НЭМГ-аас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлжээ

НЭМГ-аас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлжээ

НЭМГ-аас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж, нийслэлийн хэмжээнд нийт 45 баг ажиллаж байна. Хүй долоон худагт найман баг хүний нөөц, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бэлтгэлээ ханган ажиллаж байгаа. Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй газруудад эрүүл ахуйн хяналт тавьж байна. Ариун цэврийн байгууламж, хог хаягдлын нөхцөл байдалтай холбоотой стандарт, шаардлагыг мөн мөрдүүлдэг. Энэ хүрээнд халдваргүйжүүлэх чиглэлээр 83 мэргэжилтэн хяналт тавьж буй. Өнөөдрийн байдлаар баяр наадмаа тэмдэглэж байгаа иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ аваагүй, амар тайван наадаж байна. Иргэд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, дэлгэр сайхан наадацгааж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-13 202.9.40.49

Слнгиын пзднуудд допингшаадгдопнгдасглуулгчбнаатэрний эхнээс допнг нь гараад бариллж чадхааболцнгаруудбн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж