Монгол Улсын Допингийн эсрэг үндэсний байгууллагаас эрх хасах, эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг олон нийтэд танилцуулав. Тус байгууллагын мэдээлснээр, УИХ-аас 2024 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм, мөн Үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын хүрээнд уг мэдээллийг нийтэлж байгаа аж. Биеийн тамир, спортын тухай хуульд Допингийн эсрэг үндэсний байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон үндэсний дүрмийг хэрэгжүүлэх, допингийн хяналтын хөтөлбөр зохион байгуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд шийтгэл ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тамирчинд зохих мэдэгдэл хүргүүлсний дараа допингийн эсрэг дүрэм зөрчсөн, хориотой бодис, арга хэрэглэсэн, эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл ногдуулсан талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжтой юм.
Тус жагсаалтад багтсан, эрх хасах болон түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчид бөхийн барилдаанд оролцох эрхгүй болохыг Допингийн эсрэг үндэсний байгууллагаас анхааруулав.
Тодруулбал, энэхүү жагсаалтыг 2026 оны долоодугаар сарын 6-ны өдрийн байдлаар гаргасан бөгөөд зөвхөн хүчин төгөлдөр шийдвэрээр эрх хасагдсан болон түр түдгэлзүүлсэн тамирчдыг хамруулжээ. Цаашид шийдвэр өөрчлөгдөх, хүчингүй болох, эсвэл шийтгэлийн хугацаа дууссан тохиолдолд мэдээллийг тухай бүр шинэчлэх аж.

3,600.44






















































Нэргүй 2026-07-20 66.181.186.250
Зайлуул доо, муу Бадарчийг барилдуул т доо ! Үнэндээ бол ч их л өвчигнөсөн дурак л даа, гэхдээ яахав бас их удлаа ш дээ !
Нэргүй 2026-07-20 66.181.184.171
Одоо допинг шалгахаа болимоор бн ямар спорт биш есийн даваанд барилдахгүй тахимаа өгчөөд ээжийн нутагийн бөх гээд зогсож байдаг спорт гэж ч юу билээ хүчтэй нэгнээ хоролдог шоглоом байхаа болимоор бн Ерөнхийлөгч нь түмтийн ноён болж тоглохыг ч үзлээ үнхээр тоглоом наадам гэдэг нь үнэн юмаа
- ylcuun 2026-07-20 202.126.90.49
# ;
xylgaichdaa tabitsuin bushy #; ?Xot,Xuduu gyilagchlylxz 2026-07-20 202.126.90.49
xend ch xereggyi, xylgain zorulgotoi Mashini zogsooloor,
xylgaich mungu abcuin bushy, tegeed Xymyycuin baishing Ubchlyylj,Nyraaj, Tubuus? zailyylj cypgyyluin baishin, Emleg Nuuclel Nyraaj XOTTOI nuilj galzyyrla.
XOT Nyraaj E? 2026-07-20 202.126.90.49
taarcan xylgaich
cydasry tasrcan, parkingai zailyyl. 2026-07-20 202.126.90.49
Xugshun, Negr tsyc
Зочин 2026-07-20 103.212.118.246
Допингийг бол бүгд хэрэглэж байгаа, мэргэжлийн бус хандсан, тооцоон дээрээ алдсан нь л баригдаж байгаа, угаасаа хэрэглэхгүй бол өнөөгийн нөхцөлд амжилт үзүүлэх, дээгүүр барилдах боломжгүй л дээ
Нэргүй 2026-07-20 43.242.242.59
Ямар шалгуураар ялгаатай байдлаар барилдах эрхийг нь хасаж байна вэ. Зарим нь 1в6 жил бол зарим нь 4 жил байх юм. ойлгомжгүй байнаа
Хахаха 2026-07-20 202.9.47.19
АН-ын бөх бол 4 жил. МАН-ынх бол яах ч үгүй..
Нэргүй 2026-07-20 66.181.186.250
Яг үнэн, муу Бадарч нохой АН гэж сагсуураад байсын.
Нэргүй 2026-07-20 66.181.186.250
Оюунболд АН-ынх юм байх даа, Хүүк, Данх нтр ер тоогоогүйг бодоход !!!
Нэргүй 2026-07-20 66.181.183.187
Бүгд хэрэглэнэ. Хэн шинжилгээний үед илрэхгүй цонх үеийг тааруулж чадаагүй нь баригдана…нэг ёсны жаахан тэнэгдүү нь.