NEWS.MN дахин шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

NEWS.MN дахин шинэчлэгдлээ

NEWS.MN  та бүхэндээ дахин шинэ хувилбар санал болгож байна.  Нас хүйс, ажил мэргэжил, хүсэл сонирхол өөртэй мянга мянган хүмүүс NEWS.MN-ийн хэрэглэгч байдгийг харгалзан нүүр хуудсаа хоёр хувилбартай болгосноо хүргэж байна. Нүүрний дээд хэсэгт, цэсийн доор байрласан “newsprime”,  “lifestyle” гэсэн хоёр хаягийг та  харж байна.  Та улс төр, олон улс, нийгэм, эдийн засгийн  мэдээлэл түлхүү сонирхдог бол newsprime дээр дарж, нүүр хуудсыг гарган, энэ төрлийн мэдээгээ нэг дороос унших болно. Харин энтертаймент, урлаг, спортын үйл явдлын мэдээлэл илүү таалагддаг бол “lifestyle” нүүр хуудсыг нээх нь. Гэхдээ аль ч нүүр хуудаснаас NEWS.MN сайтад байгаа бүхий л мэдээллээ унших боломжтой, зөвхөн онцолж тавьсан мэдээллүүдийг prime болон энтертайментаар ялгасан гэдгийг санаарай.

Та бүхэнд зориулсан бас нэг сюрприз байгаа нь ireport юм. Ireport сайт руу дарж ороод танилцаарай. Таныг маш сонирхолтой, бас ашигтай санал хүлээж байгаа.

NEWS.MN орон нутаг, тендэр гэсэн шинэ сайтуудыг  хэрэглэгчдэдээ хүргэж байна. Улс орны 21 аймагт болж буй үйл явдлыг мэдээлэх  localnews сайт нь тухайн орон нутгийн байгалийн үзэсгэлэнг харуулсан фото цомог болон аялал жуулчлалын маршруттай байх юм.Орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Localnews танай орон нутагт болж буй үйл явдлыг мэдээлж, олны хүртээл болгохоос гадна тулгарсан бэрхшээлтэй  асуудлыг төрд хүргэх гүүр болох учир бидэнтэй хамтарч ажилласандаа та бүхэн сэтгэл хангалуун байх болно.

Та тендeрийн тухай бүхнийг мэдэхийг хүсвэл tendernewsд зочил. Ил тод нээлттэй гэх үгээр нэршсэн тендeр гэгч үйл ажиллагаа Монголын нийгэмд хамгийн хаалттай мэдээлэл болж хувирсан гэдгийг бүгд мэднэ. Харин tendernews энэ байдлыг өөрчлөх болно. Энд Монголд зарлагдаж байгаа бүх тендерийн зарыг мэдээлэхээс гадна түүний үр дүн, гарсан санал гомдлыг ч бас нийтлэх юм.
Эцэст нь бидний шинэ хувилбарын талаарх санал бодлоо info@news.mn хаягаар явуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж