Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас энэ сарын 15-нд мэдэгдэл хийж, ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн долдугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан АИ-92 шатахууныг 250 төгрөгөөр нэмэгдүүлнэ харин дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулна гэж мэдээлсэн. Улмаар баяр наадмын амралтын өдрүүдэд орон нутагт шатахууны хомсдол үүсээд буй. Тэгвэл Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ч.Хишигдалай тэрбээр, энэ сарын 17-ны өдрийн байдлаар АИ-92 шатахууны 25 хоногийн нөөц, дизель түлшний 26 хоногийн нөөц байна. ОХУ-аас импортыг тасралтгүй хийж байгаа. Орон нутагт шатахуун хомсодсон асуудал бий. Орон нутгийн нэг шатахуун түгээх станцад нэг удаад 30 мянган литр автобензин хүргэгддэг.
Энэ нь ердийн үед тухайн орон нутгийн иргэдийн 1-2 сарын хэрэглээ байдаг бол амралт зугаалгын үед ачаалал нэмэгдэж хүрэлцэхгүй байгаа нөхцөл байдал үүссэн.
Уг асуудалд зохицуулалт хийсэн. Мөн ОХУ үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж бусад хоёрдогч, гуравдагч улсаас импортлох ажлыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсаас түлш, шатахуун импортлох ажил эхэлсэн. Тйимэс аАИ-92 автобензин хомстолд орохгүй" гэдгийг хэлэв.
Мөн АИ-92 автобензиний үнийн хувьд 2022 оноос хойш ОХУ-тай тодорхой хэлэцээр хийсэний үр дүнд тогтвортой байж ирсэн. Хэлэлцээрт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 30-аас дээш хувь өссөн тохиолдолд үнийн өсөлтийн асуудлыг хөндөнө гэж заасан байгаа. Өнгөрсөн гурав, дөрөв, тав зургадугаар сард газрын тосны үнэ 30-аас дээш хувиар өссөн учир ОХУ үнийг хэлэлцэх шаардлагатай байна гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд АИ-92 автобензинийг 250 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин дизель түлшний үнэ буурч ирсэн учир 150 төгрөгөөр бууруулсан" гэлээ.
Мөн олон улсын нөхцөл байдал, тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бид бодитоор үнэлж, улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно гэдгийг онцолж байна.
3,595.72




















































Нэргүй 2026-07-19 103.212.117.93
pisdaaa idej uuj hanahgui ichej uheeseee 3 dahich ulsaas geed buur baharhaad bgaamuuu ali hediin uildvertei bolood hugjihsun baih uls shdee
сүхбат 2026-07-19 103.212.116.31
Идэж уух аа түрүүнд тавьж байхаар нэг юм барьсан бол өдийд ингэж зовохгүй байсан юм.
Zochin 2026-07-19 202.55.191.130
Mongolchuud anh udaa naadaj baigaa bish dee umnu n ch bas humuus buunduu huduu yavdag l baisan tailbar n arai l hud sonsogdood bg ymdaa
Нэргүй 2026-07-19 202.9.40.168
Монголчууд бидэнд сайхан боломж гарч бид АНУ болон НАТО-гийн орнуудаас хямд чанартай бензин импортлох боломж гарч ирж байгаа юм бишүү. Муу Оросууд бензинээ өгөхгүй л байна биз. Бид хаанаас ч гэсэн хямд бензин авч чадна. Орос Украйнд нүдүүлж байвал таарсан улс даа.
Нэргүй 2026-07-19 103.57.93.83
хаха . Солонгос, хятад, сингапур газрын тос зарж харагдаач. төрийнхний хариуцлагагүй попролт ….ээлжит худлаа … ормузын хоолой дахиад хаагдчихсан .
Юм унш 2026-07-19 59.153.87.56
Солонгос улс дизель түлшний экспортоор дэлхийд эхний 5 д ордог
Нэргүй 2026-07-19 43.242.243.254
zee CT CT Ii