Зуны амралт эхэлснээр хүүхдүүд сургуулийн орчноос гарч, улсын болон хувийн хүүхдийн зуслангуудад олноороо очин амарч зуны дурсамжтай мөчүүтэй өнгөрүүлдэг. Гэвч олон хүүхэд нэг дор удаан хугацаагаар хамт байх энэ үед үе тэнгийн дээрэлхэлт, хорт зуршилд өртөх эрсдэл нэмэгддэг. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Тус яамны мэдээлснээр, өнгөрсөн тавдугаар сард хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулсан байна.
Уг хөтөлбөрийг одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй хүүхдийн зусланд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 1300 гаруй хүүхэд хамрагджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан долдугаар сарын 19-нд “Найрамдал” төвд ажиллах үеэрээ хүүхдүүдтэй уулзаж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, мансууруулах бодисын хор уршиг зэрэг сэдвээр ярилцан, өөрийгөө болон бусдыг аливаа эрсдэлээс хамгаалах мэдлэг мэдээлэл өгсөн байна.
Энэ төрлийн урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлэх болсон нь хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо буурахгүй байгаатай холбоотой аж. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд 10995 хүүхэд хохирсон гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар 2200 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Мөн зөвхөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 399 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 246 нь гэмт хэргийн, 153 нь зөрчлийн шинжтэй байжээ. Энэ нь хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн сургууль төдийгүй амралтын орчинд ч тогтмол хэрэгжүүлэх шаардлага байгааг харуулж буйг онцолж байна.
Цаашид дээрх сургалт, нөлөөллийн хөтөлбөрийг хүүхдийн зуслангуудаас гадна ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж, хүүхдүүдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
С.УЧРАЛ
3,595.72





















































Нэргүй 2026-07-20 202.9.40.15
хужаанууд хужаагаас өөрздөө дураар алхж орж ирчээгүй л бхгүй юу хужаагуудаа оруулж ирээд бгаа хужааманжнамтөргэгчийр устгаая огцруулаач хужааманж намтөриыр устгж далд оруулаач
Нэргүй 2026-07-20 202.55.191.130
yundeer yu bicheed bgaa erguu mal ve?