Уурхайчдын нэрэмжит талбайн бүтээн байгуулалт 4 жил гацжээ

Уурхайчдын нэрэмжит талбайн бүтээн байгуулалт 4 жил гацжээ

Уурхайчдын нэрэмжит талбайн бүтээн байгуулалт 4 жил гацжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-гийн төв хэсэгт байрлах 1.8 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Уурхайчдын нэрэмжит талбай"-н бүтээн байгуулалт дөрвөн жилийн турш зогсонги байдалтай байгааг тус байгууллагаас мэдэгдлээ.

Тодруулбал, Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд 2022 онд уг талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж, хашаа татсан байна.

Гэвч төслийг санаачлан хэрэгжүүлсэн захиалагч болон гүйцэтгэгч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул бүтээн байгуулалтын ажил бүрэн зогссон хэвээр байгаа аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудтай удаа дараа уулзаж, албан бичгээр хандсан ч тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд ажил тодорхойгүй хугацаагаар саатсан хэвээр байгааг онцоллоо. Түүнчлэн бүтээн байгуулалт ийнхүү удааширснаар нийслэлийн иргэдийн амарч, зугаалах орчин, цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна орчны экологи доройтох, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөл үүсээд байгааг мэдэгдсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхол болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үүднээс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч эхлэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-24 202.126.89.82

"УУРХАЙЧДЫН ТАЛБАЙ" ГЭХ ЭНЭ ЗАВААН ЮМАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ТӨМӨР ХӨШӨӨ Л БОСГОХ ЮМ БАЙНА ЛЭЭ. ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГА ГЭЖ ҮНЭНХҮҮ ХОЦРОГДСОН, ЗАЛХУУ, СУЛ ДОРОЙ ХҮМҮҮС. ЭНД ЯМАРЧ ДЭВШИЛ, ХӨГЖИЛ БАЙХГҮЙ. ЭНЭ ОЛОН ЖИЛ БАХЬ БАЙДГААРАА БОХИР ЗАВААН, ЭМХ ЦЭГЦГҮЙ, ЁСТОЙ ХОЦРОГДСОН ГАЗАР ДАА. КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТЛААР УР ХИЙЦ МУУТАЙ ХЭДЭН ХӨШӨӨ Л БОСГОСОН. АХИЦ ДЭВШИЛ БАЙХГҮЙ. ЗАХИРАЛ НЬ ГЭЭД ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ, ЗҮГЭЭР Л ШОУЧИН, ПОПЧИН. ГИШҮҮН БОЛОХ Л САНААТАЙ ЭТГЭЭД.

Avatar

MCS 2026-07-24 202.9.46.125

Энержи ресурсаас мөнгө дайчлан гаргуул. Муу хулгайчууд байгаа юм..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж