Авлигын гэмт хэрэг 5.4 хувиар өсжээ

Авлигын гэмт хэрэг 5.4 хувиар өсжээ

Авлигын гэмт хэрэг 5.4 хувиар өсжээ

Прокурорын байгууллагаас энэ он гарсаар эхний зургаан сард авлигын 1,464 хэрэгт хяналт тавин ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 76 буюу 5.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөрдөн байцаалт явуулсан 321 хэргийн 44 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 111, хахууль авах, өгөх 63, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тав, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах таван хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 238 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-20 103.168.34.51

Сайн бна .Бодит үнэн мэдээлэл өгч бна . Одоо том хулгайчдаа сайн шалга ил мэдээлэл хариуцлага тооц эдийн засгийн хохирол барагдуулсан тоо мэдээг гарга

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.181.250

Гэмт хэрэг нь биш, гомдол мэдээллийн тоо нэмэгдсэн, түүнийхээ хэрээр хяналт шалгалт , илрүүлэлтийн дүн өссөн байх.

Avatar

Нэргүй 2026-07-20 202.9.40.43

саяхан танай байгууллага хэрэг буурсан амжилттай ажилласан гээд л энгэрээ цоолоод б.сан бус уу???? Аль нь үнэн юб?

Avatar

Нэргүй 2026-07-20 122.201.31.127

5.4 биш 54 байлгүй дээ

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.176.107

Цаашид улам бүр өснө. Бүгдээрэй ингээд статиск хараад л суудаг ажилтай болсон

Avatar

зочин 2026-07-20 66.181.180.23

Зах зээл бол угаасаа тэр чигээрээ авилга, Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан ,бузар бүхэн буй болгодог,хогийн нийгэм, Барууны орнууд авилга үгүй гэж бодоо юу, Эндүүрэл, Бидний авилга гэээд байгаа зүйлүүд,тэнд бүүр хэвийн үзэгдэл, Авилгатай яаж тэмцэх аргаа олж чадахгүй байна

Avatar

Битгий шaa 2026-07-20 202.9.46.4

Сингапураа хар л даа. Тэмцэж чадсан л байгаа биз дээ. Соц-ын үед ч хээл хахууль нэрээр байсан ш дээ ацаа. Юу ч мэдэхгүй байж. Тэр социалист коммунист гятдад чинь улам л гаар байна.

Avatar

Зочин 2026-07-20 192.82.92.42

Терийг цомхотгох, чадварлаг, хариуцлагатай болгох талаар ажиллах цаг болсон!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж