“Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

“Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такуо Кидокоро аймгийн Засаг даргын урилгаар хөдөө орон нутгийн анхны томилолтоо жилийн өмнө манай аймгаас эхэлж байсан билээ. Тэрээр аймгийн Засаг дарга П.Ганхуягтай эртний андууд, олон жил эдийн засаг, гадаад харилцааны салбарт хамтран ажиллаж байсан тул Япон улсын зээл тусламж, төсөл хөтөлбөрийг Дорноговь аймагт түлхүү хэрэгжүүлэх болно гэдгээ нэгэнт мэдэгдсэн.

Тэгвэл түүний энэ чармайлт биелэлээ олж манай аймаг энэ жил Японы Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хоёр ч төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Элчин сайдыг биечлэн очиж үзүүлсэн Зүүнбаянгийн сургуулийн их засварын 130 сая, Сайншанд, Сайхандулаан, Өргөн сумдад худаг ус шинээр гаргах, сэргээн засварлах мөн 130 орчим сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх гэрээнд Элчин сайд, аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар энэ сарын 29-ний өдөр гарын үсэг зурна.

Ийнхүү манай аймагт энэ сард л гэхэд нийтдээ 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирж байна. “Өвсний үндэс” төслийг хэрэгжүүлэхээр хөөцөлдөх ярвигтай гэдэг. Нэг аймагт хоёр төсөл зэрэг олдож байсан тохиолдол ийнхүү манайд анх тохиолоо.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж