүн ялагдчлаа гэвэл гайхах зүйлгүй.
333 2026-07-31 66.181.178.23
Орос залуу ялах магадлалтай тэр их хүчирхэг харагдаж бна.
Нэргүй 2026-07-31 122.201.31.65
хаана Орос гэсэн байна т
Нэргүй 2026-07-31 202.133.76.36
манай хүн барахгү.нас
Нэргүй 2026-07-31 66.181.176.99
Манай тулаан ч ялсан ч ялагдсан ч гомдох юмгүй. Тэр их зүйл хийсэн. Гэр бүлдээ байшин авч өгнө гэдэг сайхан хүсэл… Гэхдээ спорт бол спорт. 10 насаар ид насан дээрээ яваа хүн юм. Аз мэдэж дээ.