Ш.Жамъяндорж: Цахим орчинд хувийн мэдээллээ хэнд ч бүү өг

Ш.Жамъяндорж: Цахим орчинд хувийн мэдээллээ хэнд ч бүү өг

Ш.Жамъяндорж: Цахим орчинд хувийн мэдээллээ хэнд ч бүү өг

Сүүлийн үед иргэдэд өөрийгөө цагдаагийн байгууллагын алба хаагч хэмээн танилцуулж, “Таны нэрээр цахим залилан үйлдсэн байна”, “Цагдаагийн ерөнхий газарт ирж мэдүүлэг өгнө үү” гэх агуулгатай дуудлага ирэх болсон талаар цахим орчинд сэрэмжлүүлэг түгээж байгаа. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндоржоос тодрууллаа.


-Цагдаагийн нэр барьж залилан хийх тохиолдол гарах боллоо, энэ талын хэрэг хэр их бүртгэгдэж байна вэ? 

-Сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагаас залгаж байна гэх агуулгаар иргэдийн утсаар холбогдож, залилан мэхлэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл нэг удаа цагдаагийн байгууллагын 102 дугаараар бүртгэгдэн шалгагдаж байна. Цахим орчинд иргэд цагдаагаас залгаж байна гэсэн агуулга бүхий постуудыг оруулж байгаа ч албан ёсоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

-Монгол Улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим залилангийн хэчнээн хэрэг бүртгэгдээд байна вэ?

-Өмнөх 2025 онд залилах гэмт хэрэг 16906 бүртгэгдсэн. Харин 2026 оны эхний таван сард нийтдээ 8827 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

-Иргэд хамгийн ихээр ямар төрлийн цахим залиланд өртөж байна вэ?

-Цахимаар бараа бүтээгдэхүүн худалдан авах болон үйлчилгээ авахтай холбоотой залилах төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдэж байна.

-Сүүлийн үед шинээр гарч буй залилангийн арга, хэлбэрүүд юу байна?

-Facebook хаяг хакердсан хүнийг олж тогтоож өгнө гэсэн зар байршуулж, мөнгө авч залилсан. Мөн "Мандал Капитал Маркетс ҮЦК" ХХК-ны веб сайт, сошиал хуудсуудыг яг адилхан дуурайж хийгээд хөрөнгө оруулалт хийх ашигтай санал тавьж, залилсан. Үүнээс гадна Цагдаагийн алба хаагчийн болон бусад албаны банкны ажилтан зэрэг хүмүүсийн нэрийг барьж яаралтай дансны мэдээллээ өгөх, мөнгө шилжүүлэх зэрэг байдлаар залилах аргууд шинээр гарсан.

-Залилан үйлдэгчид ямар сошиал платформ, аппликейшн ашиглах юм ихэнх тохиолдолд?

-Ихэвчлэн “Телеграмм”, “Фейсбүүк”, “Х”, “Инстаграмм”, “Ватсапп” зэрэг аппликейшнүүдээр залилан үйлдэж байна.

-Иргэдийг цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Боломжтой бүхий л эх сурвалжийг ашиглан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотой аян зохион байгуулах (Цахим залилангаас сэргийлье үндэсний аян 05.16-06.19-ний хооронд зохион байгуулсан), иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт мэдээлэл өгч байна. Мөн залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөнгөн урсгалыг зогсоох, гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор "Шуурхай хариу арга хэмжээний баг"-ийг /anti scam center/ кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт прокурор, арилжааны банкны алба хаагчдыг нэг дор байршуулан мэдээллийг шууд хүлээн авч, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан байж болзошгүй дансанд хугацаа алдалгүй барилт хийх ажлыг зохион байгуулж байна.

-Иргэдийн заавал мөрдөх ёстой аюулгүй байдлын гол зөвлөмжийг нэрлэвэл юу вэ?

-Өөрийн хувийн мэдээллээ цахим орчинд хэнд ч бүү өг. Өдөр тутамд ашигладаг санхүүгийн апп болон өөрийн цахим хэтэвчүүдийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах. Аливаа хэлбэрээр яаруулсан, давчдуулсан, гэнэтийн байдлаар баярлуулсан, өндөр ашиг амласан, урьдчилгаа шаардсан ямар ч тохиолдолд бүү итгэ. Эхлээд заавал шалгаж, мэргэжлийн хүмүүсээс тусламж зөвлөгөө авч хэвших хэрэгтэй.

С.УЧРАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-30 103.212.116.160

ANUSDAAD ALNI SEKSDEED XUSSEN TSAG SEKSEER TAICHNA BOOB XXI BOOW DOLOON VANXANI BIEE UNELLEED XUCHINDUULI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж