ХӨСҮТ: Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ХӨСҮТ: Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ХӨСҮТ: Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал С.Энхболд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, тасаг нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан ажиллалаа. Тэрбээр халдвартын болон сүрьеэгийн клиникийн тасгууд, Эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын хагалгааны хэсэг, вакцины агуулахын үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, халдварын сэргийлэлт, бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлээр холбогдох албан хаагчдад үүрэг, зөвлөмж өгчээ.

Шалгалтын үеийн байдлаар ХӨСҮТ-д нийт 234 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Халдвартын клиникийн тасгуудад – 163
  • Сүрьеэгийн клиникийн тасгуудад – 62
  • Эрчимт эмчилгээний тасагт зургаа, хөнгөвчлөх эмчилгээний тасагт нэг үйлчлүүлэгч эмчлүүлж байна.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, Үндэсний их баяр наадмын баяр, амралтын өдрүүдэд эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тасралтгүй, хэвийн зохион байгуулж байгаа аж.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-13 202.9.40.49

Бтөлзиызаадг гж наалпж бгаа ллрууд харин я муубарилдаасайгж худлаа юм ярьжбгаашдэбитгийюм хийггээрэй юм хийхгүйбж бгаад унаарайгж шаагаабиз хужааманжууд энд тэндгүй хужааманж ажллагаа аймршдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж