Булавч бултайна гэдэг байхаа Г.Дамдинням сайд аа!

Булавч бултайна гэдэг байхаа Г.Дамдинням сайд аа!

Булавч бултайна гэдэг байхаа Г.Дамдинням сайд аа!
Төрийн ордон, Улаанбаатар. 2022 оны 8 дугаар сарын 22. Г.Дамдинням. УИХ-ын ээлжит бус чуулганыг 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлалаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Даравч дардайна, булавч бултайна гэдэг байхаа Г.Дамдинням сайдаа. ОХУ-аас бараг 100 хувь шахуу шатахууны хараат байдаг манай улсын хувьд шатахуун тасалдах нь цаг хугацааны л асуудал байлаа. Өнгөрсөн аравдугаар сараас эхлээд  шатахуун бага багаар тасалдаж дохио өгч эхэлсэн. Тухайн үед иргэд "хүүхдээ зөөх гэсэн юм. 20 мянган төгрөгт бензин өгөөч” гээд хөхөө өвлийн хүйтэнд шатахуун түгээгчийг царайчлаад зогсож байлаа. Тэр үед салбарын сайд нь “Өнөөдөр /2025.11.18/ ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзаж өнөөдрийн нөхцөл байдлаа хэлж цаашид шатахууны нөөц нэмэгдэх хэрэгцээ үүсч байгаа гэдгийг хэлсэн. Тухайлбал, Монгол Улсын шатахууны нөөц жилд 20 хувиар нэмэгдэж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг ярилцлаа. ОХУ-ын дотоодын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байна.

Тиймээс найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны хязгаарлалтад оруулахгүй. Танай талаас хүсч байгаа шатахуун, түлшний өсөн нэмэгдэж байгаа хэмжээг бүрэн хангаж чадна. Энэ амлалтаа биелүүлнэ гэдгээ Оросын талаас мэдэгдсэн" гэж мэдээлж байв.

Өнөөдрийг хүртэл есөн сарын хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй салбар яамнаас шатахууны нөөцийн мэдээлэл танилцуулж, ОХУ-руу бараг л долоо хоног бүр явж яриа хэлэлцээр хийж байгаа. Монголыг шатахуунаар таслахгүй гэсэн гээд мэдээлэл хийж суусан. Тэр битгий хэл саяхан баяр наадмын үеэр “түгжрээд байхаар түгжрэл бууруулах гээд” хошигнож байв. Ингэж олон шалтаг тоочиж иргэдийг буруутгасаар ганц хийсэн ажил нь шатахууны үнийг 250 төгрөгөөр нэмсэн.

Гэтэл өнөөдөр Засгийн газар “иргэд баяр наадмын үеэр дөрвөн сарын шатахууны хэрэглээг хэрэглэчихсэн” гээд хээв нэг яриад сууж байна.

Шатахуун хомсдож, эрэлт үүсэх бүрт гарц, гаргалгаа ярих байтал дандаа шалтаг тоочдог. Өөрөөр хэлбэл, нөөцийн сав байхгүй,  иргэд банкаа дүүргээд байна гэж иргэдийг буруутгадаг жишиг тогтчихсон.

ДОТООДЫН ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ 55 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын хувьд шатахуун, түлшээ 100 хувь гаднаас импортолдог. Өөрөөр хэлбэл, 95 орчим хувийг ОХУ-аас үлдсэн таван хувийг Хятад болон бусад улсаас импортолж байна. Өмнө нь шатахуун, түлшний хомсдолд орж байсан ч тэгсхийгээд асуудал намждаг байв. Энэ удаагийнх шиг ойр, ойрхон ийм асуудал тулгарч байгаагүй. Үндсэндээ шатахууны асуудал ойр, ойрхон тулгарч байгаа нь цаашид шатахуунгүй болох эрсдэлтэй шүү гэдгийг сануулж байгаа хэрэг. Тиймээс бид өөрсдөө газрын тосоо боловсруулж бензин, түлшээ үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм. Учир нь бидэнд нөөц боломж нь бүрэн бий.

Одоогоос бараг арваад жилийн өмнө Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл яригдаж 2016 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулалт дэд бүтцийн ажил эхэлсэн байдаг. Тухайлбал, 2018 онд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай хүнд даацын төмөр зам болон хүнд даацын авто замын ажлыг эхлүүлж 2019 онд хүлээлгэж өгсөн. Үүндээ Цэргийн ангиудыг татан оролцуулж маш хурдан хугацаанд хүлээлгэж өгсөн. Үүний дараа үйлдвэрийн ажилчдын орон сууцны хотхоны ажлыг эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа бөгөөд ирэх 2027 онд ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлсэн.

Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой юм.

