Баяр далимдуулсан импортлогчид, Г.Дамдинням нарт хариуцлага ярих уу?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Баяр далимдуулсан импортлогчид, Г.Дамдинням нарт хариуцлага ярих уу?

Баяр далимдуулсан импортлогчид, Г.Дамдинням нарт хариуцлага ярих уу?

Монголчууд сайхан наадлаа. Энэ жилийн наадам сайхан болж, олон хоног амарсан учраас дэлгэр наадамлаж, дэнж хотойлгов. Гэвч наадмын амралтаар, аймаг, сумын наадмаа зорьсон монголчуудад шатахуун импортлогчид, Г.Дамдиннямын зүгээс шатахууны үнийг 250 төгрөгөөр нэмж, сюрприз барив. Энэ сюрпризийг эхлэл нь наадмын өмнө байсан бөгөөд Петровис шатахууны үнээ 250 төгрөгөөр нэмж, шатахууны урт дараалал үүсгэж байсан нь тэд монголчуудаар сегадаж байсныг илтгэнэ. Угтаа бол шатахуун импортлогчид наадмын өмнө үнээ нэмэхээр үгсэн хуйвалдсан байсан ч улстөрчид нь түр хойшлуулаад наадмын үеэр гээд хэлчихсэн, тохирчихсон бололтой. Тиймээс л бүгдээрээ наадамлаж, хөдөөг зорьсных нь дараа импортлогчид үнээ нэмэв. Нэгэнт нийтээрээ хөдөө явчихсан, эргэж ирэх нь тодорхой хүмүүс хэдэн цагаар дугаарлаж, хүний өөрийн танил тал хайж, өндөр үнээр ч хамаагүй шатахуун аваад эргэж ирэх нь тодорхой ийм нөхцөлийг импортлогчид, Г.Дамдинням нар "тооцоолж" гэж л хардаж байна, монголчууд.

ОХУ-ын нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны нөөц, үнэ хоёр нэмэгдэх эрсдэл байсан уу, байсан. Гэхдээ салбарын сайд Г.Дамдинням бараг л өдөр бүр ОХУ-ыг зориод, уулзаад асуудлыг шийдэж байгаа гэж гоншигнож байв.

Нөөц хангалттай байхад үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэж бардамнаж байсан Г.Дамдинням үнэ нэмчихсэн, монголчууд шатахуунд дугаарлаж байхад ганц үг ган хийсэнгүй. Яамныхаа хэдэн мэргэжилтэнг чи гарч ярь гэж тушаачихаад, өөрөө наадамлаад алга болов.

Наадмын дараа намар гэдэг, монголчууд. Өвлийн бэлтгэл ажил, хичээл сургуулийн бэлтгэл гээд монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг л цаг үе. Яг л ийм цаг үеийг далимдуулаад, шатахуунд дугаарлаж байгаа, үнэ нэмсэн асуудлыг хэн ч ярихааргүй болтол нийгэмд "сенсаац" үүсгээд л наадмын өдрүүдийг давчихав. Гэхдээ хүн бүр урьдын адил, өдөр тутмын амьдралдаа орж эхлээд, шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэх олон эрсдэлтэй тулж эхэлнэ. Шатахууны хомсдол үүсэхэд л өргөн хэрэглээний барааны үнэ, талхны үнэ, ширхэг бохины ч үнэ нэмэгдэж эхэлнэ. Угаасаа эдийн засгийн өгөөж нь өрх, гэрийн хаалгаар орж чадахгүй, зөвхөн сайд дарга нар л эдийн засаг өссөн сайхан тоо яриад байгаа болохоос бодит амьдрал дээр монголчуудын орлого нэмэгдээгүй эсрэгээрээ өргөн хэрэглээний барааны үнэ, махны үнэ гээд өсөөгүй юм бараг л үлдээгүй байсан нэмээд шатахуун 250 төгрөгөөр нэмэгдчихэд цаашид юу болох бол…

Нэгэнт үнээ баяр наадам далимдуулаад нэмчихсэн импортлогчид үнээ буулгахгүй, Г.Дамдинням ямар ч хариуцлага хүлээхгүй, харин монголчууд орлогогүй, зарим нь орлого багатай ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр намартай, өвөлтэй золгох нь. Г.Дамдинням сайдын суудлаасаа буугаад УИХ-ын гишүүний сэндийтээ үлдэж, импортлогчид төр хоорондоо бичиг цаас шидэлцээд л дуусна. Харин монголчууд хохироод л үлддэг ийм л жишгээр бид өнгөрсөн жилүүдийг, ирэх жилүүдийг ч үдэхээр л харагдаж, уншигдаж байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

benzin nemegdeh yostoi 2026-07-20 192.82.65.64

Bitgii honinii aavdaad bai gej l helye daa Delhiiin zah zeel nemegdeed bhad l une nemlee geed uhej hataad bh yum aa

Avatar

Зочин 2026-07-20 59.153.113.171

нөгөө сүржин даржин нэртэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээд төрөө. цалинждаг хурган коммунистууд нь яагаад таг бсан бэ шатахууны үнийг найр наадам далимдуулж ард түмнийг оочер дугаар болгон бухимдуулж үнээ нэмнэ гэдэг чинь үгсэн хуйвалдсан тэр тусмаа сайд Дамдинням шууд холбоотой шүү дээ шатахуун импортлогч нараас хэдэн төгрөг авилгад авсан бэ гээд л цувраад өгнө дөө даанч энэ мөхөж байгаа төрд ард түмэн хэрэггүй юм шиг ээ харамсалтай

Avatar

Зочин 2026-07-20 59.153.115.227

Хохь нээ, үхрүүд. тэмцдэггүй унтаахайнууд мөхөж устаж үгүй болдог. тун удахгүй хятадын колони болно. Дэлгэрсайхан сайд санал болгосон шүү дээ

Avatar

Соёлоо . 2026-07-20 202.55.188.33

яаралтай огцруулах хэрэгтэй

Avatar

Уншигч 2026-07-20 66.181.185.191

ОХУ д шатахууны хомсдол үүсч , хамаг нефтийн байгууламжуудаа дрондуулаад байхад шатахуун нэмэгдэх нь гарцаагүй л бгааш дээ. Харин ч монголд үнэ жаахан нэмэгдсэн ч шатахуун таг тасарчихаагүй л бна. Бүх юм тодорхой бхад яагаад ингэж хорлогчин юм бичиж хүмүүсийг талцуулж бдаг юм, өмхий гадны тагнуулууд.

