Шатахууны үнийн өсөлт инфляцид хэрхэн нөлөөлөх, цаашдаа эдийн засгаа бодитоор яаж сайжруулж иргэдийн амьдралд бодит өсөлтийг бий болгохын тулд ямар алхмуудыг хийх шаардлагатай байгаа талаар Эдийн засагч, Санхүү, эдийн засгийн их сургуулийн доктор, профессор С.Бямбахорлоотой ярилцлаа.
-Энэ сарын 15-наас эхлээд шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ. Мөн халаалт, халуун ус, цэвэр бохир усны тариф өслөө. Эдгээр үнийн өсөлт эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг оронтой тоон дээр байсан инфляци хоёр орон тоо руу орчихсон. 12 хувьтай байх шиг байна лээ. Инфляци хоёр оронтой тоо руу ороход Орос, Украйн болоод Ойрхи дорнодод үүсээд байгаа асуудал буюу геополитикийн нөхцөл байдал нөлөөлж байгаа.
Дээрээс нь Монгол Улс экспортын орлогуудаа хангалттай нэмж чадахгүй, эдийн засгаа солонгоруулж чадахгүй байгаатай холбоотой.
Валютын ханш өсөөд ам.доллар 3600 төгрөг давчихсан. Импортлогч орны хувьд валютын өсөлт хүртэл инфляцид нөлөөлнө. Шатахууны үнэ 10 хувиар буюу 250 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнийг дагаад байгууллагуудын өртөг өснө. Ерөнхийдөө байгууллагуудын өртөг 3-5 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ салбар, салбараасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэ нэмэгддэг. Тухайлбал, намар ид ургац хураалтын үе.
Энэ үед шатахууны үнэ өссөнөөр үүнийг дагаад үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний үнэ дор хаяж таван хувиар өсөх эрсдэлтэй.
-Шатахууны үнэ нэмэгдэхэд үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ дарамт нь иргэд болоод аж ахуй нэгжийн нуруунд дарамт болдог. Улмаар ААН үүдээ барих иргэд илүү инх хэмнэх шаардлага бий болдог.
-Мэдээж. Шатахууны үнэ өсөхөд хамгийн түрүүнд тээвэрлэлтийн үнэ өснө улмаар түүхий эд гээд бүх зүйлийн үнэ нэмэгддэг учраас аж ахуй нэгжүүд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Энэ нь эргээд иргэдийн амьдралд дарамт үүсгэдэг.
Тиймээс иргэдийн орлогын эх үүсвэр нэмэгдэхгүй бол хэрэглээгээ хумихаас өөр арга байхгүй. Мөн өр, зээл ихэснэ.
Эдийн засаг гэдэг чинь нэг халааснаас нөгөө халаас руу шилжихдээ нэмэгдэх үү эсвэл буурч орох уу л гэдэг л сонголт байдаг.
-Багш, эмч нарын цалин болон ахмадуудын тэтгэврийг нэмлээ. Цалин нэмэх сургаар л дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Гэтэл бусад төрийн болоод хувийн аж ахуй нэгжүүд үүнийг дагаад цалингаа нэмэх боломжгүй. Ингээд хэсэг бүлгээс болоод бусдад нь дарамт үүсгэдэг энэ тогтолцоог та юу гэж харж байна вэ?
–Инфляцыг бууруулна гэсэн хэр нь төрийн байгууллагуудын ажилчдын цалинг өсгөөд байгаа нь инфляцыг хөөрөгдүүлж байна. Гэтэл бид эдийн засгаа солонгоруулж, орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, экспортыг нэмэгдүүлж импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байж энэ нэг эргүүлгээс сална. Түүнээс улс орлогоо нэмээгүй байж иргэдийн цалинг хэчнээн нэмсэн ч иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэхгүй харин эсрэгээрээ инфляцыг улам хөөрөгдүүлнэ. Одоогийн эдийн засгийн хүрээнд цалин хөлсийг нэмнэ гэдэг бол утгагүй асуудал.
Товчхондоо, инфляцыг бууруулна гээд байгаа мөртлөө инфляцыг хөөрөгдөх арга хэмжээ аваад байна. Өргөн хэрэглээний барааны хэдэн хувь нь импортоор орж ирж байгаа билээ. Валютын үнэ өсөх бүрт эргээд үнэ нь өсөж орж ирнэ.
Иргэд хэрэглээгээ хангахын тулд өр, зээл тавина. Улмаар хүүнд өгөх мөнгө халааснаас нь гарна. Дээрээс нь төсвийн орлого бүрдэхгүй байгаа тохиолдолд эргээд алдагдалтай төсөв батална. Алдагдлаа нөхөхийн тулд улс өр тавьж эхэлнэ. Улс өр тавьснаар бид нарын өрийн дарамт улам нэмэгдэнэ.
Ерөнхийдөө сонгуулиас сонгуулийн хооронд иргэдэд таалагдах гэсэн хандлагаас үүдэж зөв эдийн засгийн тогтолцоогүй боллоо.
Ажил хийх сонирхолгүй хүмүүс нэмэгдэж байна гэх мэт сөрөг үр дагаварууд бий болж байна. Манай эдийн засагт ойрын хэдэн жилд уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний орлогоос өөр өсөлт ажиглагдсангүй. Энэ нь эргээд аж ахуй нэгжүүдийг хаалгаа барихад, иргэдийн амьжиргааны түвшин буурахад нөлөөлж байна. Угтаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, орлогоо тэлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.
"МАН ЗАСАГЛАЖ БАЙХАД ЗӨВ ЭДИЙН ЗАСГИЙН ОРГАНИК БИЗНЕСИЙН ОРЧИН БҮРДСЭНГҮЙ"
– Эдийн засгийг өсгөх бодитой арга хэмжээ авахгүй олон жил явсны гор нь одоо гарч байна гэж ойлгож болох уу?
–Эдийн засгийн голдирлыг хараад байхад Монгол ардын нам засаглаж буй энэ хугацаанд экспортын орлого нэмэгдсэн гээд эдийн засгийн тоо л нэмэгдсэн. Гэхдээ зөв эдийн засгийн органик бизнесийн орчин бүрдсэнгүй.
Яагаад бүрдээгүй вэ гэхээр, бусдад таалагдах, сонгуулиас сонгуулийн хооронд дорвитой арга хэмжээ аваагүй учраас одоогийн байдалд хүрээд байна гэж хэлж болно. Бусдад таалагдах гэж халамж нэмэгдүүлж байна.
Ер нь бол мөнгө тараагаад байна гэдэг л хамгийн утгагүй асуудал. Харин иргэдийг тодорхой хэмжээнд хөдөлмөрлөх боломжоор хангаж эргээд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх байдлаар эдийн засгийн тогтолцоог сайжруулах нь чухал. Түүнээс тэгж ч ногдол ашиг, ингэж ч хувьцаа тараагаад хэтэрхий үрэлгэн л байгаад байна манай Засгийн газар.

-Ер нь бол сүүлийн үед төрийн тогтвортой байдал маш их алдагдлаа. Асуудал үүслээ дарга л солигддог. Ингээд өмнөх хүнийхээ хийж байсан ажлыг “энэ буруу, биш байж” гээд үргэлжлүүлэхгүй орхидог. Энэ бүхний цаана хэчнээн тэрбум, их наяд төгрөг салхинд хийсч байдаг. Энэ бүхэн эргээд эдийн засагт хүндрэл үүсгээд байна уу гэж харж байна л даа.
–Яг тийм. Асуудал үүсэхээр Ерөнхий сайд, сайд дарга нараа л солиод байдаг. Ингэх бүрт нэгнийхээ хийсэн ажлуудыг дандаа үгүйсгэдэг.
Угтаа нэг нам өчнөөн жил засаглаж, нэг л намын бодлого хэрэгжиж байгаа. Төрийн залгамж халаа, бодлого гэдэг зүйл алдагдсан. Дээрээс нь цаашдаа Монголбанк болон бусад зохицуулах албаны хараат байдлыг сайжруулахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгждэг тогтолцоо арилахгүй.
Үнэндээ 2012-2016 онд хийгдсэн Оюу-Толгой, Эрдэнэс тавантолгойн гэрээ зэрэг томоохон төслүүдийн үр шимээр л эдийн засгийн орлогоо бүрдүүлж байна. Шинэ бодлогын төслүүдийг хэрэгжүүлээгүй. Баахан төсөл яриад л байдаг. Эргээд хэзээ орлого, ашиг нь орж ирэх нь тодорхойгүй. Тухайлбал, Газрын тосны үйлдвэр байна, аль 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан. Төслийн өртөгөөсөө хэд дахин давчихсан. Гэтэл хэзээ ашиглалтад орж бид нарт хэдэн төгрөгөөр шатахуунаа өгөх нь тодорхойгүй. Одоо болтол шатахууны хараат хэвээрээ л байна шүү дээ. Энэ мэт ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй өчнөөн төсөл л байна.
Уг нь ямар ч төслөөс улс эргээд түүнээс ашиг олох ёстой шүү дээ. Гэтэл Монгол Улс ашгаа хүртэж чадахгүй байгаад байна. Эдийн засгийн бие даасан байдал гэж байхгүй болсон.
-Хэрэгжүүлж байгаа төслүүдээ дуусгаж түүнээсээ эргээд улс ашиг хүртэж чадахгүй байгаа учраас эргээд иргэдийн халаас руу татвар нэмэх замаар орж, иргэдийн амьдралд улам дарамт үүсгээд байна уу?
-Эдийн засгийг сайжруулж, иргэдийн амьдралд бодит өсөлтийг мэдрүүлэхийн тулд бодитой алхмуудыг хийх ёстой. Дорвитой алхмуудыг хийж чадахгүй байна. Үсрээд л татвар, нийгмийн даатгалын хуулийг шинэчилсэн. Гэхдээ энэ хуулиуддаа ч сайн өөрчлөлт хийж чадсангүй. Зүгээр л дотор нь оёдол хийх замаар ажиллаа. Түүнээс бодлогын өөрчлөлтийг хийгээгүй. Бодит эдийн засагт нөлөөлөх нөлөөл нь бага.
