Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 1-16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө, Булган аймгийн Бүрэгхангай болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар нэр бүхий иргэд, зохион байгуулалттай бүлгүүд тусгай зөвшөөрөлгүй талбайд техник хэрэгсэл ашиглан, хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 11 үйлдлийг газар дээр нь илрүүлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүнд даацын 39 техник хэрэгслийг битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хуулийн дагуу буруутай этгээдийг торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаар шийтгэдэг байна.
3,600.44






















































Зочин 2026-07-23 103.145.234.36
Орон нутагт нь цагдаа, бусад хяналтын байгууллага татан буугдсан уу?
Нэргүй 2026-07-23 202.9.40.28
хужаануудхужааманжуудхулгайггрбайглвсүйтгжхулгайшаажухаадбайгьд сүйтгжголус ширгээж алддуулдаад ган болгоодшаагаадбнаа.
Нэргүй 2026-07-23 192.82.65.88
Хулгайчдыг бүгдийг нь буудах хэрэгтэй. Дээд хэдийг ч гэсэн. Мал шиг номхон хүлцэнгүй суусаар … амьдрах орчин, амьдрах аргагүй болж байна
Нэргүй 2026-07-23 59.153.115.223
Өодитой үлй ажиллагааг нь зогсоосон байгаасай билээ дээ. Зарим шалгалт гэхээр түр зогсоод- зарим шалгалт нь бараг очихоосоо өмнө мэдэгдээд хөгийн пм хийдгээ болиорой доо