Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн болон орон нутагт гарсан зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр, "Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр баяр наадмын өдрүүдэд нийслэл хотоос 280 гаруй мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг чиглэн гарсан. Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, орон нутгийн замд цагийн менежментийн дагуу шугаман эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулсан. Энэ жил цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулсан "Амраад, аюулгүй аялъя" аяны хүрээнд 240 орчим цэгт алба хаагчид хяналт шалгалт хийн ажилласан бөгөөд долоодугаар сарын 8-наас 19-ний өдрүүдэд нийт 18 мянга орчим зөрчлийг илрүүлж, таслан зогсоосон. Тодруулбал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард сууж хөдөлгөөнд оролцсон 660 жолоочийг улсын хэмжээнд илрүүллээ.
Мөн долоодугаар сарын 9-нөөс 18-ны хооронд зам тээврийн ослын 2,917 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс осол, хэргийн шинжтэй 1,855 тохиолдол байв. Орон нутгийн замд 73 осол бүртгэгдсэний улмаас 22 хүн амиа алдаж, 87 хүн эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай явдал гарсан" гэлээ.
Энэ жил баруун аймаг буюу Булган, Хөвсгөл, Архангай чиглэлийн замд хөдөлгөөний ачаалал хамгийн өндөр байсан бол Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгуудын нутаг дэвсгэрт зам тээврийн осол хамгийн их бүртгэгджээ. Ослын шалтгааныг дурдвал, хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох болон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон зэрэг шалтгаанууд голлон нөлөөлжээ.
Иймд иргэдийг амралтын өдрүүдэд хол замд аялахдаа болон буцахдаа замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан, ядарсан үедээ заавал амарч, аюулгүй байдлаа хангаж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
3,595.72






















































Кккккк 2026-07-20 103.229.120.76
Хөдөөний 1 сая гаруй цагаач, суугуул иршэд хотод байна гэсэн үг үү. ёоооо , уугуул хотынхон зовж байна даа
Нэргүй 2026-07-20 202.179.26.249
УБ хот 9 хоног түгжрээгүй зам цэлийгээд сайхан байлаа
Нэргүй 2026-07-20 202.126.89.28
Одоо тэр орон нутагийнхан орон нутагт амьдарч нутаг орноо хөгжүүл нэг л их нутаг усаа санасан хүмүүс малаа малла аэилла хотод ирж нутархаг заваан зан үйл гаргадагаа боль ядахдаа эрүүл агаарт амьдарч үр хүүхдээ бод
Хот руц 2026-07-20 202.9.47.19
хөдөөнөөс хотруу 560 мянган машин орж ирнэ
Нэргүй 2026-07-20 202.9.40.15
Хужааманжбдллгүй ү/агжбхгүй.
Нэргүй 2026-07-20 202.9.40.15
Наадмсахдмгжхужааманжуудтооны олнооршааж утгиын алдуулдхиймаххужааманжуудгэапмоаахгжхуэааманжуудда зориулжхулгаыхуэахманжруугаачглүллжшааж.өгдгжшааж.
Нэргүй 2026-07-20 202.55.191.130
ochson ideesheed uldchihwel Hot unen goy bn bhda