Үндсэндээ, татварын хууль гэхэд ажил хийдэг, өндөр цалин авдаг бүлгээс торгууль авах гэж байгаа юм шиг л тогтолцоотой болгож байна. Нийгмийн даатгалын тогтолцоо ч ялгаагүй. Төр өөрөө аж ахуй нэгжтэйгээ өрсөлддөг. Төрийн өмчит компаниуд нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад хянах, шалгах том бүтцүүд бий болдог.
Эдгээрийн эрх мэдлийг тэлэх засаглалын бүтэцтэй байна. Учир нь улс төрд гарсан хүмүүс ТӨХК-нд өөрсдийнхөө хүмүүсийг тавьж тэндээс тодорхой хэмжээний санхүүжилтийг олж авах зорилготой л байна. ТӨХК-ууд баялаг бүтээхгүй. Органик эдийн засгийг бий болгохын гурван алхмыг зоригтой хийх ёстой. Нэгдүгээрт, татварын тогтолцоо болон нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилж реформ хийх шаардлагатай.
Хоёрдугаарт, компанийн тухай хуулийг шинэчлэх. Гуравдугаарт, ТӨХК-нийн эрх мэдлийг байхгүй болгох шаардлагатай. Мөн олон нийтийн оролцоог чухалчлах ёстой. Төр өөрөө ТӨХК-нийг удирдана гэдэг бол зөвхөн ялсан намын хөрөнгө болчхоод байна.
Ер нь бол улс хамгийн эхэнд иргэдийнхээ боловсролд анхаарч, боловсролыг дээшлүүлэх нь хамгийн чухал. Боловсро бүх хөгжил, дэвшлийн суур нь. Боловсролтой хүн аливаад зөв хандана, зөв бодлого шийдвэр гаргана.
3,595.72






















































Хэн мэдэхэв 2026-07-21 192.82.66.101
"ТӨХК-нийн эрх мэдлийг байхгүй болгох шаардлагатай" энэ хэлж байгаа санаа бол зөв2. ТӨХК-н эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, хүний нөөц гэж дандаа арын хаалгаар чадваргүй нөхдүүдийг цуглуулж хийх ажлаа ч мэдэхгүй гаруудаар өдөр өнжүүлэхэд суулгаж өндөр цалин өгдөг л тогтолцоо тогтцон. Ялсан намын нусны алчуур, суганы үснүүдээр удирдлага дээр нь тавьсан газар гэж боддог доо.
Зочин 2026-07-21 202.179.24.233
Галт шингэнд нэлээддурьай нөхөр байх ккк. Наргиа2
Зочин 2026-07-21 66.181.160.6
Яг л үнэнийг харж бодитоор хэлжээ. Бодлого тодорхойлогч нар анхаарах хэрэгтэй
Бодит түүх 2026-07-21 59.153.86.201
2012 онд З. Энхболд сул зах зээлийг шахаад бодит зах зээлд орох алхам хийгдэж байгаад МАН гараад бүхгд сүйрсэн юм дааа…
Нэргүй 2026-07-21 124.158.108.131
Монголбанк хүүгээ нэмэхгүй бол инфляц хэзээ ч буурахгүй.
Түлш 2026-07-21 202.9.47.19
Инфляци шатахууны үнэ нэмэгдсэнээс болж байна. Путлер шалавхан үхэхгүй бол дайн 10,20 жил сунжирч цаашдаа Монголд нийлүүлэх түлш шатахуунгүй болно доо, яана даа яана.
зочин 2026-07-21 66.181.180.23
Оросууд, барууны 50 гаруй орны түрэмгийллээс эх орноо хамгаалж тэмцэж байна, Тэд эх орончид, Эх орноо чам мэт хулгайч луйварчдын хоол, иргэдээ бусдын боол болгохгүй, Тийм хүч боломж орост бий, Чиний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй,
Нэргүй 2026-07-21 202.21.112.154
тархиа сайхан угаалгажээ. орос украйн руу цэрэг оруулж, газар нутгийг нь эзлэх гэж түрэмгийлэл үйлдэж байгаа шүү дээ. хэний газар нутаг дээр дайн болоод байгааг харчих. эх орноо хамгаалж тэмцэж байгаа нь украйнчууд .
Зочин 2026-07-21 202.179.24.233
Орос иргэдээ алан хядаагүй бол Украйн өдийд ЕХ-нд элсчихээд суух байлаа гэж ккк
Нэргүй 2026-07-21 202.55.188.43
махны үнэ л үнийн өсөлтийн үндсэн ташуур болохоос биш бусад бараа бүтээгдэхүүны нөлөө маш бага