Тавантолгойд олборлолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Тавантолгойд олборлолт хийнэ

Төрийн өмчийн "Эрдэнэс Монгол" компанид лиценз нь өмчлөгддөг "Таван
толгой" -н нүүрсний орд газарт тун удахгүй олборлолт эхлэх бололтой.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг олон нийт хэдийгээр бүрэн гүйцэд
ойлгохгүй байгаа боловч орд газрын тодорхой хэсэгт төр олборлолт хийх
гэж байгаа нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлын орон
тоонд сонгон шалгаруулалт зарласнаар харагдаж байна.
 Өнгөрсөн долоо
хоногт өдөр тутмын хэвлэлүүдээр гарсан сонгон шалгаруулалтын журмаас
харахад маш өндөр төвшний уул уурхайн мэргэжилтэн авах зорилготой байгаа
гэж ойлгогдож байна. Гэхдээ барууны өндөр технологитой уурхайд
ажилласан олон жилийн туршлагатай гэх зэрэг монголчуудад төдийлэн
байхгүй олон шалгуур дурдсан нь гадаадын мэргэжилтэн авах зорилготой
гэмээр сэтгэгдэл төрүүлж байна. Нөгөө талаас манай эрх баригчдын удаа
дараа үйлддэгчлэн хууль журамдаа үл захирагдан өөрсдийн үзэмжээр хүн
шалгаруулах боломж олгож мэдэх тал бас харагдаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж