Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа

Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа

Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадамд улсын цол хүртэж, Завхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн хүчит бөхчүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан, “Завхан Даян” бөхийн дэвжээтэй хамтран 2026 оны долдугаар сарын 18-ны өдөр Улиастай хотноо зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр шинэ цолтнуудад дараах хүндэтгэл, урамшууллыг гардуулав.

Улсын гарьд М.Лхагвагэрэлд Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс гурван өрөө орон сууц, “Завхан Даян” дэвжээний тэргүүн, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржоос Lexus LX600 автомашин гардууллаа.

Улсын заан Б.Сундуйжавт Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууц, “Топ мебел тур” ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашин гардуулав. Улсын начин А.Нармандахад Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс нэг өрөө орон сууц, “Тэргэннүүр” ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашин гардуулж өгөв. Мөн Яруу сумын Нутгийн зөвлөл Улсын гарьд М.Лхагвагэрэлд хоёр өрөө орон сууц, Идэр сумын Нутгийн зөвлөл Улсын начин А.Нармандахад хоёр өрөө орон сууц тус тус бэлэглэлээ. Түүнчлэн энэ жил “Завхан Даян” бөхийн дэвжээнээс аймгийн заан, аймгийн начин зэрэг нийт найман шинэ цолтон төрсөн бөгөөд дэвжээний тэргүүнээс тэдэнд мөн хүндэтгэл үзүүлэв. Мөн дэвжээний хөгжил, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-19 202.179.26.249

Хайран мөнгө. Энэ мөнгөөрөө нутаг орноо тохижуулаач. Модон жорлонгоо соль, халуун ус барь, эмнэлэгтээ хэрэгцээт аппарат төхөөрөмж авч өг. Улс хөгжихгүй байгаагийн шалтгааныг Завхан аймаг үлгэрлэн үзүүллээ. Бөх шүтэж амьдрах биш эрдэмтэд инженер шүтэж амьдар монголчууд аа

Avatar

Togoo 2026-07-19 43.242.243.154

Дорнод юу ч өгөөгүй байна. Ядуурал нь туйлдаа тулсан аймаг юмаа

Avatar

Tumur 2026-07-19 103.57.95.71

гутамшиг. Завханы хөгжил ямар байгаа вэ? баахан Ланд тараасан сурагтай.

Avatar

Зочин 2026-07-19 103.212.118.246

Бөхөөс арай дээр юмаар нутаг орныхоо нэрийг гаргаж чадахгүй улс одоо яая гэх вэ, хар бяр шүтээд сууж байхаас, уг нь энэ аймгууд бөхөөр биш, хийсэн бүтээсэн юм, хөгжил дэвшлээрээ уралддаг бол зүгээрсэн, хөөрхийс

Avatar

Нэргүй 2026-07-19 202.126.88.84

Бөх, жүжигчин, тамирчин л монголын ирээдүй, бусад нь дэмий болоод удаж байнаа

Avatar

Зочин 2026-07-19 192.82.92.42

Больмоор юм!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж