Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар нэмэгджээ

Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар нэмэгджээ

Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар нэмэгджээ

Монгол Улсын хилээр 2026 оны эхний хагас жилд 4 сая 87 мянган орчим хүн нэвтэрчээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ нь өмнөх оны мөн үеэс 491.9 мянга буюу 13.7 хувиар өссөн байна.

Энэ хугацаанд хилээр орсон 2 сая 75.4 мянган зорчигчийн 34.9 хувь нь Замын-Үүд, 25.4 хувь нь Чингис хаан, 10.4 хувь нь Гашуун сухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн боомтоор орсон бол 14.3 хувь нь бусад боомтуудаар нэвтэрсэн байна.

Улсын хилээр орсон нийт зорчигчдын 1 сая 599.4 мянга буюу 77.1 хувь нь Монгол Улсын иргэд, 476.0 мянга буюу 22.9 хувь нь гадаадын иргэд байв. Монгол иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 156.9 мянга буюу 10.9 хувиар, гадаадын иргэдийн тоо 97.4 мянга буюу 25.7 хувиар өссөн ажээ.

Гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь ангилбал 55.0 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс, 39.3 хувь нь Европ, 2.6 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.3 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн иргэд байгаа юм.

Харин гадаадын иргэдийн улсаар нь авч үзвэл 33.1 хувь нь Орос, 33.9 хувь нь БНХАУ, 11.9 хувь нь БНСУ, 3.0 хувь нь Япон, 1.9 хувь нь Герман болон 16.2 хувь нь бусад улс орнуудын иргэд байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-27 66.181.189.175

Хятад жуулчид группээр их явж байгаа харагддаг. Оросууд голдуу буриадаас ирж бараа авах, холын нутгийн оросууд нь Монголоор дайрч өөр улс руу нисэх зорилгоор ирж байгаа харагддаг. Цөөхөн нь машинтайгаа аялдаг.

Avatar

Нэргүй 2026-07-27 66.181.178.229

Аялал жуулчлалаар улс хөгждөггүй юмаа.

Avatar

Нэргүй 2026-07-27 202.55.191.130

Тоо мэдээгээ зөв гаргаж чаддаг уу?

33.1 хувь нь Орос, 33.9 хувь нь БНХАУ гэж байх.

Энэ хүмүүс жуулчин уу, ажилчин уу?

Avatar

Нэргүй 2026-07-27 202.126.88.205

Ирж буцах яахавээ үылчилгээний соёл, үзвэрүүд жуулчидад зориулсан өдөрлөг урлагын арга хэмжээ мөн үйлчилгээний соёл кэмпээүүдийн үнэ ханш арай дэндүү дэлхийд байхгүй өндөр үнэтэй ариун цэвэр цагаан хэрэглэл өрөөний ариун цэвэр үнэн асуудалтай цагаан хэрэглэл нь хиртэй бэлгэвч гудсан доор нь байдаг за яриад байвал өчнөөн шүдний өвчин эдгээрээ засаж сайжруулж стандарт шаардлага тавихгүй бол хамаг жуулчидаа Өвөрмонголд алдаад дуусах нь шүү төрөөс оролцоо хийж жуулчны баазуудаа хөгжүүлэх нь туйлын ч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж