Япон улсад чацаргана экспортолно

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Япон улсад чацаргана экспортолно

“Чацаргана” хөтөлбөрийг 2003 оноос тус аймгийн иргэдийн хурлын тогтоолоор хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд тус аймгийн өрх, аж ахуй нэгж бүр чацаргана тариалж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүд хүлэмж байгуулан түүндээ суулгац бойжуулдаг хэлбэрт шилжээд байна. Харин сүүлийн үед Увс аймгийнхан гадаад улс орнуудтай хамтарч ажиллах чиглэлээр Япон улстай Увсын “Ус эрдэнэ” гээд компани шууд харилцаа тогтоожээ. Японы тал манай чацарганы чанар стандартын үзүүлэлтээр онцгой сайн чанартай хэмээн үнэлсэн байна. Үүний дагуу энэ оноос эхлэн тодорхой хэмжээний чацаргана экспортолж эхэлжээ. Япончууд цэвэр байгалийн  гаралтай энэ бүтээгдэхүүнээс эмчилгээний болон хүнсний зориулалттай бодисыг нь ялгаж эрүүл мэндийн цай, гоо сайхны бүтээгдэхүүн, эм хийж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж