Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан, түүний дор ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. Шалгалт өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хэргийн эхний шатанд түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Метро төслийн менежер Т.Мөнхдалай, нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг тэдний хамаарал бүхий гэр бүлийнхнийг саатуулан шалгасан. Гэвч хэргийн шалгалт намжмал байдалд ороод байсан юм. Тэгвэл өчигдрөөс зарим сэжигтнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг гэнэт эрчимжүүлсэн талаар мэдээлэл хөврөв.
Т.ДАВААДАЛАЙГИЙН ХЭРЭГ
Шүүхээс 2026 оны долдугаар сарын 23-ны өдөр нийслэлийн нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор дахин сунгах шийдвэр гаргалаа. Харин түүний төрсөн дүү болон Т.Мөнхдалай нарыг суллаж, гадуур байцаан шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Прокурорын байгууллагаас Т.Даваадалайг шүүхээс яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлээ "хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх эрсдэлтэй" гэж үзсэнтэй холбон тайлбарлаж байна.
Өмнө нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийж, улмаар 27-ны өдөр 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьж байсан юм. Түүнийг эхнэрийнхээ болон эхнэрийнхээ зүү дүүгийн нэр дээрх ААН-д 5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын нэр дээрх хоёр ААН-д 709 сая, мөн эхнэрийнхээ 50 хувь эзэмшдэг ААН-д 47.9 сая төгрөг буюу нийт 6.6 тэрбум төгрөгийн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
"50 САЯ ТӨГРӨГИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ Ч.ТӨГСДЭЛГЭР"
Энэхүү дуулиан дэгдэхийн өмнөхөн нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр асуудлаас цэвэр мултрах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа татгалзсан байдаг. Гэвч хууль хяналтынхан түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон" гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн юм. Түүнчлэн түүний нөхөр Б.Өсөхбаярыг 2026 оны зургадугаар сарын 05-ны өдөр 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргаж байжээ. Ч.Төгсдэлгэрийг нөхрийнх нь хамт шалгаж байх явцад НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан шүүгэл үлээсэн. Тэрбээр, "Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг" гэх ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэж байв.
Х.НЯМБААТАРЫГ ҮГ ХЭЛЭХЭД ХҮРГЭСЭН САРАНЦЭЦЭГ
Үүний зэрэгцээ НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Саранцэцэгийг цагдаагийн байгууллагаас саатуулан, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Энэ талаар тус хэлтсээс тухайн үед мэдээлэхдээ, иргэн Нямдаваагийн гаргасан гомдлын дагуу иргэн М-ийг саатуулсан гэж байв. Тухайн иргэн М нь хэд хэдэн сайт, пэйж хуудас ажиллуулдаг админ байсан бөгөөд түүнийг шалгах явцад НЗДТГ-ын ажилтан Саранцэцэгтэй харилцаатай байж, нийслэлийн мэдээллийг түгээх ажлын хүрээнд М рүү мэдээлэл явуулдаг байсан нь тогтоогджээ. Саранцэцэгийг Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйл ангиар сэжигтнээр татан шалгаж байсан юм.
Энэ бүх үйл явдал өрнөж байхад нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар зүгээр суусангүй. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, нэгэн цагт мөр зэрэгцэн зүтгэж явсан журмын нөхдөө өмгөөлж, "эцэг хүн шиг" ганц хоёр үг шидчихээд сураг тасарсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр "Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь, Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна. Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь хоёр арга бий. Нэгдүгээрт, намын хурлаар, хоёрт хонгилоор. Мэдээж хоёр дахийг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга" гэж байсан юм.
3,595.72






















































Нэргүй 2026-07-24 103.57.92.172
МАНАНГИЙН АВИЛГАЧ ХУЛГАЙЧДЫН БАРЬЦААНД ОРСОН ЭМГЭНЭЛТ ТӨР
зочин 2026-07-24 103.57.94.137
АН бол жинхэнэ хулгайч луйварчдын үүр, Бүүр анх 1990-ээд оны үед, төрийн эрхэнд гарангуутаа л хувьчлал нэрээр нийгмийн өмчийг үнэгүйдүүлж байгаад л идэцгээсэн, Иргэдийг хувьчлал гэх хоосон цаасаар хуурсан, Анхны баячууд эдний дундаас төрсөн,Эдийн засгийг унагаж,төрийн данс,валютын нөөцийг хоосолж, давж дийлэшгүй өрөнд оруулж, төсвийг хүндрүүлж иргэдийн амьдралыг сүйтгэсэн,,Ядуусын эгнээг тэлсэн, Бусдыг хуурах мэхлэх залилах гүтгэх аргад л гаршсан, Барууны луйварчдаас сурсан юм нь энэ,
Иргэн 2026-07-24 59.153.114.94
Одоо хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа найзыгаа авчраад орлогчоо болгосон хүнийг шалгах нь зөв, ядаж л ёс зүйн хариуцлага хүлээх байх, мөн ажлаа хийж эхлээгүй байхад нь Хятадын компанид 500 гаран тэрбумаар нь мөнгийг нь урьдчилж шилжүүлээд байгаа нь сонин юм.
зочин 2026-07-24 103.57.94.137
Нийслэлийн захирагч агсан АН-ын лидер Батүүл хүртэл нийслэлийн өмч рүү бохир гараа шургуулж,нийгмийн өмчид халдсан сураг гараад байсан Юу болсон вэ, Хариуцлага хүлээсэн үү, Эсвэл хуулийнхнаар өмгөөлж хамгаалуулаад хэргээс мултарсан уу, Тэр үед хууль хяналт шүүхийн бараг бүх байгууллагын чухал албанд АН өөрийн хүмүүсийг томилж ,өөрийн өмч мэт болгон ,монголын хууль ёсыг жинхэнэ завхруулж уландаа гишгэж байсан, Ямар ч гэмгүй хүнийг хэрэгт холбогдуулж,хэлмэгдүүлсэн жишээ ч цөөнгүй бий
зочин 2026-07-24 103.57.94.137
Одоо үүнийгээ үргэлжлүүлэх санаатай юм уу даа, Хуулиа мөрд, Гэмт хэрэгт холбоотой гэж үзэж байгаа бол түүнийгээ нотол, Нотлогдоогүй байхад бусдыг гэмт хэрэгт гүтгэн хэлмэгдүүлж,нэр төрийг нь бузарлах хориотой, Ялангуа ийм зүйлийг улс төрийн зорилгоор ашиглах нь бүү ноцтой гэмт хэрэг, Улс орноо урагшлуулахын төлөө жинхэнэ зүтгэсэн, хүч чадал бүхий л бололцоогоо дайчилсан хүмүүс л голдуу энэ мэт бохир явуулга гүтгэлэг дайралтад өртөх боллоо,Гэмт хэрэгтэн ардын дайсан мэт цоллуулах боллоо
Нэргүй 2026-07-24 178.174.229.45
HAMAG HERGIINEZEN BOL HARH MET OYUERDENE BAKTERVIRUS 2 SHUU DEE
Зочин 2026-07-24 202.126.91.178
МАН-хан ямар ч хэргийг шалгаж шийдвэрлэх чадамжгүй, бүгд нэг нэгнийхээ барьцаанд орчихсон, унавал бүгд унах учир жаал дүрэмдээ байгаад л өнгөрнө
Зочин 2026-07-24 192.82.92.42
Хариуцлага тооцох хунгуй, бугд барьцаанд орсон бна!!! МАН-г тараах хэрэгтэй!
зочин 2026-07-24 66.181.185.31
Харин монголд хамгийн аюултай этгээдүүд бол ардчилагч гэх анархистүүд Барууны үл бүтэх этгээдүүдийн гар хөл утсан хүүхэлдээнүүд Бусдыг гүтгэнэ Эх оронч дүр эсгэнэ Иргэдийг хуурч луйврын аргаар төрийн эрхэнд гарахыг оролдоно
зочин 2026-07-24 66.181.185.31
Нямбаатарын хувьд хууль зөрчсөн ямар нэг үйлдэл хийхээргүй шудрага хүн гэж боддог Шалгалтын дүн харуулна биз Улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор энэ мэт зүйлийг ашиглах хэрэггүй Зах зээлийн нийгэм бол угаасаа болох бүтэхгүй бүхнийгтүүний дотор шунал өдөөдөг хогийн нийгэм Ес зүй сайн сайхан бүхнийг устгана Аль ч нам олон нийтийн байгууллага дотор юу ч хийхээс буцахгүй үл бүтэх этгээдүүд байж л байгаа Нийслэлийн засаг даргаулсын баатар Батүүл хүртэл хэрэгт холбогдон шалгагдаж байсан Юу болсон в
Хулгай 2026-07-24 202.9.46.125
Хулгайчдын намын хулгайчууд!
зочин 2026-07-24 66.181.185.31
Ямар нэг олон нийтийн байгууллага түүний дотор намуудыг бүхэлд нь хулгайч луйварч гэж хэлж үзэж болохгүй Туйлшрал Бусдыг мал гэж үзсэн зэрлэг бүдүүлэг этгээдүүдийн явуулга Улс орон ард иргэдийг доромжилсон хэрэг Самуунд өдөх алхам
Нэргүй 2026-07-24 66.181.182.246
Хэдэн үеэрээ өмчгүй бсан ноход хэдэн ₮-ний бараа харахаараа сүнсээ худалдах нь ч аргагүй юм л доо !
Нэргүй 2026-07-24 202.131.225.53
deerhi medeenees harahad neg hun ni orgotson yumaa daa
Нэргүй 2026-07-24 202.55.188.126
Нямбаатартөй холбочих гээд л үнэхээр явчих юмаа ккк
Нэргүй 2026-07-24 202.9.40.42
Хятад руу шилжүүлсэн 500 тэрбум төгрөгийг буцаан авч чадаагүй байгаа шүү !!! бариагүй Туулын замын мөнгийг урьдчилан шилжүүлж байдаг ямар том толгой вэ? Энэ чинь татвар төлөгчидөөс татвар, торгуулиар цуглуулсан хөрөнгө.
Нэргүй 2026-07-24 202.126.88.161
Хэрэг наймаалцах тохироогоо тохиролцох гээд л цаг идэцгээгээд л бна
зочин 2026-07-24 103.168.34.150
шалгаад нуух зөөх юмтай эсэхийг нь тогтоосны дараа суллана л даа. ажил хийсэн хүнд хэцүү хорвоо нүүрсчид, жинхэнэ авилгачдад ээлтэй юм аа
ИРГЭН 2026-07-24 66.181.177.18
*авилгачи* *хулгайч* МАН, ЗГ гэмт хэрэгтэнгүүд дээ,,,,, Ээлтэй нам шүү дээ,