Avatar

Зочин 2026-07-20 66.181.177.155

Дэлгэрсайхан, Дамдинням 2 г явуулъя.

Avatar

Erguu tugsguliin suv be 2026-07-20 192.82.65.64

Chi meddimu?

Avatar

Нэргүй 2026-07-20 202.126.89.145

төр засаг гэж байхгүй улсад өлөнгүүд л даам болчих гэж

Avatar

Нэргүй 2026-07-20 202.126.89.90

Хэн та нарыг машин унаж хэс гэсэн юм!!
Өөрсдөө юу ч хийж чаддаггүй байж бүх юм дураараа хэрэглэх гэдэг та нар хэн бэ??
Над шиг морио унаад хөдөө амьдар

Avatar

Асуудал 2026-07-20 202.9.46.4

Хөдөө аймаг бүсийн наадмууд болоогүй байгаа шүү. Асуудлын гол нь хуучин хямд бензинээ хуучин үнээр борлуулж байж дараа нь үнэ нэмэгдэн орж ирсэнээ нэмэгдсэн үнээр нь борлуулж эхэлсэн бол хэрүүлгүй байх байлаа.

Avatar

Нэргүй 2026-07-20 122.201.31.135

Хохь нь ээ. Та нар МАН-ыг сонгосны гор.

Avatar

Зочин 2026-07-20 103.229.122.181

АН ч адилхан . Бүр улсаа дампууруулах гээд л дайрчихна шүү дээ

Avatar

Нэргүй 2026-07-20 192.82.92.41

Монгол улстөрчийн ирээдүй цаг дээр хэлсэн үг ямар ч үнэгүй байдаг

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.181.79

Ёстой зөв дүгнэлээ

Avatar

d 2026-07-20 103.10.22.129

Дэлхий нийтээрээ нэмэгдээд байхад импортлогч нар алдагдалтай ажиллахгүй ш дээ. Зах зээлийн нийгэм ш дээ. Эсхүл Хойд Солонгост очмоор юм.

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.176.153

за ёстой худлаа шүү. Нефтийн үнэ доод хязгаартаа очсон гэсэн

Avatar

Mal 2026-07-20 192.82.65.64

Gesen geshh muuu mal

Avatar

сонгогч 2026-07-20 202.9.46.240

МОРЬ УНАСАН "ТОЛГОЙГҮЙ" "ЭЗЭНГҮЙ" МОНГОЛ …………..

Avatar

Нэргүй 2026-07-20 122.201.31.8

төр засаг гэж бгаа бол хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.181.79

Монголд төр зөсөг байхгүй болоод бараг 40 жил боллоо.

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.176.153

хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2026-07-20 202.126.89.99

гэрэлтцолмон, deegii purev гэх мэт шантаажчин этгээдүүдийг шалгаач. цахимаар хэчнээн хүн а**х юм бэ!

Avatar

Нэргүй 2026-07-20 59.153.112.151

Сүгсүлзүүр далдгар дамдинням

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.186.245

Orosoos absan ulsuudaas abakh zubuuu ,abilgal ikh bna Unuuduur en 590 ,590 usD BAIKHAD ALTAN DEISEL KHAANAAS ABAAD BNA BE

Avatar

Нэргүй 2026-07-20 122.201.31.127

тэнэг гар вэ, нийлүүлэгч нь үнээ нэмж байхад борлуулагч нэмэхгүй байх уу?

Avatar

Зочин 2026-07-20 192.82.92.42

Дамдинням, Боловсролын Энх-амгалан нараа яаралтай солих шаардлагатай!!! Ухаан нь хурэхгуй, улаан шручид!

Avatar

zochin 2026-07-20 203.91.115.55

N.Uchralaa iimerhuu hudalch hugjliin bananas 33 terbumiig hulgaildag novshiig zailuulaach. Chi ogtsruulj chadahgui bol chi hamtdaa ogtsorch zailaarai. MAH-iin hulgaichuudiig ene Mongoloos zailuulj duusgaval Mongol hugjino. Ter bolovsroliin yamnii turiin.n.b.darga geh tom avilgach tsunh barigch Jargalantad ochnoon ih nayadaa house bariuldag Handjaviin Batjargaliig shorond hiij shalgaach.

Avatar

Иргэн. 2026-07-20 43.228.129.139

Тэнэг юм бичдэг аалз вэ? Нэх өөрсдөө үнээ зохицуулаад явах чадалтай ч юм шиг. Өшөө цаашаа өснө. Дэлхийн газрын тосны нөөц, үйлдвэрлэлээр эхний 10-т ордог хойд хөршид хямрал болж байхад энэ зэрэгтэй байгаа нь их юм дурак аа. Үхэж далд орж баймаар тэнэг мал.

Avatar

Нэргүй 2026-07-20 66.181.176.107

Мөн хариуцлага тооцож харагдана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж