Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны гадна залуус зодолдож байна гэх дуудлага энэ оны долдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөн уг үйл явдалтай холбоотойгоор “согтуугаар автомашины цонх цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, хоорондоо зодолдож байна” гэх агуулгатай бичлэг, мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон саатуулжээ.
Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдал, оролцогчдын үйлдэлд хуульд заасан үндэслэлээр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.
С.УЧРАЛ
3,600.44






















































Нэргүй 2026-07-30 103.212.116.105
Танхайчуудыг ердөө даврааж болохгүй
хн 2026-07-30 103.229.121.151
ийм мэдээ бэлдэж байдаг сэтгүүлч хн
Нэргүй 2026-07-30 66.181.180.232
Нэг нь Женкогийн хүүхэд учир Цхгдаа гуай амаа хамхилаа !