Айраг сумын бага эмч гавьяат цол хүртжээ | News.MN

Айраг сумын бага эмч гавьяат цол хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Айраг сумын бага эмч гавьяат цол хүртжээ

Монгол Улсын Гавьяат эмч цол хүртсэн Айраг сумын бага эмч С.Жанцанхорлоог аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 40 шахам жил аливаа бэрхшээл саадаас шантралгүй үнэнчээр хүчин зүтгэж, энэхүү эрхэм алдрыг хүртсэн түүнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг баяр хүргэж, өргөмжлөл, 500 мянган төгрөг гардууллаа. “Манай хамар хашааны С.Жанцанхорлоо гуайг би багаасаа мэднэ. Хүүхдээ дүүрчихээд улаан ява унаад өдөр шөнөгүй байнга хөдөө гадаа дуудлаганд явдаг, эмэгтэй хүнд ахадсан ажилтай хүн байсан.

 Эмч хүний энэрэнгүй, эцэж, цуцашгүй занг нь төр түмэн үнэлж манай сумын иргэнд өндөр шагналаа олгосонд би их баяртай байна” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар өгүүлсэн юм. С.Жанцанхорлоо гуай манай аймгийн эрүүл мэндийн салбараас 20 жилийн дахин төрж буй гавьяат юм байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж