Наадмын хаалтын ёслол өнөөдөр 22:30 цагт болно

Наадмын хаалтын ёслол өнөөдөр 22:30 цагт болно

Наадмын хаалтын ёслол өнөөдөр 22:30 цагт болно

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын арга хэмжээ өнөөдөр буюу долдугаар сарын 12-ны 22:30-23:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 11-нд ёслол төгөлдөр болж, “Мөнхөд орших Монгол наадам” сэдвийн дор Монголын төрт ёс, түүхэн замнал, арвин баялаг өв соёл, төрт уламжлалыг тайзны урлагийн өвөрмөц хэлэмж, шинэлэг найруулгаар үзэгчдэд хүргэсэн.

Харин өнөөдөр /2026.07.12/-ийн хаалтын арга хэмжээгээр Үндэсний их баяр наадмыг ёслол төгөлдөр өндөрлөж, урлагийн тусгай хөтөлбөрийн тоглолт толилуулахаар төлөвлөжээ.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын тасалбарыг долдугаар сарын 2-нд цахимаар худалдаалсан бөгөөд худалдаанд гарснаас хойш 30 минутын дотор бүрэн борлогдсон юм. Харин үдшийн тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 50-80 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдсан байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-12 202.9.40.49

монглд хитадманжууд сайнда ингж бөөгнүүлж цуглуулж түнтийнчээгүй бхгүй юу хужааману систмтогтлцоободлгоориингж хулгайжишаажбаялг хулгайлжтэзлцнбхгүй юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж