Б.Бадамцэцэг миссээр тодров

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Б.Бадамцэцэг миссээр тодров

Жил бүр “Шилмэл загвар”-ын агентлаг болон “Miss Mongolia” ассосиациас хамтран зохион байгуулдаг “Miss Mongolia-2010” наадам өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. 2004 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн тус наадамд энэ жил 200 гаруй хацар гоо охид бүртгүүлсэн ч төгсгөлийн шатанд нийт 21 охин өрсөлдөж, шилдгээ тодруулсан юм. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт 15.00 цагаас эхэлсэн “Miss Mongolia-2010” наадамд Б.Бадамцэцэг тэргүүн миссээр тодорч, эх орноо төлөөлөн Шанхай хотод болох “Miss International” тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа. Б.Бадамцэцэгийг бид "Хэцүү анги" Монголын олон ангит уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр илүү сайн таних билээ.
Түүнчлэн наамдын ивээн тэтгэгчийн нэрэмжит “Aero Mongolia” миссээр хувийн дугаар нэг Э.Алтанзул тодорсон юм.

Тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.

Оюунлиг мисс: Б.Борголжин (хувийн дугаар гурав, 18 настай,  биеийн өндөр 172 см, биеийн харьцаа 88-59-91)

Авьяаслаг мисс: Т.Туяамаа (хувийн дугаар 20, 18 настай, биеийн өндөр 175 см, биеийн харьцаа 87-60-90)

Фото мисс: Б.Мөнхзул (хувийн дугаар 14, 20 настай, биеийн өндөр 174 см, биеийн харьцаа 90-61-87)

Мисс Модель: Г.Лхагвасүрэн (хувийн дугаар 19, 19 настай, биеийн өндөр 180 см, биеийн харьцаа 80-65-90)

Miss Mongolia дэд мисс: Т.Батцэцэг (хувийн дугаар 23, 19 настай, биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 83-62-90)

Miss Mongolia-2010 наадмын тэргүүн мисс: Б.Бадамцэцэг (хувийн дугаар тав, 17 настай, биеийн өндөр 175 см, биеийн харьцаа 90-63-93, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн оюутан, Англи, Солонгос, Герман хэлтэй)

Дээрх шалгарсан миссүүдэд тус бүр нэг сая төгрөгийн шагнал, тэргүүн мисст хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулан өгөв. Энэ жилийн наадмын шүүгчээр “Пентатоник” наадмын тэргүүн Б.Долгион, “Miss Mongolia” наадмын анхны мисс Ч.Содтуяа, Топ модель Э.Одгэрэл, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн, найруулагч, “рок мангас” Р.Мөнхсайхан, “Miss Mongolia” холбооны тэргүүн н.Сумъяа, “Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг, “Sunday” группын борлуулалтын газрын дарга н.Ганзориг нар ажиллав.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж