Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа ажээ. Хотын дарга Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ" гэдгийг хэлэв.
Тодруулбал, дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.
Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан дүүжин тээврийн G1 буудалд ажиллаж, төслийн үйл явцтай танилцсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
-Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ. Ингээд аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ гэлээ.
Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой аж.
НОБГ-ын Аврах ангийн Штабын дарга М.Цогтбаяр “Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир аврагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах өндрийн дадлага сургуулилалтуудыг зохион байгуулж байна. Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа" гэдгийг хэлэв.
3,595.72




















































Нэргүй 2026-07-24 202.126.89.194
өвөл болох дөхөхөөр туршдаг юм уу, өвөл сууж хөлдөж үхэх үү доошоо үсрэх үү
Нэргүй 2026-07-24 66.181.178.229
сайн бн. Хямд түргэн босдог сайн төсөл. гадаад олон оронд нийтийн тээвэрт их хэрэглэж бн.
Нэргүй 2026-07-24 66.181.176.31
хаа хаана вэ? Цанын баазад уу?
Нэргүй 2026-07-24 103.9.90.131
Oros, Nizkhi Novgorod, USA New York City, Beijing, China, Columbia, France, Canada, Mexico, Argentina, Austria bugd niitiin teevert udur bolgon ashigldima medku bol duugui l bai mal min. Chmg end ** tej bh hoiguur bas humuus zorchood l yavaad l bolood bga
galzyy xylgaich gyilagchid dyyriaj, tysgaarlax2014 xoish? 2026-07-24 202.126.89.107
+ @ mukrn deever, matuin baishin, gemtluig Nyraaj Tubuin bsirshluig EBdej, Urumduj , Nyraaj, bainga zasaj
gadni OCryy yulj daisagnalaa daibryyd.
demjdeg gazarlyygas congoltoo xuigeed tangargss urgux xeregtei 4julde 2026-07-24 202.126.89.107
+gemtelryy baing ys tasrax bolloo,Shunuur Nyraaj zasj.
23nd-Zebtei ys , Ubchtei ystai xolboj, gadni EOCryy
matuin cypgyylitai Xolboj, Elchinryy Ingulzuj,Tubuin bsirshilrhy daisagnaj bsinga Ebdej Nyraaj Xychlej,
Ubchlyylex bolloo. tal talryy orson daibryyd, yruin shingentei ysaaraa tarxi ygaaj,boloogyi bainaa.
ХИЧЭЭЛ ЭХЛЭХИЙГ ХҮЛЭЭГЭЭД БАЙНА УУ 2026-07-24 203.98.77.129
ХИЧЭЭЛ ЭХЛЭНГҮҮТ ӨСВӨР НАСНЫХАН БӨӨНӨӨРӨӨ ОЧИЖ ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙХ ШИГ БАЙНА ДАА. ЯАНА ДАА.
Хулгайчид 2026-07-24 202.9.46.125
Өөрсдөө сууж туршилтын туулай болцгоо. Монголын өвлийн хүйтэн, хаврын хүчирхэг нүдгүй шороон шуурганаар явж чадах эсэх, явсан ч эдийн засгийн үр ашигтай эсэх нь тодоохойгүй. Нянбаагийн сонгуулийн шоу шүү дээ.
byx yum iNTERNET BOLCON shyy de grbn. 2026-07-24 202.126.89.107
– ylcuin oplogo #; ###; NOTE;
Xygatsaat, ylcuin geree auyltai shy. ckbzn. & ? | 2026-07-24 202.126.89.107
gazruin erx abch #; xylgaichid ylcaaraa doromjlyyltsan.
4 Neg akgl gyilagchid Xylgaichid Xotoo, bolxiKkkkN 2026-07-24 202.126.89.107
+ kabel TYRBOON OROM? COLONi BALIAR bolgoj, dyyjin zamuin teever xuilgej baigaa xyn Notloj baigaan bushyy
keni galzyy dyyriamlyyd 2026-07-24 202.126.89.107
Nuucleluin OCGN opolgyi shyy.