Ирэх сонгуулиар Ардын намынхны ард түмнээс "очкав" авах ганц гялтайх бүтээн байгуулалт бол Сэлбэ-20 минут хот гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Барилгын ажил эхэлсэн үеэс нийслэлчүүдийн харааг булаасан энэхүү 12 мянган айлын орон сууц ашиглалтад орох өдрийг хоног тоолон хүлээж суугаа нь ч олон.
Учир нь гэр хорооллын газрыг чөлөөлж байгуулж буй энэхүү орон сууцанд зорилтот бүлгийнхийг хамруулах учиртай. Зорилтот бүлэгт анх удаа орон сууц хүсэгч, төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхчлэн олон давхарга хамарч буй.
Үндсэндээ "Сэлбэ 20 минутын хот" төсөлд дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэд хамрагдаж гэмээнэ зорилгодоо хүрч, Улаанбаатар хот утаа, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах боломжтой. Гэтэл төрийнх нь бариулж байгаа байрны үнэ нь тэнгэрт хадсан буюу 1м2 нь 5 сая төгрөгөөр тогтвол зорилтот бүлэг хамрагдахад хэцүү болно.
Албаныхны Ерөнхий сайд Н.Учралд өгсөн мэдээллээр Сэлбийн орон сууцны 1м2-ын үнэ 5 сая төгрөгт хүрсэн нь дагаж баригдах, сургууль, цэцэрлэг, мөн дэд бүтцийн зардлууд давхар шингэсэнтэй холбоотой аж.
Харин Ерөнхий сайд “Орон сууцны үнээс сургууль, цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийн зардлыг хас. Сургууль барьсны зардлыг байрны үнэд шингээж өртгийг өсгөвөл зорилтот бүлгээ олохгүй. Нийслэл үнэ бууруулах шийдлээ Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулах. Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах ёстой” гэх даалгаврыг өгөөд байна.
Үнэндээ ч үнийг нь буулгахгүй бол дундаж давхарга бол гэр хорооллын газрыг чөлөөлж барьсан орон сууцыг 1м2-ыг нь 5 сая төгрөгөөр үнэлж авахгүй. Улаанбаатар хотын төвөөр дүүрэн дээрх үнэтэй ойролцоо байр олноороо байхад түүнээс л сонголт хийнэ.
Харин дунджаас доогуур орлоготой иргэдийн хувьд хэт өндөр үнээс нь болоод урьдчилгаа төлбөр бүрдүүлэхээс эхлээд асуудал үүснэ. Аав, ээж, ах дүү нараасаа хандив цуглуулаад ч болов урьдчилгаа бүрдүүллээ гэхэд үлдэгдлийг нь ипотекийн зээлээр худалдан авъя гэхэд орлого нь хүрэлцэх үү гээд асуудал үүснэ.
Ер нь яаж ч бодсон төр нь иргэндээ байрны 1м2-ыг 5 сая төгрөгөөр үнэлбэл шулуухан хэлэхэд шулаа л болно.
Хувийн хэвшил нь гэр хороололд түүнээс ч хямд үнэтэй орон сууц бариад байхад төр нь түүнээс давсан үнэтэй байвал логикийн хувьд ч авцалдаагүй. Тиймээс байрны үнэд сургууль, цэцэрлэгийн зардлыг хамруулахгүй, зөвхөн дэд бүтцийн зардлаа оруулан тооцвол тэнгэрт хадсан үнэ нь буурах боломжтой.
Төр Улаанбаатар хотын шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдье гэвэл дэд төвүүдийг түшиглэн байгуулж байгаа төслүүдээс ашиг харах шаардлагагүй.
Ашиг харвал Улаанбаатар хот өнгөрсөн 30 жилийн зовлонгоосоо мөд салахгүй. Иймээс Сэлбийн орон сууцны үнийг бууруулахад төр анхаарах нь зөв юм. Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 220 мянга орчим өрх айл амьдарч байна. Өвөлдөө гэр хорооллын яндангаас ялгарах утаанаас болж нийтээрээ хүхрээр амьсгалах болоод удаж байна. Үүнээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирох болсон. Зөвхөн угаарт хордож амь насаа алдах иргэдийн тоо 700 давсан харамсалтай статистик бий. Засгийн газар бүр энэ асуудлыг шийдэх зорилгоор яндан, зуух, түлшээ солиод ч олигтой үр дүн гараагүй. Харин ч утааг шийдэх нэрийн дор татвар төлөгчдийн мөнгө тэрбум, тэрбумаараа салхинд хийссэн. Өөрөөр хэлбэл, агаар, хөрсний бохирдлыг шийдэх хамгийн оновчтой арга бол гэр хорооллыг барилгажуулах төсөл юм. Эхлэл нь ийнхүү "Сэлбэ дэд төв" төслөөр эхэлсэн.
