Улсын их баяр наадам болон аймаг, орон нутгийн наадмуудад шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний явц, илэрсэн зөрчлийн талаар Монголын үндэсний допингийн эсрэг төвийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга С.Зүчиэс тодрууллаа.
-Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээнээс нэг бөхийн хариу хожидож гарсан мэдээлэл цацагдсан. Тухайн бөхийн шинжилгээний хариу бүрэн гарсан уу?
–Бүх бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан. Нэг бөхийн шинжилгээний хариу харьцангуй хожидож, өнгөрсөн баасан гарагт гарсан. Манай байгууллагын зүгээс хэний шинжилгээний хариу хоцорч ирсэн, хориотой бодис илэрсэн эсэх мэдээллийг мэдэхгүй. Учир нь манай байгууллага тагнуул, цагдаа зэрэг хууль хүчний байгууллагын хяналт дор бөхчүүдээс шинжилгээний сорьц авах, лабораторид хүргүүлэх ажлыг хариуцан ажилласан. Тухайн сорьцын лабораторийн хариуг Үндэсний бөхийн салбар хороо болон Үндэсний бөхийн комисс хүлээн авдаг.
Энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээний хариу долдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт гарч, ямар нэгэн хориотой бодис илрээгүй болох нь тогтоогдсон. Үлдсэн нэг бөхийн хариу өнгөрсөн баасан гарагийн 22:00 цагт гарсан. Харин ямар хариу гарсныг бид мэдэхгүй, зөвхөн хариу нь ирснийг мэдэж байна.
Хэрэв хориотой бодис илэрсэн нь батлагдвал Үндэсний бөхийн салбар хороо болон Үндэсний бөхийн холбоо тухайн бөхөд мэдэгдэл хүргүүлж, холбогдох ажиллагааг явуулна. Манай байгууллагын хувьд улсын баяр наадамд барилдсан бөхчүүдэд шийтгэл ногдуулах эрхгүй. Харин орон нутгийн наадмуудад гарсан зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхтэй.
-Энэ жилийн орон нутгийн наадмуудад хориотой бодис хэрэглэсэн тохиолдол гарсан уу?
–Одоогийн байдлаар хоёр тохиолдол гарсан. Шинжилгээний хариу бүрэн ирсэн есөн аймаг, дүүргийн наадам байгаа. Харин хариу нь ирээгүй 11 аймаг байна. Шинжилгээний сорьц өгснөөс хойш 48 цагийн дотор хариу гарсан бол ямар нэгэн асуудалгүй гэж үздэг. Харин 48 цагаас хойш гарсан тохиолдолд лабораториуд нэмэлтээр нягтлах, шаардлагатай бол дахин шинжилгээ хийх ажиллагаа явуулдаг. Хэрэв хориотой бодис илэрсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хязгаарлах асуудал яригддаг учраас хэн нэгэнд хардалт, сэрдлэг үлдээхгүйн тулд шинжилгээг 2-3 удаа нягталж баталгаажуулдаг.
Шинжилгээ өгснөөс хойш 48 цагаас хэтэрч байгаа нь шууд хориотой бодис илэрсэн гэсэн үг биш. Харин лабораторийн нэмэлт нягталгаа шаардлагатай буюу “сэжигтэй” ангилалд ордог.
Өнгөрсөн жилийн улсын наадмаас жишээ авахад 32 бөхийн 25-ынх нь шинжилгээний хариу 48 цагийн дотор гарсан. Үлдсэн долоон бөхийн шинжилгээнээс гурваас нь хориотой бодис илэрч, дөрөв нь хэвийн гарсан. Тиймээс хариу удаж байна гэдэг нь заавал илэрсэн гэсэн үг биш, лаборатори нягталж байгаа гэсэн үг.
-Ямар аймаг, орон нутгийн наадмын бөхчүүдээс хориотой бодис илэрсэн бэ?
–Одоогийн байдлаар Говьсүмбэр болон Өмнөговь аймгийн наадмын бөхчүүдээс хориотой бодис илэрсэн. Шинжилгээний хариу гарсны дараа тухайн бөхийг дуудаж, шинжилгээний хариуг өөрт нь танилцуулдаг. Мөн бөглөсөн хуудсыг нь үзүүлж, дахин сорьцын шинжилгээ өгөх эсэх, тайлбар өгөх эсэх, эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэсэн бол эмчийн бичиг баримт байгаа эсэхийг нягтална. Эдгээр үйл ажиллагааг бүрэн хийж дууссаны дараа тухайн бөхийн нэрийг зарлах асуудал яригдана.
Нэрийг зарлах боломжгүй. Шинжилгээний хариу бүрэн гарч дуусаагүй байгаа.
-Хориотой бодис илэрсэн тохиолдолд тухайн бөхөд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
–Хэрэглэсэн бодисын төрлөөс хамаарч тухайн бөхийн барилдах эрхийг 2-4 жилийн хугацаагаар хасах шийдвэр гардаг.
3,600.44





















































Нэргүй 2026-07-20 202.9.40.15
Битүү сэргээш шдэ бмтгийхудлааганц нэг худлаа сарнилусн нэр гаргж аймр допингчдыг далдлж ш*** гээд бай нодлчнөишёрманхужаагуудиггжшаажирсниймманжхужаа ажжлгаа шааж ирсн.
Нэргүй 2026-07-20 202.9.40.15
Битүү сэргээш шдэ бмтгийхудлааганц нэг худлаа сарнилусн нэр гаргж аймр допингчдыг далдлж ш*** гээд бай нодлингоос иймманжхужаа ажжлгаа шааж ирсн.
БҮҮ МЭДэээ 2026-07-20 202.126.90.148
Монголчуд гэж Хужиршсан мал аятай цаг үргэлж л Баяр Наадам Тэмдэглэлт Өдрүүдийг отож тэсч ядаж байхын….Хэзэээд нь ч Амьдрах гээд байдаг Улс Үндэстэн юм бүүү мэдээээ хөөрхийс