Шатахууны асуудал гэнэт өнөөдөр үүссэн асуудал биш. Өөрсдөө шатахуунаа үйлдвэрлэдэг болтол дахиад хоёр жил хүлээх нь. Саваа бэлдээд саалиа бэлд гэдэг. Шатахууны хомсдолоос урьдчилан сэргийлэх нэг арга нь түлш агуулах томоохон савтай болох гэж мөн л олон жил ярьж байгаа. Уг ажил нь өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй.

УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард нөөцийн савтай бол гээд нэг их наяд төгрөгийн зээл авах эрх олгоод, эрх зүйн хүрээнд асуудлыг нь шийдээд өгсөн. Гэтэл одоо болтол нөөцийн саваа бариагүй. Тендер зарлах ёстой бол түүнийгээ тэр даруй зарлаад хавартаа багтаагаад барих ажлыг эхлүүлж болдоггүй юм уу. Наадмын дараагаас шатахууны асуудал "босоод" ирэхээр нөөцийн сав байгуулах ажил эхэлж байх жишээтэй. Аягүй бол энэ ажил нь дуусаагүй байтал өвөл болж, ирэх жил үргэлжлүүлэх болох вий дээ.

Уг нь санаачлага гардаг ч ажил болсон зүйл алга.  Асуудал үүсэхэд салбарынхан нь арьсаа хамгаалдаг. Ялыг нь иргэд үүрдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-07-30 103.212.117.213

Дамдинням огцрох болзлоо 100% хангасан, энэ Дамдиннямаасаа эртхэн салахгүй бол Учралд өөрт нь л муу болно доо

Avatar

Зочин 2026-07-30 122.201.31.65

эцэс сүүлд энгийн иргэд л хохирдог болдог бол бүгд зайлуулж ажил хийдэг шударга ЗГ болмоор

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.90.136

Дальжгар Дамиа нэг сумын хөлдүү хулгайч нөхөр төрийн нарийн псду байсан цагт өөдлөхгүй

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.89.201

худалч хулгайч тэнэг сайд нэр зүүсэн новшийг зайлуулаач ээ ард түмнээр тоглоом тохуу хийж ханадаггүй золбин ажлаа өгөөд зайлаач

Avatar

Нэргүй 2026-07-30 66.181.178.229

Ийм залуу дарга нар нь хулгайчнар болсон.

Avatar

зочин 2026-07-30 66.181.180.95

төрийн бодлогыг зах зээл, эрэь хэрэгцээтэй уялдуулж шийдвэр гаргадаг хүмүүсийг УИХ-д сонгое. МАН, АН,ХҮН-ийн хуучинсаг албан тушалын төлөө түхэн хатан зүтгэгч нарыг дахин бүү сонгооч…. ялангуяа Дархан, Эрдэнэтнийхэн минь….
тэдий чадваргүй, олхиогүй, хэт улс төржсөн үйлдлийг өнөөдөр бид бензины хомсдолоос амсаж байна удахгүй цахилгааны хязгаарлалтаар үргэжилнэ.

Avatar

Нэргүй 2026-07-30 103.212.116.160

SAWI80955877

Avatar

отгоо 2026-07-30 202.9.46.56

үлгэр биз. хогоо бэлэн хогын саванд босоод хийж чадахгүй улс яг , үйлдвэр барьж харагдааж.

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.90.201

Энгийн АИ92 УБ т 3500 төг болчихлоо

Avatar

Нэргүй 2026-07-30 103.229.121.51

Хамгийн гол нь манай Засгийн газар худал амалдаг, хоосон ярьж ажил унагадаг сайд нарт огт хариуцлага тооцдоггүй, их сайндаа ажлаас "чөлөөлж" хүндэтгэлтэйгээр үдэн мордуулдаг учраас юу ч гэж худал ярих эрх чөлөөтэй!!!

Avatar

Business private first 2026-07-30 66.181.186.245

Uursdn biznesseee hiih uhaanaaa Olof get said bol bgaaaaaaa daaaaa

Avatar

Нэргүй 2026-07-30 103.212.116.160

BOOB XXN BOOW XNTLA XUSNEER DOLOOJ BOOW XXN ALNI SEXSY ANUSDI VANXANI BIEE UNELLEED AXN a**s NUX XELEERE DOLOON80955877

Avatar

Нэргүй 2026-07-30 103.212.116.160

AXN ANUSN NUX DOLOOX80955877SEKSEER TAICHNA

Avatar

Нэргүй 2026-07-30 202.9.40.46

хужаөманжууд монголыг эзлцн толгойд шаацн томлхгэжхужааманждалд.агуулгтай хужааманжууд урвуулж хэрглснтомилхсомлхгжшааснүгиыгхужааманжуудхужааманжхргсьиыххужааманжууда шаагд хужааманж хэрглийн хэргсл

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.91.198

ажил хийх гэж биш баяжих гэж сайд болсон шүү дээ хө.

Avatar

Нэргүй 2026-07-30 103.212.117.88

Энэ нэг далжийсан худалчыг зайлуулмаар байна. Оронд нь мэргэжлийн ажил хийх хүн олж тавихгүй бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж