Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 1.3 их наяд төгрөг зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувь, нийгмийн халамжийн тэтгэмж 17.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурч, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2 сая 247 мянга 288 болжээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэмжид хамрагдагсдын бүтцийг авч үзвэл 57.1 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж авагчид эзэлж байгаа бол 10.9 хувийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, 7.6 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагчид бүрдүүлжээ. Үлдсэн 24.4 хувийг бусад төрлийн халамж, үйлчилгээний хүртэгчид эзэлж байна.
3,600.44






















































Нэргүй 2026-07-23 103.229.122.251
Гарчгаас харахад улсын төсвийн мөнгө ихэнх нь халамж тэтгэвэрт явж байгаа мэт ойлголт төрөхөөр бна. Гэтэл 2 их наяд төг төрийн давхардал бүхий байгууллагыг тэжээхэд зарцуулагдсан. Тэтгэврийг халамж мэт буруу ойлголт өгөх нь төрийнхөнд их болжээ. Олон жил хөдөлмөрлөж хөгшрөхөөрөө авах мөнгөө улсад хадгалуулж ирсэн нэг ёсны хүүгүй хадгаламж юм шүү
зочин 2026-07-23 66.181.185.31
Имфляц өндөр байна,Тэр хэмжээгээр цалин , тэтгэвэр, тэтгэмж өсч л таараа, Гайхаад байх зүйл биш
Нэргүй 2026-07-23 202.55.188.109
халамж гэдэг чинь угтаа малчид шдээ байнга л халамж тэтгэвэр хөнгөлөлт зээл тусламж хандив авч байдаг энэ бүхэн нь бүгд давхардсан байдаг шдээ сая малчин давхардуулж халамж авахаар
Нэргүй 2026-07-23 202.131.236.138
Казакууд голдуу авч уу