Зөвхөн Сэлбэ хотыг дагаж Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарсан байдаг.
Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тонноор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолсон юм. Энэ бол зөвхөн Сэлбийг дагаж гарах үр дүн. Толгойт, Шар хад, Баянхошуу дэд төвүүдийг түшиглэн босох хотууд ч мөн үр дүн дагуулах учиртай.
Г.ХОРОЛ
3,595.72




















































иргэн 2026-07-29 103.57.94.123
Үнийг нь буулгах хэрэгтэй
Буд 2026-07-29 66.181.184.84
Энэ цементийг шиэнгийг анхнаасаа маш их үнэ хүргэсэн хүн бол нямбаа гай шүү дээ ард түмэн байр авахад маш хүндрэлтэй бсон шүү
Нэргүй 2026-07-29 66.181.180.232
мрнгголын төр арчаагүй юм үнэгүй өгсөн ч яахав дээ
Нэргүй 2026-07-29 62.216.202.139
хуцна биз ажил хийдэггүй унжуулсан гөлөгнүүд
Зочин 2026-07-29 103.57.93.180
… дээрхи нийтлэл харин дажгүй шүү!
Нэргүй 2026-07-29 203.98.77.101
5 саяар хэн ч хаана ч авахгүй, урдаас хэдэн х***а нар ирж л авч суух байх
Зочин 2026-07-29 202.126.91.171
Авилгал шингэснийг нь шалгаж мөнгөө олж авья. Сургууль цэцэрлэгээ хурдан барья.
И 2026-07-29 66.181.178.72
наад үнэтэй, бетон ширэнгэ чинь зарагдахгүй. Дөлгөөн нуур, 100 айл орчмын байрууд зарагдахгүй, үнэ нь унасаар м2 нь 4 сая ч хүрэхгүй бна. Бараг хотын төвдшүү !!!
noclomtcgt 4-6 Lift 2026-07-29 202.126.89.18
opasnie ayultai, Nyraaj zasaj h bsishingr buunduj, druLng
Ckoliko Liftr E tsaxulgaan,shabxj airyleej dampyyryylj$ ?
+baliar yumaa xuiceer, yanadaz bolinimcnk
АРД ОЛНЫ ТӨЛӨӨ 2026-07-29 202.21.114.139
БОЛОХГҮЙ ЧАДАХГҮЙД 1000 ШАЛТАГ ИХ, БОЛГОХОД ЗОРИЛГО ГАНЦ…
Нэргүй 2026-07-29 59.153.114.41
барилгын материалын үнэ өсөөд байхад байрны үнийг яаж буулгах юм бэ!
Нэргүй 2026-07-29 192.82.92.41
Төр өлөн байдаг болжээ
З 2026-07-29 202.9.47.93
иргэдийг цөлмөх гэж барьсан юм уу хаашаа юм энэ нийслэлийн хэдэн дарга өлөн юм
Нэргүй 2026-07-29 202.126.91.222
Ухралт үнэ ярих ёстой юү Стандарт ярих байсан уу
И 2026-07-29 66.181.178.72
БНХАУ-н хөрөнгөөр барьсан Ногоон нуурын орчмын 1000-аад өрхийн орон сууцны хотхоны 1м2 – н үнэ 1.5 сая орчим л бсан. Монголын хөрөнгөөр болохоор яагаад 5 сая хүрдгийн ??? Хулгайч нараа !
Нэргүй 2026-07-29 202.126.89.18
ckoliko toiletm zanumaetcya,
ckbz nabrd broking@ ? TB yarultslag ; 2026-07-29 202.126.89.18
bueE golgyi gryshek – ylcuin orlogoryy, tulublultgyi,
Нэргүй 2026-07-29 59.153.114.41
барилгын материалын үнэ өндөр байна ш дээ, малаа
Нэргүй 2026-07-29 202.9.40.46
ХужааманжуудМонголыг дэлхиыд сутлчлсн длпнгчинг муулл гж сайндаа суртлчидсанюм биш уул уурхай хулгай хужааманж хулгайг мөнгөөр суртлчлгаа шааж хужөөманжуудн доорн шааглдж юм бичж шаасн хужааманж ажллаагааг л бсн.