Зуны дэлгэр цагт дотоодын жуулчдын тоо эрс нэмэгддэг ч сүүлийн жилүүдэд өвлийн аялагчид ч олноор нэмэгдэж, Алтай таван богд, Хөвсгөл нуурыг зорих жуулчид нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж буй. Тэгвэл 2025 онд дотоодын жуулчид давхардсан тоогоор 3,2 сая хүрчээ.
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 3.2 сая хүн дотоодод аялжээ. Дотоодын жуулчид долоо, наймдугаар сард хамгийн их аялдаг байна.
Тодруулбал, нийт жуулчдын 50 орчим хувь нь буюу 1.4 сая жуулчин дээрх саруудад аялсан байна. Тэгвэл дотоодын жуулчид нэг аялалд дунджаар 1.1 сая төгрөг зарцуулдаг байна. Дотоодын жуулчид Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Увс аймгуудад хамгийн их аялдаг бол Говьсүмбэр аймаг руу аялсан жуулчдын тоо хамгийн бага байна.
2025 ОНД:
- Хөвсгөл аймаг руу 328.6 мянган жуулчин буюу нийт жуулчдын 14.1 хувь
- Архангай аймаг руу 265.2 мянган жуулчин буюу нийт жуулчдын 11.4 хувь нь
- Сэлэнгэ аймаг руу 178 мянган жуулчин буюу нийт жуулчдын 7.7 хувь нь
- Өвөрхангай аймаг руу 153.2 мянган жуулчин буюу нийт жуулчдын 6.6 хувь нь
- Увс аймаг руу 146.7 мянган жуулчин буюу нийт жуулчдын 6.3 хувь нь тус тус аялжээ.
2025 ОНД ГАДААДАД 2,2 САЯ МОНГОЛЧУУД АЯЛЖЭЭ
Сүүлийн жилүүдэд монголчууд дотооддоо аялахын зэрэгцээ гаднын улс руу аялах болон эмчилгээ хийлгэх зорилгоор их зорчдог болсон. Тэгвэл Монгол Улсаас 2025 онд эмчилгээ, жуулчлал, амралт зугаалга, найз нөхөд хамаатан садныдаа зочлох, шашин мөргөл үйлдэх, худалдаа, соёл, спортын арга хэмжээнд оролцох зэрэг аяллын зорилгоор давхардсан тоогоор 2.2 сая хүн гадаад улс руу аялсан байна. Энэ 2024 оноос 9.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Гадагшаа чиглэсэн жуулчлалын 3.9 хувийг албан /бизнес/ 96.1 хувийг хувийн зорилгоор аялсан аялагчид тус тус эзэлж байна.
Зөвхөн аялалаар 2025 онд 420 гаруй мянган монгол иргэд гадагшаа аялсан байна. Энэ нь өмнөх оноос 19.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Монголчууд 12 болон нэгдүгээр сард хамгийн их гаднын улс руу аялдаг байна.
Монголчууд 2025 онд гадагшаа аялахдаа нийт 1.7 тэрбум ам.долларын зардлыг гаргасан нь өмнөх оноос 9 хувиар өссөн байна. Нийт зардлын 57.2 хувийг жуулчлалын зорилгоор аялсан иргэдийн зардал бүрдүүлж байна.
Харин өнгөрсөн онд ОХУ, Хятад, Өмнөд Солонгос, Казакстан, Япон улсын иргэд Монголд хамгийн ирсэн байна. Тодруулбал, ОХУ-аас 233 мянган жуулчин, Хятад улсаас 225 мянган жуулчин, Өмнөд Солонгос улсаас 182 мянган жуулчин, Япон улсаас 33 мянган жуулчин, Казакстан улсаас 24 мянган жуулчин Монголд иржээ.
3,602.33






















































opac ndutnxl 2026-07-20 202.126.90.49
Cameraarcxzb bainga yand oroltsoj bnaa.
yand oroltsdog, XTopgNydmp zailyylax; chuluulux,trcn 2026-07-20 202.126.90.49
tend +Cameraar yazb bainga Ubchlyylj, delgyyrtee CJN yndaa, peanut zardag, medgyi bush taarcan workerXTs.
XOT xuduuguu yalgaxgyi,Cejguin ystai baishin andxgyiwt 2026-07-20 202.126.90.49
Saityyd deer ni bainga medeelel gargadag dyyrtsen
Xylgsich dampyyryylagch
- xebuinpe yumuig xyleen zubshuurnuy; Camraar?yadmx 2026-07-20 202.126.90.49
1. abtys deerCAMErIIN alyyrchin bna. cameraas chuluul.
2. rt tendxuin abtysryy yand niytasaar ckandaad,belen mungu xuidegwr; #-1zub bcn,trumr,XTr; LyandnUni copy;
-#, #-
3. – zasaglslal, Xychnuixneeree, nermees, gol chugleluig
lusnit yayd gj bgaa gazruig -# #- ; mungui ni ckaindj
dampyyryylax geed bgaa yumy xaishaa yum.
Угаас 2026-07-20 202.126.90.148
Монголчууд бид Мөнгө олдог биш Мөнгө Үрдэг Хобби, Амьдралын Хэв маягтай улсдааа угаас
Нэргүй 2026-07-20 103.57.94.137
Монголчуудын гадаад явсан зардал нь гадаадынхан монголд оруулсан орлогоос их байна. Яалтайн ч билээ.
Нэргүй 2026-07-20 43.242.242.59
Гадаад оронд аялаж байснаас эх орондоо мөнгөө шингээсэн нь дээр шүү иргэд ээ. Харин төр засаг маань дэд бүтцийг сайжруулж сумдаа засмал зараар холбох хэрэгтэй байна. Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг засмал замаар холбовол олон хүн Зэлтэрийг гол, Зэлтэрийг гацааг үзэх гэж очно. энэ засмал замаар Цагааннуур, Зүүнбүрэн сумаас үр тариа тээвэрлэгдэх ашигтай юм.
Нэргүй 2026-07-20 66.181.161.235
замтай шдээ