Песковын эхнэр Татьяна Навка хориг арга хэмжээг цуцлуулахын тулд шүүхэд ханджээ

Песковын эхнэр Татьяна Навка хориг арга хэмжээг цуцлуулахын тулд шүүхэд ханджээ

Песковын эхнэр Татьяна Навка хориг арга хэмжээг цуцлуулахын тулд шүүхэд ханджээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын эхнэр Татьяна Навка өөрт нь ногдуулсан хориг арга хэмжээг цуцлуулах хүсэлт гаргаж, шүүхэд ханджээ. Европын холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлснээр, Украинд Ороын явуулж буй дайнаас улбаалан Навкаг хориг арга хэмжээнд оруулсан байна.

Олимпын уран гулгалтын аварга асан Навкаг Украинд цэргийн ажиллагаа эхэлсний дараа буюу 2022 оны зургаадугаар сард Европын холбооны хоригийн жагсаалтад оруулжээ. Түүнтэй хамт Песковын охин Елизавета, хүү Николай нар мөн уг жагсаалтад багтсан байна.

Тухайн үед Брюссель уг хориг арга хэмжээг "Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд заналхийлж буй эсвэл тэдгээрийг сулруулах үйл ажиллагаатай холбоотой" гэж тайлбарласан.

Европын холбооны "EUR-Lex" цахим мэдээллийн санд нийтлэгдсэн мэдээллээр, Зөвлөлтийн үеийн Украинд төрсөн ч ОХУ-ын иргэн Навка одоо эвслийн Шүүхээр дамжуулан өөрт ногдуулсан хоригийг цуцлуулах хүсэлт гаргажээ.

Түүний гаргасан нэхэмжлэлд хориг тавьсан үндэслэлийг хангалттай тодорхой тайлбарлаагүй, хууль эрх зүйн болон бодит нөхцөл байдлын үнэлгээнд алдаа гаргасан, мөн Европын холбооны түүний эсрэг авсан арга хэмжээ нь хоригийн зорилготой шууд холбоотой гэдгийг хангалттай нотолж чадаагүй гэж онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Навка Европын холбооны Зөвлөлөөс эд хөрөнгө, нэр хүндэд учирсан хохирол болон бусад материаллаг бус хохирлын нөхөн төлбөр болгон нийт 2 сая гаруй евро буюу ойролцоогоор 2.3 сая ам.доллар нэхэмжилж байгаа аж.

Үүнтэй төстэй байдлаар ОХУ-ын төрийн өмчит батлан хамгаалах болон аж үйлдвэрийн "Ростех" корпорацын тэргүүн Сергей Чемезовын эхнэр Екатерина Игнатова мөн Европын холбооны хориг арга хэмжээг цуцлуулах хүсэлтээ ижил хууль зүйн журмаар гаргасан талаар гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-28 183.177.98.90

Дайн, түрэмгийллийг сонгосон улсууд одоо яахав дээ.

Avatar

Нэргүй 2026-07-28 103.229.122.172

Цаад санаа нь Оросоос зугтаах

Avatar

Иргэн 2026-07-28 66.181.182.228

яргачин путины гар хөлүүд Оростоо л байцгаа

Avatar

Нэргүй 2026-07-28 103.212.117.113

haha muu oros aluurchid bolj bolj

Avatar

Нэргүй 2026-07-28 89.124.11.6

Баруунд шоппинг хийх дуртай орос авгай нар 5 жил Европ явж чадахгүйгээсээ болж галзуурахын наагуур болж байгаа юм байна даа

Avatar

Нэргүй 2026-07-28 66.181.183.199

Дмитрий Песков бол орчин үеийн Геббельс

Avatar

Зочин 2026-07-28 202.9.46.120

ISUU гэнэ үү чи мэдэж ав. Олимпын аварга цолонд асан /экс/ гэж байдаггүй юм. Энэ бол насан туршийн статус….. Хэдэн оны ч аварга бай хамаагүй. Харин тив, дэлхийн аварга бол өөр шүү… Нас барчихсан бол нэрнийх нь ард асан гэж бич.

Avatar

Нэргүй 2026-07-28 103.57.95.43

NAADHAAA NOHORTOOO L HEL.DAIN HIIIJ EZLEN TUEMGIIILJ BAIGAA ULS SHUU DEE

Avatar

Отгоо 2026-07-28 211.234.200.194

ОРОСдоо мөнхрөх шг схн юм хаана бна.ингэж даажиж шүүх энэ тэр болох шаардлага бхуу.эх оронч ОРОСуудд

Avatar

Нэргүй 2026-07-28 59.153.112.72

Путинийн дэглэм дотроосоо тэсэрч багтарч байгаагийн л шинж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж