Любичич Надалийг хожсоноор Индиан-Уэллсийн финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Любичич Надалийг хожсоноор Индиан-Уэллсийн финалд шалгарлаа

Калифорни мужийн Индиан-Уэллст үргэлжилж буй “Masters 1000” тэмцээнд аваргаа хамгаалан өрсөлдөж байсан Испанийн теннисчин Рафаэль Надаль тэмцээний хагас шигшээд Хорватын Иван Любичичид ялагдсанаар тэмцээнийг орхилоо. Тэмцээний чансааны жагсаалтын 20-рт эрэмбэлэгдсэн Любичич эхний сетэд ялагдсан боловч цаашид өөртөө итгэлтэй тоглож, 3-6; 6-4; 7-6 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан байна. Тэрбээр энэ үдэш тэмцээний аваргын төлөө АНУ-ын теннисчин Энди Роддиктой тоглоно. Роддикийн хувьд Шведийн тамирчин Робин Содерлингийг 6-4; 3-6; 6-3 харьцаатай ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж