Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоолоо

Дорнод аймагт гараад байгаа малын гоц халдварт А-010 өвчний улмаас тус аймагт энэ сарын 9-нөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.

Одоогоор шүлхий өвчний голомттой дөрвөн сум, сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр сум байгаа аж. Чулуунхороот, Булган, Баянтүмэн, Чойбалсан сумд голомттой байгаа ба харин Матад, Халхгол суманд сэжигтэй тохиолдол илэрснээр урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг тогтоолоо. Өвчний голомттой газраас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд оруулахыг хориглож, аймгийн төв рүү орох гол гол замууд дээр байнгын пост ажиллаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хүрэлцээ муу, одоогоор аймгийн хэмжээнд 100 орчим литр промоллиний бодис л байгаа гэнэ. Улсаас 588 литр ийм бодисыг ахин нэмж өгөхөөр болжээ. Аймгийн онцгой комисс хуралдаж энэ асуудлаар авах арга хэжээний нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж