“CU” аппын нэрийг ашиглан шинэ залилан гарчээ

“CU” аппын нэрийг ашиглан шинэ залилан гарчээ

“CU” аппын нэрийг ашиглан шинэ залилан гарчээ

Цагдаагийн байгууллагаас Үндэсний их баяр амралтын өдрүүдэдз бүртгэгдсэн цахим залилах гэмт хэргийн талаар анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд арилжааны банкуудын нэрийг барьж, урамшуулалт хөтөлбөрт хамрагдсан гэх хуурамч линк цахим орчинд түгээж, иргэдийн банкны мэдээллийг авч залилан үйлдэх тохиоолдол олширчээ. Мөн хусдаг сугалаа хожсон гэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр шаардан хохироох хэрэг бүртгэгдэж байна.

Түүнчлэн “CU” аппликейшны нэрийг ашиглан “дата”, “нэгж” хожоорой гэсэн хуурамч  холбоос тарааж, иргэдийг залилж буй шинэ арга илэрчээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, залилагчид ихэвчлэн хоёр аргаар үйлдлээ явуулдаг. Нэгдүгээрт, ямар нэгэн шалтаг хэлж урьдчилгаа төлбөр шилжүүлэхийг шаарддаг. Хоёрдугаарт, банкны болон хувийн мэдээллийг авч , данс руу нь нэвтэрч орж үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах замаар үйлдэгддэг. Ийм төрлийн гэмт хэрэг нь баяр, амралтын өдрүүдээр эрс нэмэгдэх хандлагатай байдгийг онцоллоо.

Иргэд та бүхэн цахим орчинд янз бүрийн баталгаагүй, линк холбоос дээр дарахгүй байх.Танихгүй этгээдэд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх. Мөн нэг удаагийн “OTP” кодыг хэнд ч дамжуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв. Эдгээр энгийн дүртийн мөрдвөл цахим залилангийн гэмт хэргээс өөрийгөө хамгаалах боломжтой юм.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж